баатар Х.Цагаанбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож буй. Тэрбээр 27 нас
хүрч байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх
гэж байгаа талаар нь тодрууллаа.
-Төрсөн
өдрийн мэнд хүргэе, хэрхэн тэмдэглэх гэж байна даа?
-Баярлалаа,
одоогоор би бэлтгэлтэй л байна. Бэлтгэлээ хийж байгаа болохоор
тэмдэглэх талаар бодоогүй л байна.
-Ямар нэгэн
төлөвлөсөн зүйл байхгүй гэж үү?
-Тийм ээ. Төлөвлөсөн
зүйл алга даа. Ер нь бол нэг их сүртэй тэмдэглээд байдаггүй. Тэгээд ч
өнөөдөр чинь миний ээжийн баяр шүү дээ.
-Тэгвэл ээжийгээ
хэрхэн баярлуулах гэж байна?
-Одоогоор Найрамдалд
бэлтгэлтэй байгаа учир очиж байгаад л баярлуулна даа. Бэлтгэлтэй үед
ямар нэгэн баяр тэмдэглэдэггүй. Ер нь тэгээд бид чинь цаг минут тутамтай
өрсөлдөж байдаг хүмүүс шүү дээ. Бэлтгэл бол бэлтгэл, тэмцээн бол
тэмцээн. Тиймээс одоогоор бэлтгэлдээ л анхаар ч байна.
-Өнгөрсөн
жилүүдэд тэмдэглэж байсан хамгийн сайхан дурсамжтай төрсөн өдөр тань
хэзээ тохиож байв?
-Төрсөн өдрийн мартагдашгүй
тэмдэглэж байсан мөчүүд зөндөө байдаг. Гэхдээ одоо яг тэдийд гээд хэлэх
нь боломжгүй юм.
М.ДӨЛ