Хятад улс 2024 онд бараг л 100 гигаваттын хүчин чадалтай нүүрсний станц барьж эхэлсэн нь сүүлийн 10 гаруй жилийн туршид байгаагүй хамгийн өндөр хүчин чадлыг бий болгох гэсэн төлөвлөгөө гэж цэвэр эрчим хүчний хоёр том байгууллагын гаргасан тайланд дурджээ. Гэсэн хэдий ч энэхүү бүтээн байгуулалт нь дэлхийн хамгийн том нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулагчийг бууруулах гэсэн хүчин чармайлтад болон АНУ, Европоос хол давсан Хятадын нар, салхины цэвэр эрчим хүчний хөгжилд сөргөөр нөлөөлнө гэж онцолсон байна.
Уг судалгаанаас иш татвал, "Нүүрсийг хэрэглээнээс халахын оронд цэвэр эрчим хүчийг үүнд түшиглүүлж байна" гэж бичсэн байв.
Уг тайлан нь Европт төвтэй "Centre for Research on Energy" болон АНУ-д төвтэй "Global Energy Monitor"-аас зургаан сар тутамд хийдэг Хятадын нүүрсний төслүүдийн тоймын нэг хэсэг юм. "Global Energy Monitor"-ийн гаргасан тайланд нийтлэгдсэнээр, Хятад улс 2024 онд 94.5 гигаваттын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлсэн нь 2015 оноос хойшхи хамгийн том төсөл аж. Үүнээс гадна, түр зогсоогоод байсан 3.3 гигаваттын станц барих төслийн ажлыг тус онд дахин эхлүүлжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар, Хятад улс ирэх 2-3 жилийн хугацаанд чулуужсан түлшээр ажиллах хэд хэдэн шинэ цахилгаан станцыг барьж магадгүй байна.
Үүний үр дүнд тус улсын нар,салхинаас бий болох цэвэр эрчим хүчний хөгжил удаашрах өндөр эрсдэлтэй гэдгээс эмээж буй. Хэрэв 2024 оны сүүлийн гурван сарын эрчим хүчний хэрэглээний эх үүсвэрийг статистик тоог харах юм бол цэвэр эрчим хүчний хэрэглээ доод түвшиндээ хүрч, чулуужсан түлш буюу нүүрснээс бий болох эрчим хүчний хэрэглээ хамгийн өндөр байжээ.
"Centre for Research on Energy"-ийн шинжээч Ци Цинь хэлэхдээ, "2022, 2023 онд засгийн газраас нүүрсээр галладаг үйлдвэрүүдийн зөвшөөрлийг нэмэгдүүлсний дараа шинэ станцын бүтээн байгуулалт хийгдэх нь нэмэгдэнэ гэх таамаглалын дагуу бүх юм болсон" гэж Хятадын чулуужсан түлшний хэрэглээ хэрхэн нэмэгдсэн тухай тайлбарлахдаа онцолсон байна. Тэрбээр мөн "Бид Хятад улсыг хүчин чадлаа хэтрүүлэхээс сэргийлж, утааг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна. Үүнд аль хэдийн батлагдсан нүүрсний цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхийг татгалзах ч хамаарна" гэв.
Хятадын дарга Ши Жиньпин 2020 онд уур амьсгалыг сайжруулах хоёр зорилт дэвшүүлж байжээ.
Тодруулбал, 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралт дээд цэгтээ хүрч, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт дэвшүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд, тус улсын нүүрсхүчлийн хийн ялгаралт дээд цэгтээ хүрсэн байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Тиймээс хэзээ бууруулах ажлыг эхлүүлэх нь таамаг хэвээр байгаа юм. Энэ долоо хоног гэхэд НҮБ-д 2035 он хүртэл утааг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө өргөн барих хугацаанаасаа хоцорсон олон орны тоонд Хятад улс багтжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гуо Жякун хэлэхдээ, Бээжингийн эрх баригчид уг төлөвлөгөө дээр ажиллаж байгаа бөгөөд энэ онд зохих ёсоор нь өргөн мэдүүлнэ гэсэн байна.
Дашрамд дурдахад, Хятад улс өнгөрсөн онд дэлхийн нийт чулуужсан түлшний станц барих ажлын 93 хувийг дангаараа гүйцэтгэсэн байна. Мөн шинээр болон дахин сэргээх зөвшөөрөл олгосон нүүрсний станцын төслүүд 2022, 2023 онд 100 гигаватт байсан бол өнгөрсөн онд 68.9 гигаватт болж буурсан байв. Энэ нь барилгын ажил удааширч болзошгүйг харуулж байна гэж цэвэр эрчим хүчний судалгааны төв тайландаа тусгасан юм.
з 2025-02-18 202.9.46.67
манайх нүүрс зөөх гэж байхаар нүүрсээрээ цахилгаан үйлдвэрлээд зарах хэрэгтэй.
- XT; ystgal 2025-02-18 50.147.160.114
glprking #
Нэргүй 2025-02-18 103.212.116.150
Манайхан атом гэж солиороодд. Хятад агуу мундаг гээд байдаг юм байсан энийг нь дуурайгаач дээ. Нүүрсний станц барь л даа