Голомт банкны кредит картын харилцагчид 2024.02.28-ны өдрийг дуустал томоохон сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Голомт банкны ПОС дээр болон SocialPay аппликэйшн ашиглан кредит картаараа төлбөр тооцоо хийгээд урамшуулалд хамрагдаарай. Өөрөөр хэлбэл, сонгогдсон байгууллагуудаас таны кредит картаар хийсэн 500 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалаа олгоно. Урамшууллын хугацаанд үүссэн нийт сугалаанаас нэг азтаныг тодруулж, "Iphone 16 Pro Max" гар утсыг бэлэглэх юм.
Мөн хамгийн эхэнд кредит картаараа худалдан авалт хийсэн 200 харилцагчид хамтрагч байгууллагуудын 30 мянган төгрөгийн купон, шинээр виртуал кредит карт идэвхжүүлсэн эхний 500 харилцагчид “CU” сүлжээ дэлгүүрийн 10 мянган төгрөгийн купоныг тус тус бэлэглэх юм.
Та 2025 оны хоёрдугаар сарын 17-ноос 2025 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд SocialPay аппликэйшний Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр эсвэл loyalty.golomtbank.com вэбсайтаар бэлгийн купоноо авах бөгөөд идэвхэжсэн бэлгийн купон 2025 оны гуравдугаар сарын 10-ныг дуустал хүчинтэй байна.
Урамшуулал үйлчлэх сүлжээ дэлгүүр:
- Оргил супермаркет
- Имарт худалдааны төв
- Сансар супермаркет
- Номин супермаркет
Та өөрт үүссэн сугалааг шалгахдаа дараах сувгуудыг ашиглаарай.
- SocialPay аппликэйшн – Нэмэлт цэс – Лояалти хөтөлбөр
- golomtbank.com
- Харилцагчийн үйлчилгээний төв 1800-1646
Та Голомт банкнаас гаргадаг кредит картуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Холбоотой мэдээ