Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3106 тохиолдол бүртгэгдсэн байна.
Монголчуудын их зорчдог Тайланд Улсад 103 тохиолдол, БНСУ-д нэг тохиолдол, Вьетнам улсад 114 тохиолдол тус тус бүртгэгдэж, дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. Иргэд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.
Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг албаныхан зөвлөж байна.
Нэргүй 2025-02-18 202.9.41.95
вакцинтай өвчин ягаад гараад байна аа энийг чинь дархлаажуулалт хийгээд л байдаг гараад л байх юм