Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос өнгөрсөн Бямба гариг /2025.02.15/ -т нэр бүхий дөрвөн тамирчнаас допинг илэрснийг зарласан юм. Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбогдуулж фитнессийн модель, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сугарсүрэн өнөөдөр /2025.02.17/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Амралтын өдөр манай Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоооноос намайг допингийн шинжилгээндээ уналаа гэж мэдээллээ. Энэ шинжилгээг намайг Азийн аваргын тэмцээнд оролцож байхад долдугаар сарын 9-нд хүрч ирж авсан. Тэр цагаас хойш би допингийн шинжилгээний хариу ирсэн үү гэдгийг тодруулахад өгөөгүй. Допингийн шинжилгээний газраас мэдэгдэл ирүүлээгүй учраас би өөрийгөө цэвэр л гэж бодож явсан.
Хоёрт, Допингийн холбооноос шинжилгээнд бүдэрсэн тухай албан бичиг ирүүлсэн бол түүнийгээ яагаад эхлээд танилцуулж, Б сорьцын шинжилгээ авах боломжийг олгоогүй юм бэ.
Энэ бол зориудаар нэр хүндэд халдсан, гутаах гэсэн оролдлого гэж үзэж байна.
Гуравт, Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоо нь ганц хүний тоглолтоор явдаг холбоо болсон. Өөрийнхөө дөрвөн шавиар холбооны нарийн бичгийн дарга, дасгалжуулагч, гадаад хариуцсан менежер хийлгэдэг. Ганцаарханаа би шударга ёсны төлөө явахаар дардаг. Дэлхийн аваргад оролцоод дэлхийн аварга тамирчин болчихоор өөрийнхөө нэрийг цэвэрлэхийн тулд “Б.Сугарсүрэн допингтой” гэж зарлалаа. Намайг өмнө нь дараад тэмцээнд оруулахгүй гэхэд нь би орж, дэлхийн аварга болсон.
Би бас айж байна. Намайг өчигдөр Live хийсний дараа Ш.Амарсайхан ерөнхийлөгч гар хөлөө залгуулж байна. “Но”-той юм ярьсан учраас тохирох гээд байгаа юм уу, мэдэхгүй.
Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоо нь нэг хүний тоглолтоор явдаг, маш их мөнгө угаадаг. Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн жил Монгол Улсад зохион байгуулахад төсвөөс 830 сая төгрөг гаргуулсан гэж би тухайн үед мэдээлэл авч байсан. Мөн холбоо гадаадаас маш их санхүүжилт авдаг. Гурван жил санхүүжилт авсан. Шилэн дансаар авсан санхүүжилтээ танлцуулдаггүй. Тийм учраас холбооны санхүүд олон улсын аудит, мөн Авлигатай тэмцэх газрынхнаар шалгуулмаар байна.
Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбоогоо шинэчилье залуусаа” гэж уриалах байна гэлээ.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-17 202.9.40.188
Шалгах хэрэгтэй
ЗОЧИН 2025-02-17 66.181.180.246
ЕР НЬ БОЛ ШУУД ЗАРЛААД ДАРААГИЙН СОРЦ ӨГӨХ ҮГҮЙГ НЬ АСУУХ ХЭРЭГТЭЙ.
ӨӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ДАРАА НЬ ХОР БОЛОХ ЮМ ХЭРЭГЛЭЖ БУСАДТАЙ ӨРСӨЛДӨХ НЬ ШУДАРГА БУС.
Иргэн 2025-02-17 103.57.94.102
Бодибилдэнгийн холбоо нь албаар шинжилгээ сольж хорлодог нь үнэн дээ , энэ эмэгтэй бүгдийг нь ярьсан даа , олон улсын шүүхээр явсан нь дээр , монголд нухчихаж ч магад энэ эмэгтэйг , шантажилсан гэсэн , мөнгө идэхтйн төлөө юу ч хийсэн монголд илрэх биш .
Нэргүй 2025-02-17 202.126.88.211
3 талаас нь жүхэндэж магад гэжүү
Bi 2025-02-17 202.9.41.93
7 sariin 9nd avsan gehiin bvten 8 sar bolj baij hariu garch baigaan mui yadtsan uls yum da deesh garsan negnee vrgelj darj baih
Нэргүй 2025-02-17 122.201.23.84
Допингийн үндэсний төвөөр дамжуулж өрсөлдөгчөө намнах арга байсаар ирсэн. Хэрэглэдэг нэг нь нөгөөхөө зориудаа хорлож сорьц соли асуудал маш их бдаг юм гэсэн
Зочин 2025-02-17 76.220.74.140
Ач холбогдол багатай зүйлд ингэж их сүр бадруулах хэрэг байна уу. Eр нь спортын ямар ч төрөл байсан допингийн асуудалд ингэж улс орны амин чухал асуудал шиг хандах хэрэггүй.
y 2025-02-17 50.169.138.78
###
yamar boloxoo, yamar UBCHTEIG NI XARJ CHADAJ BAIBAL za; 2025-02-17 50.169.138.78
– UBJTEI UBCHINGYIGEE YALGADGuin BAIGAA BIZDE. +bylchin changarch barixgyi baix.
zochin 2025-02-17 76.130.42.82
Dandaa bie biee hemlene,tamiin togoondoo tarchiltsgaaj baihdaa taarsan mongolchuud
Зочин 2025-02-17 66.181.161.202
Амараа баахан троллуудахр ю м бичүүлж дээ…Сугараа үнэнийг хэлэх хэрэгтэй ш дээ.Одло Амарха яриа өгөх хэрэгтэй…Тэгвэл мэдээлэл тэнцвэртэй болно
Нэргүй 2025-02-17 202.55.188.102
Үхсэн баасны Бодивилдинг АХ дүү 2 Joi дууссан за. Дандаа витамин хөөлгөгч нар
Гал. 2025-02-17 103.212.118.172
Шууд зарлана уу шууд биш зарлана уу ялгаа байх уу. Допинг хэрэглэсэн л бол чиний буруу. Ойр хавийн хүмүүсээ буруутан болгоод л гүрийчих юм. Адгийн допингчид.
Зочин 2025-02-17 202.9.47.10
Өөрсөддөө л гомд , өрөөлийг битгий буруутга.Ер нь Б сорьц нь эхний шинжилгээнээс зөрж байсан түүхгүй л гэдэг шүү дээ.
Тийм л шудрага хүн юм бол но-г нь цаг тухайд нь хэлж шалгахыг шаардахгүй яасан юм бэ. Заавал өөрөө юманд орооцолдохоор л гаргаж ирж байдаг. Тийм хүнийг шудрага хүн гэдэггүй юм. Чамайг гүтгээд байгаа эсвэл Б сорьцоо өгөх боломжийг зориудаар саатуулсан байвал заргалдалдаа. Буруутай бол гавьятыг нь хураах ч асуудал яригдах байлгүй.
Зочин 2025-02-17 139.5.217.198
Шууд зарладаг нь буруу байх, ер нь энэ хувь амжилтаар явдаг бөх энэ тэр гэсэн холбоодын бульхай, луйвар, дотоод зөрчил, тамын тогоо энэ тэр бол тасархай л доо
Монгол 2025-02-17 93.23.16.175
Бодибилдинг гэж дампуу холбоо байна аа
Хэдэн холбоо байна 3-4 байна даа уйтгартай ч юм даа
Ийм олон холбоо байхад яаж нэглэж хөгжиж чадах вэ дээ хөөрхий
Нэргүй 2025-02-17 202.21.109.33
Хор идсэн бол хэдд ч зарлаж болно. Монгол улс допингийн асуудалд дэлхийн жишгийг баримтлах хэрэгтэй.
Нэргүй 2025-02-17 66.181.179.116
допингтой бол ямар ч найраа бхгүй.
Зочин 2025-02-17 203.145.94.96
олон юм хуцаад бай чи… шууд зарлахгүй өөр яах юм
Нэргүй 2025-02-17 66.181.161.243
допингтой бол спортоос бүр хөөдөг болмоор юм байна…алдар нэр гавьяа шагналын төлөө Монголоо дэлхийн олимпын хороонд хар данстай болгочих бий дээ.