Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Үнэ нь хярд гарсан үндэсний бүтээгдэхүүнүүд

Цагаан сарын баяраар монголчууд  үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авч, үйлдвэрлэгчдээ дэмжихийг хичээдэг ч өнгө, загвар нь хуучирсан, чанар муутай, үнэ нь хярд гарсан бүтээгдэхүүн  санал болгодог болоод удлаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төрөөс жилийн зургаан хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг тэрбум, тэрбумаар нь цацаж байгаа ч дээшилж, дэвжсэн зүйл алга.

Арван жил болоход үйлдвэрлэгчид өнөөх л дамбайсан эсгий улавч, түлхүүрийн оосор, тэлээ зэрэгхэнээ хийснээс хэтэрсэнгүй. Үндэсний дээл хувцсаа ч олигтойхон хийдэг газар ховордов. Хэт загвар хөөснөөс үндэсний хэв шинжээ алдсан. Монголчууд бүгд өндөр нуруутай биш атал моделиудын нуруу туруунд тохирох урт дээл хувцас хийчихнэ. Намхан нуруутай нь өмсөхөөр газраар нэг чирэгдэх юм болно. Дороос нь тайрах уу яах вэ гээд асуудал үүснэ.

Хүүхдэд дээл хувцас сонгоё гэхэд материал нь гологдоно. Уг нь хүүхдийн хувцас харшлаас сэргийлж, хөлс нь гадагшилж байх талыг бодож даавуу материалаар хийсэн байх ёстой ч энэ шаардлагыг хангадаг нь хуруу дарам. Гялгар материалаар хийгдсэн дээл, хувцас нь гарын ая даалгүй сэмэрнэ, урагдана. Гурван өдөр өмсвөл их юм. Гэтэл хүүхдийн дээл 120 мянган төгрөг байх жишээтэй. Эсгий хүүхдийн улавч ч мөн адил 120 мянга, 130 мянган төгрөгийн үнэтэй. Гурван настай хүүхдэд эсгий улавч авъя гэхэд ийм үнэтэй.

Томчуудынх нь цамц, дээл хувцас мөн ялгаагүй. Уг нь үнээ дагаж чанартай байх ёстой ч үндэсний бүтээгдэхүүнүүдэд энэ шаардлагыг хангах нь тун цөөн.  Энэ жил 400 мянган төгрөгөөр дээл худалдан авсан бол ирэх жилийн цагаан сарын баяраар дахиад өмсөх боломжгүй. Угаалт даадаггүй. Эсгий шаахайнууд нь ч гологдсоор…Иймээс л монголчууд наанадаж Эрээн, цаашилбал Бээжин, Гуанжоугоос оруулж ирсэн дээл хувцас сонгож, сар шинийн гоёо болгохоос аргагүйд хүрч байна. Хятадынх ч гэлээ үнэ хямдын зэрэгцээ сонголт сайтай. Загвар нь янз бүрээрээ, мөн өмсөхөд биед эвтэйхэн гээд давуу талууд ихтэй.

Нөгөөтэйгүүр, нийслэлээс үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор сар шинийн баяр бүрээр бараа бүтээгдэхүүнээ үнэ хямд худалдах боломж олгохын тулд түрээсгүй газар олж, өгч дэмжлэг үзүүлдэг.

Гэвч үнэгүй лангуу олгоод байхад л үндэсний үйлдвэрлэгчдийн  бараа бүтээгдэхүүн нь хотын төвд лангуу түрээслээд Бээжингийн бараа зарж байгаа худалдагчийнхаас хэд дахин нугалсан өндөр үнэтэй байх нь элбэг.

Баяр наадам далимдуулж үндэсний үйлдвэрлэгчид үнээ нэмдэг үү, эсвэл угаасаа өртөг өндөр үнээр үйлдвэрлээд байна уу, бүү мэд.

Цагаан идээ ч дээрдэх зүйлгүй. Ориг цагаан идээ авъя гэхэд заавал нэг юм хольсон байдаг. Ааруул авъя гэхэд л цав цагаан өнгөтэй. Өнгийг нь өөрчлөх гээд цагаан будагч бодис хийсэн л гэх. Арвижуулах гэдэг үү, гурил хольсон нь ч бий. Ингэж хольсон хорхой ааруул нэг кг нь 35 мянган төгрөгийн үнэтэй. Айрганд мөн ус, гурил хольчихсон байх нь элбэг.  Ориг цагаан идээ олж, цагаан сарын идээгээ чимнэ гэдэг бас л их аз ёндоо шаардсан ажил болж хувираад байна. Сүү, цагаан идээндээ элдэв янзын юм холихгүй ориг бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тавихаар жигтэйхэн уурлацгаана. Хольцоотой цагаан идээгээ үнэтэй зарагдах ёстой юм шиг муйхарлана. Ориг малын сүү цагаан идээ хийсэн бол үнэтэй байхаас  яах вэ. Дэлхий дахинд ориг хүнсний бүтээгдэхүүн үнэтэй байдаг тул ойлгоно шүү дээ.

Цаашдаа ийм л янзтай байвал үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд гардаг нь юу л бол… Ирэх жилээс урд хөршөөс цагаан идээ орж ирвэл гайхах зүйлгүй л болов уу даа.

Уг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 2020 оноос хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 117 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Үүн дээр ноос, ноолуураа үндэсний үйлдвэртээ тушаасан, мөн сүүгээ үндэсний үйлдвэрт нийлүүлсэн малчдад урамшуулал жил бүр олгодог.

Хоршоог дэмжих зорилгоор өнгөрсөн жил 550 тэрбум төгрөгийн зээл олгосон мэдээлэл бий. Гэвч цагаан идээ нь хольцоотой үйлдвэрлэгдсээр.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
14
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.38

сайхан голыг нь олоод бичжээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 122.201.27.69

загвар үзэмжээрээ материал нь хэнд ч гологдохгүй сайн загвартай дээл хувцаснууд дийлэнх нь ямарч галбиртай хэн ч өмссөн монгол хувцас нь бүгдэд сайн зохисон гоё байдаг монгол цагаан идээ үнэхээр амттай сайн хийгдэж байдаг гэхдээ энэ лангуу дэлгүүрүүд түрээслүүлэгчид бусдадаа жаахан ч өгөөмөр байж түрээсээ багасгамаар
яагаад улам шуналтаад орлого багатай байхад нь ч түрээсээ багасагадаггүй ям бол оо
утга учиргүй нэгнийгээ муулж байхаар үндэсний үилдвэрлэгч нартаа бага ч гэсэн хэрэгтэй ям

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.79

Хярд гарна гэсэн үгийг ойлгохгүй юм. Орон нутгийн чанартай эсвэл нэг ястангууд маань ингэж ярьдаг юмуу. Дотоодын бараа гэхээр л үнэ нь тэнгэрт гарчих юм. 1 кг ааруул 50 мянган төгрөг хүрч байна. Гэтэл гадаада оронд 10 мянган төгрөг байх жишээтэй. 1 кг ааруул хийхэд ямар хэмжээний бараа ажлын зардал гардгийг тооцох ёстой.

Avatar

Иргэн 12 цагийн өмнө 66.181.186.230

үйлдвэрлэгч дангаар буруугүй. Ман буюу.Оюунэрдэнэ гэх дансанд толгой ухна хүрэлсүх нямбаатар авилгачид Амарбаамгалан гар Монголыг сөхрүүлэх ауил хийж байгаа Төр бараадсан хүмүүс асар их цалин хангамж авах ыолсон Хувийн хэвшилд ажиллах хүн байхгүй болсон Юмны үнэ өссөн Төрөөс тэтгэвэрт гарахад 5 саяыг тэтгэвэр авч байна Гэтэл жиуигиүлйдвэрт ажилладаг хүмүүсийн цалин 1 сая тэнгэр нь ядуус 650к байна Ингэхээр тогтмол үйлдвэрлэл бүтээмж үр ашиг ярихад хэцүү Удахгүй Монгол улсад ауил хийх хүн байхг

Avatar

Малчин 2025-02-18 66.181.160.54

хоршоо фрэм энэ хэд чинь мах үнд оруулж бгаа юмаа танар бодоод үз баахан тэжээл аваад тэрийнхээ үнийг гаргана шидээ тэгээд монголчууд юмны үнийг нуглах дуртай

Avatar

Иргэн 2025-02-18 66.181.180.193

Зах зээлийнхээ жамаар л юм даа!!! Чанартай хямдаар их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх зах зээл алга!! Тэгээд цаана нь Монгол төгрөг гэж өдрөөр ханш нь унаж байдаг төгрөгтэй хэлрүү!!

Avatar

З 2025-02-18 103.212.117.40

Ер нь тэгээд муухай монгол хүн монголчуудыгаа хорлож байнадоо. юмных нь үнэ тннгэрт хадцан дээл хувцасны үнэ бол жилийн жилд баавартай өсөж бнадо

Avatar

Зочин 2025-02-18 59.153.114.26

Хэтэрхий үнэтэй учир зарагдаггүй байхаа.Материалын үнээ хэд хнд нугалсан байх шиг харагддаг.

Avatar

Нэргүй 2025-02-18 103.57.95.135

Монгол бараа бүтээгдэхүүн чанартай хямд байхгүй л бол дэмжигдэхгүй импортын хямдхан нь дэмжигдсээр л байх болно биз бас нэгасуудал эх орных гэж хуурч мэхлэх газар авсан харагдах юм даа

Avatar

Нэргүй 2025-02-18 130.43.217.16

Үндэсний үйлдвэр гэдэг гол нь материалаа хийх шүү дэ. Тэрнээс гаднаас даавуу шуувуу авчирч дээл цамц оёх нь үндэсний үйлдвэрлэл биш

Avatar

Нэргүй 2025-02-18 139.5.216.87

Хуучин малчин айл бүхэн идээ цагаагаа боловсруулж үнээ төдийгүй хонь ямаагаа хүртэл саадаг байлаа. Одоо эрчүүд нь морь уяж байна гээд зунжин найр наадам эргүүлж эхнэрүүд нь хот хүрээ тэнээд хүүхэд шуухад нь услахгүй болохоор хэдхэн айл цагаан идээ боловсруулж хөдөөнийхөн дэлгүүрээс пакеттай сүү ааруулаа авдаг болжээ. Залхуу нь дэндэж бэлэнчлэх сэтгэлгээнээс болж монгл идээгээ боловсруулдаг ажилсаг чанар байхгүй болсон

Avatar

Хэрэглэгч 2025-02-18 202.126.88.205

Өвөр монголоос цагаан идээ ер нь бүгдийг импортлох хэрэгтэы. Эрээнээс авсан ч болно ш дээ

Avatar

Нэргүй 2025-02-18 139.5.216.87

харин тиймээ. Өвөр монголд цагаан идээ нь жинхэнэ ориг хуурч мэхлэхийг одоохондоо мэдэхгүй байнаа. Манай малчид очоод муу юманд сургачихгүй л бол

Avatar

Нэргүй 2025-02-18 139.5.216.87

Харин тиймээ. Манайхан очиж муу юманд сургахаас өмнө амжиж авах хэрэгтэй. Жинхэнэ ориг цагаан идээ хийдэг юм билээ. Ингэний сүүг хүртэл янз бүрээр боловсруулдаг

Avatar

Нэргүй 2025-02-18 202.70.44.46

Манай улс зах зээлийн эдийн засаг гэгчтэй болоод 35 жилийг өнгөрөөлөө. Ямар ч тооцоо судалгаагүйгээр зах зээлийг удирдах гэж муйхарлаад ханахгүй л явна. Бодвол ингэх нь нэг хэсэг хүмүүст ашигтай л байдаг байх даа. Хятад гэж том үйлдвэрлэгч байхад жижиг дунд үйлдвэр байтугай томхон үйлдвэр хөгжих боломжгүй гэдгийг ойлгохгүй юм. Ганц нэг томхон боловсруулах үйлдвэр байгуулж чадвал түүнийг дагаад өдөр тутмын хэрэглээг нь хангах ЖДҮ юу юм гэхээс түрээс, цалингаа өгөөд, татвар шимтгэл төлөөд ашигтай

Avatar

Нэргүй 2025-02-18 202.70.44.46

ажиллах ямар ч боломжгүй. Мал аж ахуй нь таваарын аж ахуй биш. Хэдэн кг мах экспортлоход л дотооддоо үнэ нь суга өснө. Хаа очиж гурил, сүү, өндөг, хүнсний ногоогоо бүтэн биш ч үйлдэрлээд, боловсруулаад байгаа нь их юм даа

Avatar

Нэргүй 2025-02-18 122.201.31.21

Үйлдвэрийн эзэд нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр лобби хийж импортыг хааж монопол тогтоогоод үнээ нэмдэг Цөөн хэдэн үйлдвэрийн эзэд илүү их ашиг олж хэрэглэгчид хохирдог

Avatar

Нэргүй 2025-02-18 59.153.115.11

Шунал нь ихдсэн үндэсний үйлдвэрлэгчид. Бараг татвар төлөхгүй, баримт өгөхгүй мөртөөсөө хүүгүй зээл авна, үнэгүй лангуунд зогсон, хийсэн нэртэй хуулсан, хуулбарласан, хужаад хийлгээд авч ирсэн барааны үнэ нь тэнгэр шиг үнэтэй. Улсаас хүүгүй зээл аваад шууд шинэ машин авч унан, байраа томруулна үндэсний үйлдвэрлэгч нэр зүүсэн луйварчин хулгайчууд. Одоо зах зээлийн хуулиараа хужаагаа авна уу хэрэглэгчийн сонгол болгоод үр ашиггүй төрийн дэмжлэгээ болицгоо

Avatar

Зочин 2025-02-18 202.170.65.202

Их үнэтэй байна лээ. Захын түрээсэндээ өгдиймүү, өөрсдийнхөө хөдөлмөрийг тэгж үнэлдэг юм уу. Сонголт л юм даа. Олон өмсөх хийц, оёдол сайтай дээл бол ч бас яахав. Хүний нүд хуурсан хулхи хийц оёдолтой дээлүүд дийлэнх нь байна лээ.

Avatar

иргэн 2025-02-18 202.9.46.47

ХАМГИЙН ТЭНЭГ ҮНЭ МОНГОЛД………..

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.46.47

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТЭНЭГ ҮНЭ ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ….ТЭД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДЭЭ ҮРГЭЭЖ АЛДАЖ БАЙГААГАА МЭДЭХ ЧАДВАРГҮЙ….МАЛНУУД….

Avatar

Нэргүй 2025-02-18 122.201.31.107

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙНХЭН ЭНЭ ОЛОН БОЛОМЖУУДЫГ АВЧ ЧАДАЖ БАЙГАА НЬ ХЭД БОЛ ХҮНЭЭ ОЛООД ЗӨВ ӨГЧ БАЙВАЛ ИЙМ АСУУДАЛ ГАРАХГҮЙ ДЭЭ. ДААН Ч ТАНИЛ ТАЛААРАА ОЛЖ АВААД ОР НЭР ЗҮҮДЭГ НЬ ОЛОН БОЛОХООР Л ИНГЭЖ БАЙГААДАА. НЭЭХ ОЛОН БОЛОМЖ ОЛГОСНОО ЯРЬНА. ОНОВЧТОЙ ДЭМЖЛЭГ БИШ ХУД ГАРУУДАД БОЛОМЖОО ӨГЧӨӨД НЭГ ИХ ЮМ ЯРИХ ЮМ ДАА. ЖИНХЭНЭ АЖИЛ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙГААД НЬ ЮУ Ч ОЛДДОГГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2025-02-18 103.212.118.128

Нөгөө л байдаг үзэмжгүй бараа үндэсний үйлдвэрийнхэн ингэж дэмжүүлж мөнгө урсгаад яахав. Хүй нэгдлийн үёэс эхэлж оёж байгаа мэт л байна. Хэдэн халтар ааруул нь өсч бохир заваан ил задгай шүлс үсэрсэн . Үзэсгэлэн худалдааны худалдаачид аа.

Avatar

Zochin 2025-02-18 122.201.31.119

ene yah ve,huviara oyulhd ysmar unetri gech,heden saya,tegeed huni helsneer hiihgui,setgrld niitsgui yum hiij ogdog mhuhdiin deelch gesn saya garsn,tovch shilbchgui,tovchni hujaagiinh,torgo songolt bhgui bga torgo shahchina,ulamjlal mngloor hiine gecheed hachin yum hoij ogdnshu,huvi tsahialga setgrkd niitsgui tom yarisn humus bsn,tolbro omno hiisen bolohor garaa gargaj hiisen gesn bolovch taalagdsbgui,bjl bn,omnoh jil ih delgurees 4,5 sayar avsn deel urt hantsutai,hasasalt hiiher mngo ih bsn

Avatar

Зочин 2025-02-18 103.212.118.128

Үндэсний үйлдвэрлэгчид нь нэг л биш Сарлагийн шар тос авахад л доор нь сүүлний тос хийсэн үнэртэж байна. Ингэж хуурамч үнэтэй бүтээгдэхүүн хийж ард иргэдээ хуурах нь бизнёс чинь хэзээ ч өсөхгүй уналтанд орно. Эсгий таавчик нь дээр нь гоёлын наалт оёод тэр нь үнэтэй болдог бол гадаад таавчик чанартай нь 30.0 к байдаг. Хэлбэр галибаргүй дээлнүүд авбал ав гэсэн шиг үнэ хэлээд зогсох

Avatar

Зочин 2025-02-18 103.212.118.128

Дээлний үнэ нь хаданд гарсан байна. За бараг л жилд нэг л удаа өмсөнө түүнд мөнгө зарцуулах нь илүүц. Тэгээд ч дээл өдөр дутмын хэрэглээ биш. За тэр эсгийй гутал таавчик нь 200к болсон байна дороо л ханзраад ул нь салдаг. Тэгснээс сайхан арьсан гутал авсан дээр. Үндэсний үйлдвэрээ дэмжих гэхлээр болхи хийц үнэ нь өндөр. Ааруул ээзгий нь үнэтэй сүүн ааруул ч гэх шиг тэр нь бүр үнэтэй. Баяраөр үнэ нь буугаад зардаг байтал үнэ нь өсдөг нь үнэхээр зах зээлд дээрээс доодох нь шилжиж чаддаггүй ард түм

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.40.236

Үнэхээр амьдралгүй дээлнүүд бсн. Аягүй урт, нарийхан, урлагийн гэмээр гял цял, мисс модел өндөр хүмүүст зориулсан юмшиг дээлнүүд, үнэтэй гэж…. Монгол хүмүүс шагай хүртэл урт дээл өмсөөд байдаггүй шд. Эгэл даруу даавуун, амьсгалдаг материалтай дээл настай хүнд авах гсн олдохгүй бсн. Шууд аваад өмсчих дээл бол олдохгүй юм билээ.

Avatar

зочин 2025-02-18 66.181.178.176

Үндэсний үйлдвэрлэл хөгжихийн тулд үндэсний түүхий эд материалыг нь бэлдсэн байх ёстой. Жишээ нь хувцас хийхийн тулд хөвөн даавуунсүлжмэлийн үйлдвэр байх ёстой. Гэтэл бид 30 жилийн өмнө Хятадын арганд ороод нөгөөх үйлдвэрээ бүхэлээр нь Хятадад аваачаад шатаачихсан. Ийм маягаар бүх үндэсний түүхий эдийн үйлдвэрүүд ардчилалын буянаар Хятадад очоод хйалсан шүү дээ.Ардчилал гэж цээжээ дэлдэгч нарын ард заавал нэг Хятад түнш луухан байдаг. Түүнйг нь хэлэхээр – Хохь чинь та нар чацга царайл гэнэ.

Avatar

хүннү 2025-02-18 202.9.46.106

Яажич тордоод дээрддэггүй “үндэсний” нэртэй хулих бараагаар монголоор дүүрсэн. Цаашид “үзэсгэлэн худалдаа” гэдэг зүйлийг болих хэрэгтэй. Энэ бол иргэдийг шулдаг “худалдаа” болсон. Тэнд дэлгэсэн хүнс, барааны үнэ гаруур байгаагаас 300-15 000₮-өөр илүү зарагдаж байна. Гадуур үхрийн чансан өвчүү 275 000₮ байхад тэнд 435 000₮ гэж байна. Хүний гар дээр тавих бэлэг Нарантуулд 8000₮ байхад үзэсгэлэн худалдаанд 15000₮ байна. Иргэд тийшээ бүү зүгэл.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.126.89.131

хүн авч чадахааргүй үнэтэй юм хичээд үндэсний үйлдвэрлэгч гэж хуцна шуналтай новшнууд

Avatar

Нэргүй 2025-02-18 188.162.254.56

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !!!!!!!!

Avatar

Зочин 2025-02-18 66.181.190.150

Үндэсний үйлдвэрлэгч гэж монголд бхгүй.Дандаа үндэсний дамчид л бна. Мөнгө харж нүд нь улаанаараа эргэсэн гудамжны дамчид л бна ш тээ.

Avatar

Зочин 2025-02-18 139.5.217.198

Ер нь манай монголчуудад хийж чадах юм байна уу?
Ирэх жил Өвөрмонголоос цагаан идэээ оруулж ирнээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.46.106

зав. авна шүү.

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.187.248

Эсгий таавчиг хийхээс иоүү гарсангүй ээ өнгөрсөн 35 жиод

Avatar

Зочин 2025-02-18 202.9.41.27

Монголоор дүүрэн дамчин, наймаачид, ёстой дуртай үнээ хэлж зардаг болж дээ. шунал ихэдвэл шулмас болно доо мөдхөн.

Avatar

Зочин 2025-02-18 172.56.165.117

1 хүнд 1 дээл байхад л болно, угаасаа хятад газрын торгоор биеэ ороогоод …хаашаа ,юугаа хийх ч юм билээ.
Үнэндээ тав тухтай хөдөлж ч үл чадах ,энгийн эвтэй байдал алдагдаад…манж,хятад хийц давамгайлсан бх.
Далуй энгэртэй даавуугаар хийсэн Монгол дээлтэйгээ золгож, хөнжлийн хэрээр хөлөө жийж сурмаар юм даа

Avatar

Нэргүй 2025-02-18 139.5.218.103

хэ монголд үйлдвэрлэсэн үндэснийх мөн үү мөн бол хэт үнэтэй байх нь зүгээр үү үйлдвэрлэгч наймаач арай л харь байдлаар яваад байх шиг

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.180.218

Манж Хятад даавуунд юун дуртай юм

Avatar

Зочин 2025-02-18 202.9.41.9

Ийм зэрлэг дээрмийн үнэ хулхи хуурч гурилдсан чанаргүй бараанаас болж үндэсний үйлдвэр сөнөнө эсвэл жирийн ард түмэн ядуурч зовно өвдөнө. Хоол хүнс эд бараагаа гадаадаас амьдрахаас өөр гарцгүй. Мах цагаан идээгээ Эрээн Улаан-үүдээс зөөх цаг удахгүй ирнэ. Баячууд хоол хүнсээ баруунаас онгоцоор авч байгаа гэдэг.

Avatar

зочин 2025-02-18 103.168.34.36

Энэ үнэтэй бүтээгдэхүүнүүдийг нь авч дийлэх хүн хир олон юм болдоо. Дийлэхгүй юм болоод аваад яахав дээ.

Avatar

Нэргүй 2025-02-18 202.70.43.34

Арай л Үнэтэй бна лэээ нээрээ….Дээл Хувцас гутал, сүү цагаан идээ нь ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж