Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол эрх хасна

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол эрх хасна

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол эрх хасна

Улсын дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд нэмэгдэж байна. Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс энэ асуудлыг тодруулахад “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд” улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.

Улсын бүртгэлийн дугааргүй, бүдгэрүүлсэн, нуун далдалсан, бусдын тээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашиглаж /хуурамч/ замын хөдөлгөөн оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 14.7.12-д зааснаар улсын дугааргүй, дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг 25 нэгж /25.000 төгрөг/, хуулийн этгээдийг 200 нэгж /200.000/ төгрөгөөр торгоно.

Мөн хуулийн 14.7.13-д зааснаар хуурамч улсын бүртгэлийн дугаарыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон бол жолоодох эрхийг хасаж, хүнийг 50 нэгж /50.000 төгрөг/, байгууллага, аж ахуй нэгжийг 500 нэгж /500.000/ төгрөгөөр торгож, хариуцлага тооцно” гэлээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2024 онд энэ төрлийн 9401 зөрчил илрүүлж ажилласан байна. Иймд та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөн оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.55.188.43

хуурамч улсын бүртгэлийн дугаар байдаг болж уу?xa xa.

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.190.30

Орост дипломат корпусын машинууд DC гэсэн дугаартай байдаг. Монголд ДК.

Avatar

хүннү 2025-02-18 202.9.46.106

Үүнд НИТХ-н төлөөлөлгчид буруутай. Яагаад та нарын буруугаас болж иргэд хууль бус зүйлрүү татагдах орох болов? Нямбаатарын үгнээ ажлаа хийдэг ИТХ-аар яах юм вэ? нийслэлчүүдээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.245.34

Статистик тоо баримт хэрэгтэй. Жишээ нь 1 дүгээр сард дугааргүй, дугаараа нуусан хэдэн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон, үүнээс хэдийг нь торгосон, торгуулиа хэд нь төлсөн гэх мэт. Тэгж байж та нарын ажлаа хийж байгаа эсэхийг хянамаар байна.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.70.44.46

Тэгээд ажлаа хийгээч

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.126.89.56

өдөрт дор хаяж 100 хүн эрхээ хасуулж байгаа. тэгээд яагаад замын түгжрэл ихсээд байна? усан тэнэг үхдэлүүдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж