Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг үүсгэж буй нэг шалтгаан нь хотын төвд байрлах ерөнхий боловсролын сургууль руу сурагчдыг зөөж, хөдөлгөөнд ачаалал үүсгэж байгаатай холбоотой гэж Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс мэдээллээ.
Хичээлтэй үед Улаанбаатар хотын төв хэсгээр 242 мянган автомашин зорчдог бол амрахад тээврийн хэрэгслийн тоо 132 мянгаар буурдаг байна.
Мөн хичээл сургуультай үед хотын хойд хэсгээс төвийн сургуульд ирж сурч байгаа хүүхдийн тоо 90 мянгаар нэмэгддэг аж.
Нийслэлийн хэмжээнд 303 ерөнхий боловсролын сургуульд 380 мянган хүүхэд суралцдаг аж. Эдгээр 303 сургуулиас 156 нь төрийн өмчит бөгөөд 314806 хүүхэд суралцдаг. Мөн нэг сонирхолтой статистик гарсан нь дээрх 156 сургуулийн 146 нь хотын төв хэсэгт байршдаг. Нийт сургуулийн 93 хувь нь хотын төв хэсэгт байдаг.
Нийслэлийн 31 дүгээр сургуульд суралцаж байгаа нийт суралцагчдын 35 хувь нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллынх бол үлдсэн 65 хувь нь харьяаллын бус бөгөөд зөөвөрлөгдөн ирдэг. Мөн 500 орчим сурагч 10 км орчмоос, 1000 орчим хүүхэд 3-5 км зайнаас зөөвөрлөгдөж ирдэг. Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж бага байгааийн жишээ гэж албаныхан тодотгов.
Хотын ачаалал авдаг автозамуудыг зорчилт хөдөлгөөнөөр нь найман бүсээр хуваавал төв хэсэг буюу нэгдүгээр бүсэд орших 32 ерөнхий боловсролын сургуульд 70701 суралцагч сурч байна. Сургуулийн хүчин чадал нь 54 хувиар хэтэрсэн.
Нэгдүгээр хороолол хэсэгт 15 сургуульд 38 мянган хүүхэд суралцдаг, ачаалал нь 54 хувиар хэтэрсэн.
Гуравдугаар бүс буюу Офицеруудын ордон-Баянзүрх дүүрэг орчимд 6 сургуульд 20 мянган хүүхэд суралцдаг нь ачаалал 56 хувиар хэтэрсэн статистик гарчээ.
Хичээлтэй үед замын хөдөлгөөний аль хэсэгт ачаалал авч байна вэ гэдгийг судалхад ажлын өдрүүд буюу хичээлтэй үед хотын төв хэсэгт 07:00-09:00 цагийн хооронд 32 хувийн, 17:00-20:00 цагийн хооронд 21 хувийн ачаалал авдаг аж.
Хичээлтэй өдөр нэгдүгээр хороололд замын хөдөлгөөн 25 хувийн ачаалал авдаг бол амралтын өдөр 17 хувийн ачаалал авдаг. Баянзүрх дүүрэгт хичээлтэй өдөр замын хөдөлгөөний зорчилт хөдөлгөөн 55 хувийн дарамт авдаг бол амралтын өдөр 13 хувь болж буурдаг аж.
Хотын төвийн сургууль руу зөөвөрлөгдөн ирж байгаа сурагчдын 47 хувь нь бага ангийнхан эзэлдэг байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.184.212
Одоо бүр хүүхдүүдийн буруу болгохнээ сдагууд чинь
Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.246
Гэрийн ойр байдаг захын сургуульдаа сураач ээ! Оркууд хотод нүүж ирснээр утаа нэмэгдэж, түгжрэл дээд цэгтээ хүрсэн.
Нэргүй 9 цагийн өмнө 122.201.31.101
baahan shawar barichaad surguul tsetserlegch bhgui teheer chini argagui biz de
иргэн 2025-02-18 202.9.46.47
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙН 1-Р ЭГНЭЭГ ЗӨВХӨН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ЗОРИУЛЖ ЧӨЛӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ГҮҮРИЙГ ДАВАХ ГЭЖ ӨДӨР БҮР 2-3 ЦАГ ТАГ ГАЦАЖ БАЙНА.
Нэргүй 1 цагийн өмнө 46.212.26.96
Хотын хүн ам өсөөд байхад зам гүүр, дэд бүтэцээ зэрэгцүүлээд тэлээд аваад явахаа мэддэггүй ээ, жаахан хэдэн зам дээрээ чихэлдүүлээд , иргэддээ буруугаа тохоод, бүр торгоод хориод байдаг, яалтай билээ?
Нэргүй 2025-02-18 122.201.19.61
Улсын сургуулиуд хүрэлцэхгүй, тэгээд эрэлт хэрэгцээ зориуд үүсгэж хувийн сургуульд сурахаас өөр гарцгүй болгож байгаа юм. Хувийн сургуулиуд руу маш их хүүхдүүд холоос зөөж байгаа. Хувийн сургууль байхгүй, дан улсын сургууль болгочвол улсын сургуулиудын чанар, хүртээмжид бүгд анхаарч хөгжүүлнэ. Хувийн сургуулиудыг хаах хэрэгтэй. Шийдвэр гаргагч нар өөрсдийнх нь хүүхэд улсын сургуульд сураад эхэлвэл л улсын сургуулийг анхаарна, наана нь бол үгүй.
