Мали: Хууль бус алтны уурхай нурж, 48 хүн нас баржээ

Мали: Хууль бус алтны уурхай нурж, 48 хүн нас баржээ

Мали: Хууль бус алтны уурхай нурж, 48 хүн нас баржээ

Өмнөд Африкийн Мали улсын баруун хэсэгт орших алтны уурхай нурж, дор хаяж 48 хүний амь үрэгдсэн болохыг тус улсын эрх баригчид мэдэгдэв. Мали нь Африкийн тэргүүлэгч алт үйлдвэрлэгч орны нэг бөгөөд уул уурхайн бүс нутагт нь хөрсний гулгалт, осол аваар гарах тохиолдол олон байдаг. Мөн дэлхийн хамгийн ядуу орны тоонд ордог тус улс үнэт металлын зохицуулалтгүй олборлолттой удаан хугацаанд тэмцэж иржээ.

Эрх баригчдын мэдэгдсэнээр, 48 хүн нас барсан уг уурхай нь хууль бус үйл ажиллагаа явуулж байсан тул аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хангаагүй байснаас болж осол гарсан байна.

Бүс нутгийн цагдаагийн байгууллагаас " Бямба гаригт 18:00 цагийн үед хөрсний нуралт үүссэний улмаас 48 хүн амиа алдсан. Хохирогчдын зарим нь усанд унасан бөгөөд тэдний дунд хүүхдээ нуруун дээрээ үүрч алт угаадаг эмэгтэй ч байсан" гэж мэдэгджээ. Орон нутгийн албан тушаалтнууд болон Кениебагийн алт олборлогчдын холбоо уг хэргийг баталж байгаа юм. Хохирогчдыг эрэн хайх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж буйг байгаль орчныг хамгаалах байгууллагын тэргүүн мэдээлжээ.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Бямба гаригт осол болсон уурхай нь өмнө нь Хятадын компанийн эзэмшиж байсан орхигдсон газар аж.

Үүнээс өмнө, нэгдүгээр сард Малигийн өмнөд хэсэгт орших алтны уурхайд хөрсний гулгалт үүсч, 10 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болсны ихэнх нь эмэгтэйчүүд байжээ. Мөн бямба гарагт болсон хөрсний гулгалттай ижил бүс нутагт өнгөрсөн онд алт олборлолтын хонгил нурж, 70 гаруй хүн амиа алдсан юм.

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-18 202.126.89.42

ум ма ни бад ми хум…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж