"One Championship" холбооны хагас жингийн шилдэг дөрөвт нэрлэгдэж буй Монгол дайчин гэгдэх Баатархүүгийн Энх-Оргилын ээлжит тулааны тов зарлагдлаа. Түүний өрсөлдөгчөөр саяхан хагас жингийн тавд дэвшиж орж ирсэн Жереми Пакатив тодорч гуравдугаар сарын 8-нд “ONE fight night 29” эвэнтид нүүр тулхаар болжээ.
Өдгөө 36 настай Б.Энх-Оргил нэгдүгээр сард хийсэн тулаандаа Эквадор улсын тамирчин Аарон Канартэг ялснаар сүүлийн зургаан тулааныхаа тавд нь ялалт байгуулсан амжилттай яваа тулаанч юм.
Тэгвэл энэ удаагийн өрсөлдөгч болох “the Juggernauth” хочтой залуу тулаанч нь зүүн өмнөд Азийн наадамд Филиппин улсыг кикбоксын төрөлд бахархалтайгаар төлөөлөн оролцож ур чадвараа харуулснаар улсынхаа холимог тулааны супер од болж чадсан нэгэн. Тэрбээр 2021 оноос хойш дэлхийн хамгийн том тулааны холбоо болох “One Championship”-д тулалдаж ирснээр карьераа шинэ өндөрлөгт хүргэсэн.
![](https://news.mn/wp-content/uploads/2025/02/6fc73137-b4cf-4df2-a2df-687fb5468356.jpg)
Харин түүний “the Juggernauth” гэх хоч нь "Marvel"-ийн "X Men" гэх киноны тэсвэр хатуужил, тэвчээр, уур хилэнгийн бэлгэдэл болсон дүр юм.
Жереми Пакатив “One Championship” холбоонд нэгдсэнээсээ хойш дөрвөн тулаан хийж гурав ялсан бөгөөд сүүлийн тулаанаа Хятад улсын тулаанч Ванг Шоутай өнгөрсөн оны дөрвөн сард тулалдаж ялалт байгуулжээ. Харин түүнд ялагдлыг амсуулсан хүн нь Бразил улсын тулаанч Фабрисио Андраде бөгөөд "Full Circle"-ийн тайзан дээр түүнийг хүнд цохилтоор дуусгаж байжээ.
gadniy ? 2025-02-18 50.147.160.114
– #_ ;
gadni_ 2025-02-18 50.147.160.114
T
Shaaltsyyldag +CJNBARAAN SHAr 2025-02-18 50.147.160.114
dr kenigl+ OPSOOnegko, ketadjyylj
y 5 цагийн өмнө 50.147.160.114
Homosexuai+U ##;