Б 2025-02-18 66.181.190.164
хуцаа. Битгий атаарх. 60-70 хүүхэдтэй ангид яаж сургах юм? Харин ч хувийн сургуулиуд улсад ирэх ачааллыг бууруулж байгаа. Хувийн сургуульгүй бол тийм л мундаг байдаг юм бол чи хүүхдээ Хойд Солонгост аваачиж улсын сургуульд сургаачээ лалараа.
Зочин 2025-02-18 66.181.185.83
Хувийн сургуулийн суралцагч хаанаас явах нь ямарч хамаагүй! Харин улсын сургуульд дүүрэг алгасаж зөөдгийг л болиулж, харьяалалын дагуу сургавал хөдөлгөөн багасна.Хувийн сургууль улсын сургуультай дүйцэхээр олон биш л дээ!
Иргэн 2025-02-18 66.181.189.24
сургуулийн автобус 5, 50р сургууль-ботаник, нисэх гэж явдаг. бүүр 2 дүүрэг алгасаад 5, 50р сургуульд яагаад явах ёстой юм бэ. хүүхдээ хүргэж өгөх гэж бгаа авах гэж бгаа гээд гэрийн гадаах зогсоол, зам таглаад зогсчихно
хүннү 2025-02-18 202.9.46.106
Зөв зүйлийг олж харсан байна. Бүх сурагчидыг харьяалалын дагуу сургууль хамруул. Мөн Их дээд сургуулийг өмчийн ялгаагүй бүгдийг хотоос гарга. Хотын төв буюу Их тойруу дотор 2028 оноос нэг ч их дээд сургууль байлгаргүй гэсэн шийдвэр гарга. Тэд одоо байгаа байраа зарна биз. МУИС, МУБИС, ШУТИС, АШУИС, ХУИС, ЭтүүгэнИС, СУИС, СЭЗДС гээд бүгдийг нь хотын зарад гарга. Ганцхан МУК (Хөгжим бүжгийн сургууль) л үлдээ. Үүний дараа түгжрэл огт байхгүй болно.
Б 2025-02-18 66.181.190.164
Хуцаа МУК-аа эхлээд гарга.
Нэргүй 2025-02-18 66.181.176.162
Нэг пүрүүст нэг хүүхэд гээд өчнөөн машин нэг нэг л хүүхэд зөөгөөстэй
Kca 2025-02-18 202.126.89.162
Эдгээр хүүхдүүдийн ээж нар голдуу хотын төв хавиар тэнэж сэлгүүчихдэг юм. Хичээлийг тартал.
Нэргүй 2025-02-18 202.70.43.34
Алдарт эх эхнэрээ хуурдаг залуус хүүхдээ лаг лаг сургуульд зөөнөө бас.
Мөөгий 2025-02-18 45.117.32.102
ҮНЭН ШҮҮ ДЭЭ
Нэргүй 2025-02-18 122.201.31.193
ХҮҮХЭДИЙГ МАШИНААР ЗӨӨДӨГ НЬ ЗАМ ДЭЭР ОЛОН ЦАГ ТҮГЖИРЧ ТЭР ХҮҮХЭД ХОРТ ХИЙГЭЭР АМЬСГАЛДАХ ЁСТОЙ БОЛЖ БГАА НЬ МАЛНУУДЫН ТАРХИ НЬ ОЙЛГОХГҮЙ СЭДЭВ Л ДЭЭ..
зочин 2025-02-18 66.181.160.121
Харин тийн ..Бүгд л 1р сургуулийг төгсөгчих санаатай байгаа шд ..Хүүхэдээ чанартай сургууль төгсөгчих санаатай эцэг эхчүүдийн бурууч юу байхав…
Нэргүй 2025-02-18 66.181.191.76
харьяалалгүй хүүхэд л авахаа байчих л даа, захирал хичээлийн эрхлэгч нарт нь хэдэн төгрөг өгөөд л хаа хамаагүй хүүхэд өгөөд байхаар ийм юм болж байгаа шд
Зочин 2025-02-18 66.181.183.48
Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг хотоос гаргая, тэгвэл түгжрэл шийдэгдээ. ХА ХА ХА
Нэргүй 2025-02-18 103.57.95.79
Харъяалалынхаа дагуу гэрийнхээ ойр сургуульдаа явдаггүй бүгд хотын төв рүү авилга өгөөд чихэхийг боддог. Хамгийн тэнэг нь хотын төвийн бүх сургууль цэцэрлэгүүд хүүхэд багтахгүй байна гэсэн шалтгаанаар өргөтгөл барьсан. Ж нь: 45-р сургууль. Манай хүүхдийн анги 46 хүүхэдтэй, зөвхөн 7-хон хүүхэд нь СБД 4-р хорооных. Бусад нь…
Zochin 2025-02-18 202.55.191.130
manai huuhed ulsiin surguulid suuj suudal ezeldeggui huviin surguulid surdag teglee geed tur zasgaas avch heregjuuleh eldev achaallaas n 1 ch gesen huuhed chuluulj tus bolj bn getel huuhed maani tuvd bh surguulidaa yavah n hend gai boloov hutsan biz
Нэргүй 2025-02-18 202.9.41.77
Хулгайч х***а манж зулбасгуудыг нам төр-с зайл2лаач яллаач эндүрцн л******д.
Нэргүй 2025-02-18 192.82.64.248
яаж ийгээд хүүхэддээ сайн боловсрол олгохыг хичээнэ, захын сургуулиудын чанарыг сайжруулахыг л бодох хэрэгтэй, элдэв хөтөлбөр гэж байхаар, бага ангийн багш нарыг жигд сайжруулах