Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах уриалгад “Бороогоулд” ХХК сайн дураараа нэгдэн орлоо.
Монгол Улсын Засгийн Газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллах уриалга гаргасан юм. Тус уриалгад Бороогоулд ХХК ийнхүү өнөөдөр нэгдэж, “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Амгалан, Бороогоулд ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнбадам нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хот нь дэлхийн улс орнуудын дунд хамгийн их агаарын бохирдолтой хотын тоонд ордог бөгөөд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь амьдардаг. Энэ утгаараа Бороогоулд ХХК-ийн энэхүү хувь нэмэр нийт хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн нийгмийн хариуцлагын хүрээнд оруулах томоохон хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.
“Бороогоулд” ХХК нь жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, төлбөр болон хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг бөгөөд үүсэн байгуулагдсан 27 жилийн хугацаандаа 2 их наяд төгрөгийн өгөөжийг Монгол Улсад оруулсан байна.
зочин 2025-02-18 66.181.184.96
БОРОО ГОУЛД ХХК-ИЙГ ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН БАРИЛГЫГ БАРЬЖ ӨГСӨН ГЭДГЭЭР НЬ МЭДЭХ ЮМ БАЙНА.
ЭНЭ КОМПАНИД АМЖИЛТ ХҮСЬЕ.
сонгогч 2025-02-18 202.9.46.47
МОНГОЛЫН АЛТЫГ ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР 1-Ч ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨЛГҮЙГЭЭР ӨДӨРЖИН ШӨНӨЖИН ЗӨӨГӨӨД ДУУСГАДАГ КОМПАНИ ЭНЭ МӨН ҮҮ ????????????? МӨН БОЛ МОНГОЛД АСАР ИХ ӨРТЭЙ ШҮҮ……………
Даваа 2025-02-18 103.57.95.219
шал дэмий юм хийж байх юм, бас нэг мөнгө идсэн үйлдэл болох вий дээ, өөр ажил сэтгэх чиглэлээр толгой нь ажилладаггүй юм болов уу
Нэргүй 2025-02-18 202.9.41.77
Үмхий хулгайч л******д.