Яагаад мод тэнгэрт тултал ургадаггүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Яагаад мод тэнгэрт тултал ургадаггүй вэ?

Энд олон шалтгаан бий. Хамгийн бат бэх мод хамгийн бүдүүн иштэй байсан ч хоёр зуугаад метрын өндөрт хүрлээ гэхэд биеийн жингээ даахгүй эсвэл салхинд унаад өгнө. Модны иш нь багана шиг маш өндөр биш хичнээн ч хамаагүй өргөн суурьтай конус байлаа гэхэд мод 500 метр хүртэл ургахаас хэтрэхгүй. Модонд Москвагийн Останикиногийн цамхгаас өндрөөр даваж чадахгүй бусад хязгаарлалт байгаа. Тухайлбал, тэр нь тэжээлийн асуудал юм. Хамгийн хүчтэй шахуурга ч усыг тэр их өндөрт тасралтгүй өгч чадахгүй. Модны хувьд тэжээлээ зөөхдөө тургорын гэх насосын системтэй. Тэр систем нь янз бүрийн хольцтой хоёр уусмалыг тусгаарлах хагас нэвтрэлттэй хальсанд даралтын хүчээр үйлчлэх осмотик гэх даралттай шахуурга юм. Усны молекул нь тийм системд гадаргын таталт буюу түлхэлтээр”хоорондоо бэхлэгддэг”. Тийм шахуурга 130 метрээс дээш өндөрт үйлчлэхгүй. Үүний зэрэгцээ өндөр модны фотосинтезийн үр дүн буурна. Учир нь тийм том аварга мод өөрийн хэмжээнд тохирсон тэргүүн хэсгээ дэлгэж чадахгүй. Түүний мөчир жингээ зүгээр л даахгүй хугарна.

Ер нь манай гаригийн ургамлын биеийн хүчний дээд өндөр нь 120 метр л болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж