Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь татахгүй бол тэмцэнэ гэв

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь татахгүй бол тэмцэнэ гэв

Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь татахгүй бол тэмцэнэ гэв

УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад жижиг намуудын төлөөлөл өнөөдөр /2025.02.18/хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдлээ.

Мөн тэд “Хандиваар орж ирсэн мөнгөнүүдийн эх үүсвэрийг шалгаж тодорхойлж байж, ашиглах үгүйгээ шийдэх ёстой. Гадаадын компани болон байгууллагаас мөнгө орж ирсэн тохиолдолд данс руу нь буцааж хийх аль эсвэл улсын орлого болгох ёстой. Гэтэл Э.Болормаа нь “Хаанаас ямар мөнгө орж ирснийг би яаж мэдэх юм бэ” гэж хэлж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Эх үүсвэрийг нь тодорхойлсны дараа ашиглах эрх нээгддэг. Тэр хүн бол төрийн эрхийг хууль бусаар авсан. Энэ хууль зөрчсөн үйлдлийг нь Үндэсний аудитын газар мэдсээр байж, нуун дарагдуулсан тул мөн хариуцлага хүлээх ёстой. Том нам, эрх барьж байгаа нэрийн дор гишүүн нь хууль зөрчсөн байтал өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй. Хэрвээ бид бүхэн сонгуулийн үеэр ийм хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол хариуцлага хэзээний хүлээх байсан. Биднийг 1000 төгрөгийн ч зөрүү гаргахад аудитын байгууллага шалгаж дарамтлаад эхэлдэг. Торгуулийн арга хэмжээ авч асуудал үүсгэдэг. Сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадын санхүүжилттэй байгууллагаас хандив авахыг хориглодог. Э.Болормаа нь “Кью Жи Экс холдингс лимитед” компаниас хандив авсан нь маш тодорхой байгаа.  Оффшор бүсэд бүртгэлтэй компаниас их хэмжээний санхүүжилт авсан нь хуулиас давсан бүлэглэлийн гишүүн гэдгийг харуулж байна. Ёс зүйтэй хүн бол сайн дураараа огцроод шалгуулъя гээд дараагийн үйлдэл хийх ёстой. Гэтэл “Би яаж мэдэх юм бэ” гээд хэлж байгаа. Тийм учраас Э.Болормааг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах ёстой. Хэрвээ түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Маш олон шударга залуучуудын боломжийг хааж, мөнгөөр УИХ-д гарсан асуудалд хариуцлага хүлээлгэх ёстой” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

АНУ 13 минутын өмнө 59.153.112.13

Болороо чинь америкын иргэн байх шүү бараг.Энд хар арьстан Нөхөртэй ш дээ.Тэр нь монголд очсон уу.Нөхөр нь мөнгө явуулсан байхаа

Avatar

Зочин 1 цагийн өмнө 76.220.74.140

Өнөөгийн Монгол улсад шударга ёс дэндүү алдагдаж байна. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам нь бас шударгын дүрд тоглоод гажуудал гаргах вий. Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 46.212.26.96

Зөв

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.184.236

Боловсролтой, шударга нэгнээ оролдоод эхэллээ эздийн захиалгаар. Цогтбаатар гээд эгүүлэн татахаар хэд хэд бийгаа тул гүжирдэж барьцах арга сэдсэн ухаантай. Хэл амаа билүүдэж хэрүүл хийж булайгаа замхруулдаг ямар намын оронцог байдаг билээ таа!?

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 158.59.146.30

ямар зэвүүн авгай вэ тэр чинь , бүүр хаанаас ямхр мөнгө орж ирснийг би яаж мэдэх юи, гэж шаасан юм уу, зайлуулах нь зүйтэй юм байна, зайл зайл инкан аа, 30 саяын инкан, хямдхан инкан

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 103.57.93.246

Хандивын мөнгө хаанаас орж ирсэн нь хэнд ямар хамаатай юм, төр ийм юманд хошуугаа дүрэх хэрэггүй.

Avatar

Зочин 11 цагийн өмнө 103.145.234.90

Дэмий юманд цаг зарахын оронд хулгайч нартайгаа тэмцээч.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 223.39.214.158

tegeel temtseed bgaan bish uu erguu ats mini

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 193.9.113.222

Зөв дэмжиж бна

Avatar

Иргэн 11 цагийн өмнө 103.57.94.102

Их хурлын гишүүн гайгүүгээс нь буцааж татахаар тэмцэж байгаа нь монголын эсрэг луйварчид бхйгаа даа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.164.157

Уучлаарай, Ямар ч авсан юм байхгүй. Ард асаатай Ардын засаг бий.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.46.220

, Coliotoi jmnuud. Ju. Atgachikhaad Bolormaa. Ruu dairaad unav

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.182.34

Оюук сайн ажиллаж бгаа нь үнээн гэхдээ Женког өмгөө лөөд ТЗ, хятад танк, алдагдсан боломжийг өөр хүн дээр тохох гээд байхаар ч бас л эвгүй л харагдаад бгаа шүү !!!

Avatar

Зочин 2025-02-18 202.179.18.227

Л.Оюун-Эрдэнэ нар эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн төлөө амрах чөлөөгүй ажиллаж байдаг… Ч.Лодойсамбуу мэтийн этгээдүүд огцруулах бичиг гаргахаас өөр юу ч чадахгүй, эздийнх ээзахиалгаар Оюун-Эрдэнийг огцруулахын төлөө улайран тэмцэж явдаг. Ийм нөхдийг УИХ-д сонгосон нь хармасалтай. Гэхдээ тэдний хүсэл биелэгдэхгүй.

Avatar

Гонгор 2025-02-18 66.181.177.194

Шалгаад шийдвноднр

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.41.95

хууль бусаар сонгуульд ялдаг нь харагдаж байна татах байха аа нэрийг нь

Avatar

хүннү 2025-02-18 202.9.46.106

УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудалыг нэгч гишүүнгүй, дарга шигээ халтайсан гуламжны хэдэн намууд тэмцээд шийддэг юм биш. Зоргоороо донгосох ямар хэрэгтэй юм? З шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдох хүртэл удна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад тэр хүн гишүүнээс огцрохгүй.

Avatar

иргэн 2025-02-18 192.82.66.11

Наадах чинь Оюунэрдэнийн хүн учраас ямар ч шийтгэл авахгүй, цагийн гарз болно доо

Avatar

Зочин 2025-02-18 66.181.182.195

Аль нам нь ялгаагүйшдээ? Ард түмэнд хууль үйлчилдэг, бусад эрх дархтангуудад хууль үйлчилдэггүй юм бол ЖУНГЕЛИЙН хууль байдаг гэж сонссон. Тэр хуулиараа явбал яамж байна. Сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандив санхүүжилтад ҮАГ АУДИТ ХИЙЖ БАЙГАА ГЭЭД БАЙСАН ЮУ ШАЛГАСАН ЮМ БОЛДОО ААН ҮАГ-ын санхүүгийн дарга НАРАНЧИМЭГ АВГАЙГ ТЭТГЭВЭРТ ГАРГАЖ ЗАЙЛУУЛ, БӨӨН НАЙРУУЛДАГ БАС ЕРӨНХИЙ АУДИТОР БОЛОХ ГЭЭД ДАРГА НАРЫН ӨРӨӨГӨӨР ХОВ ЗӨӨЖ ЯВДАГ ГЭСЭН, ӨӨРИЙН ХАМААРАЛ БОЛОН НАЙЗ НӨХДӨӨ ОРУУЛДАГ ГЭНЛЭЭ.

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.160.8

зайлаа бас хачин юмнууд

Avatar

зочин 2025-02-18 66.181.190.29

Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой, Холбогдох хуулийн байгууллагад зохих материалуудаа өгч шалгуулж шийдвэрлүүл,

Avatar

Нэргүй 2025-02-18 124.158.108.198

Хөгийн бялдууч авгай болормааг УИХ -аас тат.

Avatar

зочин 2025-02-18 66.181.190.29

Хэн нэгэн нь хэн нэгний эсрэг зориуд зохион байгуулсан юм биш биз, Эвгүй л хүмүүс ширээнд суугаа харагдана, Зөв шудрага шалга,Бусдыг хэлмэгдүүлж болохгүй

Avatar

Zochin 2025-02-18 174.90.223.136

Ene bol xugeer l shaltag bnadaa Bolormaa gishuun lodoi esreg sanal ogson gej ingej bgaa bol yostoi teneg oo harjre. Harin ch zow shudarga busgui uls orniihoo toloo shiidwer gargasan shuu

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.114.57

АН ын Цогтбаатарыг эргүүлэн татах хүртэл тэмцэхгүй юм уу тэр хүн чинь бүр шүүхээр буруутай нь эцэслэн шийдвэрлэгдсэн шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 192.82.92.204

Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой, Үндсэн хуулийг заалтыг төр ягштал баримтлах хэрэгтэй. Ямар намын хэн байх ач холбогдолгүй байж гэмээн Монгол Улсад шудрага ёс тогтоно.

Avatar

Нэргүй 2025-02-18 122.201.31.119

Хууль бол хууль. Эргүүлэн татах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.41.77

Үхсн ацны хууль мнголд хууль бхгүй х***а манж хог шааруудын зорилго хүсл биелүүлх хэргсл.

Avatar

Нэргүй 2025-02-18 103.212.118.153

Бас орос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж