Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Хуучирсан мэдээ: 2025.02.18-нд нийтлэгдсэн

Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Улаанбаатарчуудыг утаанаас салгахаар олон их наядыг салхинд хийсгэж, цаасан дээр олон хөтөлбөр хэрэгжүүлж, зуух тарааж, түлшээ сайжруулсан ч өнөөдөр  шийдэлгүй, шийдвэргүй болжээ, төр.  Өнгөрсөн хугацаанд зөвхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хэдэн хүнийг дарга болгож, хэдэн ажлын хэсэг байгуулж, хэдэн шийдвэр цаасан дээр л үлдсэнийг тоолоод баршгүй.

Эсрэгээрээ Монголын төрийн хийсэн ажлын үр дагаварт 785 иргэн угаартан амиа алдсан харамсалтай тоо л тодорхой баримт болон үлдэж.

Шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар байгуулах бүрт л агаарын бохирдлыг бууруулах хороо, салбар нэгж байгуулсан байдаг. Саяхан татан буулгаад байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээж, АН-ын сайд С.Одонтуяад хариуцуулсан байдаг. Тиймээс ч тэрбээр утаатай цоо шинээр тэмцэж, агаарын бохирдлыг бууруулах хүндхэн ажил аваад удаагүй байна. Ийн ажлаа аваад удаагүй С.Одонтуяа сайд агаарын бохирдолтой тэмцэхэд аж ахуй нэгжүүдээсээ “гуйлга” гуйж, утаагаа хамтдаа бууруулахыг уриалжээ.

Түүний энэ уриалгыг нөгөө л нэг ад үзээд байдаг дотоодын томоохон аж ахуй нэгжүүд л дэмжиж, 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар эхнээсээ гэрээлжээ.

Тодруулбал, Моносфарм ХХК, Саусгоби сэндс ХХК, Бороогоулд ХХК, Платинум ланд ХХК, Монполимет ХХК, Грийн химистри ХХК, Секуоиа Трейд ХХК, Эко майн системс ХХК зэрэг компаниуд нэгджээ. Цаашид ч олон аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг С.Одонтуяа сайд уриалсан байна.  Тэрбээр, УИХ, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш. Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулахад ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ байна” гэжээ. Мэдээж дотоодын аж ахуй нэгжүүд энэ уриалгыг дэмжиж, хамтран ажиллах нь тодорхой бөгөөд цаашид ч компаниудын тоо мөнгөн дүн өсөх нь тодорхой.

Анзаараад харвал нөгөө л нэг ад үзэгддэг дотоодын хэдэн аж ахуй нэгжүүд л утаатай тэмцэх төрийн ажилд нэмэр болох нь. Гэвч хэцүү, хүнд үедээ аж ахуйн нэгжээ ашиглаж, ашиглачихаад цагаа болохоор дээрэмддэг нь Монголын төрийн гэм биш зан.  Яг л сайжруулсан түлш үйлдвэрлэхэд Энержи ресус нүүрс өгөөд “буруутан” болсон шиг үйл явдал болоход гайхаад байх зүйлгүй. Монгол төрийн удирдлагуудын амны уншлага шиг гардаг үг бол төр-хувийн хэвшлийн түншлэл гэх үг.

Аман дээрээ аж ахуй нэгжүүдээ дэмжинэ, хамтран ажиллана, төрийн оролцоог багасгана гэдэг ч нидэр дээрээ төр өөрөө бүтцээ томруулж, төр өөрөө бүхнийг нь хийх нь элбэг. Гэсэн ч төр нь аж ахуй нэгжүүдээсээ тусламж хүсэхэд тэд бүгд л чадах чадахаараа хөдөлж эхэлж байна.

Монголын төр утааг арилгаж барахгүй нь ээ, чадахгүй нь ээ, аж ахуй нэгжүүд минь бидэнд туслаач хэмээн ийнхүү үнэнд гүйцэгдэж байна. Ер нь бол анхнаасаа агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хувийн хэвшилд хариуцуулсан бол бид хэдэн төгрөг хэмнэж, хэдэн эрдэнэт хүнийхээ амийг аварч чадах байсан бол. Төр оролцсон бүхэн но-той, асуудалтай, үр дүнгүй байдгийг тод жишээ бол утаа юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж