Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Монголын төр ҮНЭНД ГҮЙЦЭГДЭВ!

Улаанбаатарчуудыг утаанаас салгахаар олон их наядыг салхинд хийсгэж, цаасан дээр олон хөтөлбөр хэрэгжүүлж, зуух тарааж, түлшээ сайжруулсан ч өнөөдөр  шийдэлгүй, шийдвэргүй болжээ, төр.  Өнгөрсөн хугацаанд зөвхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хэдэн хүнийг дарга болгож, хэдэн ажлын хэсэг байгуулж, хэдэн шийдвэр цаасан дээр л үлдсэнийг тоолоод баршгүй.

Эсрэгээрээ Монголын төрийн хийсэн ажлын үр дагаварт 785 иргэн угаартан амиа алдсан харамсалтай тоо л тодорхой баримт болон үлдэж.

Шинэ парламент бүрдэж, шинэ Засгийн газар байгуулах бүрт л агаарын бохирдлыг бууруулах хороо, салбар нэгж байгуулсан байдаг. Саяхан татан буулгаад байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин сэргээж, АН-ын сайд С.Одонтуяад хариуцуулсан байдаг. Тиймээс ч тэрбээр утаатай цоо шинээр тэмцэж, агаарын бохирдлыг бууруулах хүндхэн ажил аваад удаагүй байна. Ийн ажлаа аваад удаагүй С.Одонтуяа сайд агаарын бохирдолтой тэмцэхэд аж ахуй нэгжүүдээсээ “гуйлга” гуйж, утаагаа хамтдаа бууруулахыг уриалжээ.

Түүний энэ уриалгыг нөгөө л нэг ад үзээд байдаг дотоодын томоохон аж ахуй нэгжүүд л дэмжиж, 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар эхнээсээ гэрээлжээ.

Тодруулбал, Моносфарм ХХК, Саусгоби сэндс ХХК, Бороогоулд ХХК, Платинум ланд ХХК, Монполимет ХХК, Грийн химистри ХХК, Секуоиа Трейд ХХК, Эко майн системс ХХК зэрэг компаниуд нэгджээ. Цаашид ч олон аж ахуй нэгжүүдийг хамтран ажиллахыг С.Одонтуяа сайд уриалсан байна.  Тэрбээр, УИХ, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш. Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулахад ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ байна” гэжээ. Мэдээж дотоодын аж ахуй нэгжүүд энэ уриалгыг дэмжиж, хамтран ажиллах нь тодорхой бөгөөд цаашид ч компаниудын тоо мөнгөн дүн өсөх нь тодорхой.

Анзаараад харвал нөгөө л нэг ад үзэгддэг дотоодын хэдэн аж ахуй нэгжүүд л утаатай тэмцэх төрийн ажилд нэмэр болох нь. Гэвч хэцүү, хүнд үедээ аж ахуйн нэгжээ ашиглаж, ашиглачихаад цагаа болохоор дээрэмддэг нь Монголын төрийн гэм биш зан.  Яг л сайжруулсан түлш үйлдвэрлэхэд Энержи ресус нүүрс өгөөд “буруутан” болсон шиг үйл явдал болоход гайхаад байх зүйлгүй. Монгол төрийн удирдлагуудын амны уншлага шиг гардаг үг бол төр-хувийн хэвшлийн түншлэл гэх үг.

Аман дээрээ аж ахуй нэгжүүдээ дэмжинэ, хамтран ажиллана, төрийн оролцоог багасгана гэдэг ч нидэр дээрээ төр өөрөө бүтцээ томруулж, төр өөрөө бүхнийг нь хийх нь элбэг. Гэсэн ч төр нь аж ахуй нэгжүүдээсээ тусламж хүсэхэд тэд бүгд л чадах чадахаараа хөдөлж эхэлж байна.

Монголын төр утааг арилгаж барахгүй нь ээ, чадахгүй нь ээ, аж ахуй нэгжүүд минь бидэнд туслаач хэмээн ийнхүү үнэнд гүйцэгдэж байна. Ер нь бол анхнаасаа агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хувийн хэвшилд хариуцуулсан бол бид хэдэн төгрөг хэмнэж, хэдэн эрдэнэт хүнийхээ амийг аварч чадах байсан бол. Төр оролцсон бүхэн но-той, асуудалтай, үр дүнгүй байдгийг тод жишээ бол утаа юм.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 5 цагийн өмнө 202.55.188.123

МАН ын шунал тачаалд идэгдсэн хулгайч нараас юү ч хий гэж горьдох нь үүлгүй тэнгэрээс бороо гуйхтай адил . Тэд нар хуралдаж шүлсээн үсчүүлж, мөнгө идэх, ,гэртээ харьж сексээс өөр чадах зүйл үгүй ээ.Өосож алдсан бүхнээ эргүүлэн авч ,намчидийг дүүжлүүрт өлгөх цаг иржээ.

Avatar

Зочин 10 цагийн өмнө 202.9.47.3

Сайд цахилгаан станц барих тал дээр хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй манайх шиг орон энэ нөөцнүүдээ ашиглаж цахилгаан үйлдвэрлэх нь хамгийн зөв.

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.79

Утаа бол үеийн үед л байсан.Оюун-Эрдэний засгийн газраас болоод хүн угаартаж нас бараад байгаа мэтээр лодойсамбуу болон ньюс .мн сайт бичиж байгаа нь цэвэр гүтгэлэг. Бид бүгд үүнийг мэднэ. Хүн угаартах нь хувь хүний хариуцлагатай холбоотой. Засаг төр ямар ч хамаагүй. Зөв галлаж чадахгүй бол гал түлэхээ болих хэрэгтэй

Avatar

кккк 4 цагийн өмнө 202.126.88.126

Үнэхээр тэнэг дурак юм даа

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.180.141

Том хүн угаартна гэдэг хариуцлагагүй хувь хүний буруу. Гал түлж чадахгүй гэж бодохоор …

Avatar

Хариулт 11 цагийн өмнө 139.5.217.115

Түлшээ өөрсдөө шинжилчихэж чадахгүй байж доктор нэр тэнэгүүд уран олборлох хоргүй гээд байдаг .Түлш нь хортой байвал яах уу. Яагаад гадаадад шинжлүүлэхээр болов.??????¿???.

Avatar

Wow 12 цагийн өмнө 176.95.231.154

Nyagtarshlaa byryylakh kheretei .. khotoo telmeer baina

Avatar

Зочин 12 цагийн өмнө 66.181.180.67

одонтуча сайд хийж чадахгүй
хувьдаа.авна

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.177.252

80955877

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.177.252

BOOBN XXNO80955877SADAR VANXANDI80955876

Avatar

Нэргүй 2025-02-18 66.181.177.252

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.46.123

Гэрийн хороололд халаалтаа яндангүй, цахилгаанаар шийдсэн айлын цахилгааны төлбөрийг 89 хувиар энэ засгийн газар нэмсэн. Залуу хүмүүсийн утаагүй амьдах мөрөөдлийг энгийн айлуудаас 3 дахин их төлбөр оногдуулж шийтгэв. 2025.2-р сар

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.234.123

утаатай зууралдсан эрх мэдэлтэнгүүдээ цаазалж хариугаа нэхдэг байх даа.

Avatar

Zochin 2025-02-18 202.179.26.163

Одоо утаагаа мартах цаг ирлээ дээ ккк

Avatar

сонгогч 2025-02-18 202.9.46.47

ОДООГИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ БОЛ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, РИО ТИНТОГИЙН ДЭЭРЭМ, ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАКИЙН СТРАТЕГИЙН ОРДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ДЭЭРЭМТЭЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ МАШ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ЛУЙВАР, ДЭЭРЭМ, МӨЛЖЛӨГ МӨН. ТӨР ЗАСАГ ИРГЭД НЬ ЯАЖ МӨЛЖУУҮЛЖ ЯДУУРАХЫГ ХАРААД, ЗАХ ЗЭЭЛ РҮҮ БУРУУГ ЧИХЭЭД Л ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙна… АЛИВАА ЗҮЙЛИЙГ ЗОХИЦУУЛАХЫН ТУЛД Л ТӨР ЗАСАГ БАЙДАГ…

Avatar

WWW 2025-02-18 103.212.118.89

Хувийн хэвшил олигтой юм хийхгүй ш дээ_

Avatar

зочин 2025-02-18 59.153.112.235

..амьдарч буй орчиндоо туслах нь хүн ёсны л үүрэг.Нэг л орчинд амьдарч байгаа шүү дээ..тэд ч туслахаар шийдсэн нь зөв!Ингэж ААН+хувь хүмүүм хамтарч ажиллах ёстой шүү дээ..угаасаа төр л утаа тавиад бхйгаа мэт ҮҮЛ-дээд хэрэггүй дээ бичигчидээ…3₮ жилийн бугшилийг дуртай хүн байгууллагд тохох гннд хэрэггүй..шалтаг болгох гээд ч хэрэггүй хамтараад хотод суурьших иргэний хувьд хувь нэмэрээ л оруулах нь иргэний үүрэг…

Avatar

үнэн 2025-02-18 103.212.119.31

одонтуяа 60 гарсан хүн одоо болио

Avatar

Нэргүй 2025-02-18 202.9.41.66

Төсөлд заавал нэг хувийнхаа бизнесийн шахааг хийх гээд золигтоод байдаг

Avatar

bayr 2025-02-18 202.179.27.48

odoo 7 buudliin selbe tuviin gazar chuluulult gej baahan luibar heseg dulaanii shugam orson gazriig ulsiin uchnuun munguur hudaldaj avaad huvaagaad duusgana

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.225.53

юу ч хийхгүй байгаам чинь дээ

Avatar

Нэргүй 2025-02-18 188.162.254.56

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2025-02-18 202.131.234.123

бөөнөөр нь устгалд оруулж салах арга байна аа

Avatar

зочин 2025-02-18 66.181.160.121

УБ ын тодорхой бүсүүдэд гал түлхийг хоргилчиход л болоо …

Avatar

Зочин 11 цагийн өмнө 139.5.217.115

Чи гал түлдэггүй халаалт авдаггүй орчинд амьдраад үз…Тэнэг 66.181.169.121 ээ .Орон сууцанд байдаг бол чиний байрыг халаах гэж нүүрс түлдэг юм шүү дээ .

Avatar

Зочин 2025-02-18 139.5.217.198

Түүхий нүүрс түлж байхад ийм олон хүн үрэгдэж байсиймуу? Үнэхээр харамсалтай, одоо тэгээд яаахав

Avatar

зочин 2025-02-18 66.181.160.121

Жишээ нь Баянхошуунд гал түлхийг хуулиар хоргилчиход л айлууд газраа зараад нүүцгээнэ эсвэл цахилгаанаар халаана

Avatar

Нэргүй 2025-02-18 202.126.89.191

Хүк?

Avatar

Ган 2025-02-18 139.5.219.23

Төр хариуцсан ажил шившиг болж дуусаж бна даа хувийн хэвшилдээ итгэ ,найд, зүгээр ажлыг нь хийлгэ? , эргэж битгий коммунизм байгуулах гээд бай

Avatar

ЗОЧИН 2025-02-18 202.9.41.71

ТӨР ГЭЭД ЮМ БАЙХГҮЙ. МАН Ы ХАНАХАА БАЙСАН ХУЛГАЙЧУУД ТЭР ДОТРОО ЦӨӨХӨН НЭР БҮХИЙ ХУЛГАЙЧУУД ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДСЭН Л ЮМ БАЙГАА. МАН ЫГ ТАРААХ Л ХЭРЭГТЭЙ.

Avatar

21 2025-02-18 103.57.94.131

TA NARIIN UHCHIH GEED UMUURUUD BAIDAG ARDCHILAL CHINE UNUUDUR MONGOLD BAIGAA BUH BOLOHGUI BUTGUIGIIN EKH N GEDGIIG HEZEI OILGOH VE

Avatar

Нэргүй 2025-02-18 202.55.191.130

элдэв үхлийн шалтгааныг үнэн зөв бүртгээгүйнхээ горыг амсч бна даа kkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж