АТГ-т 48,841 албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлжээ

АТГ-т 48,841 албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлжээ

АТГ-т 48,841 албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн дүнг нэгтгэхэд төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 130 байгууллагын 48841 мэдүүлэг гаргагч 2024 оны ХАСХОМ мэдүүлэхээр Авлигатай тэмцэх газарт нэрсийн жагсаалт ирүүлсэн байна. 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 48841 албан тушаалтан (үүнд цахимаар 45630, цаасаар 3211) мэдүүлэв. Ингэснээр нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн гаргаж баталгаажууллаа.

2024 оны ХАСХОМ шинэчлэн гаргах нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оноос 1417-гоор цөөрсөн байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-17 139.5.219.240

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИД НЬ 48 МЯНГА ГЭХЭЭР НИЙТ ХҮН АМДАА ХАРЬЦАХ ХАРЬЦАА НЬ ГАЙГҮЙ БАЙНА ҮҮН ДЭЭР БАГШ, ЭМНЭЛГИЙН АЖИЛЖИЧ МААНЬ ХЭД БАЙНА АА ЦААНА НЬ ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН АШИГГҮЙ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАДАГ ГАЗРУУДЫН ШАХААНЫ СУГАНЫ ҮСНҮҮД ХЭД БАЙНА АА

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.161.54

hulgaichuud yag vnen medvvlj haragdandaa

Avatar

Нэргүй 2025-02-17 202.9.41.77

балай юм пзд2 хэлбр төдий ийм гзр-р яаадиын

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж