Прокурорын байгууллагаас нүүрсний хэргээр ял авсан зарим албан тушаалтны хэрэг дээр залруулга хийлгэх хүсэлтийг 2025 оны хоёрдугаар сарын 7-нд шүүхэд гаргажээ. Тодруулбал, шүүгдэгч Х.Батхишигт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хэргийг нь тусгаарлаж өгөх хүсэлт тавьсан бөгөөд уг хүсэлтийг хоёрдугаар сарын 20-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээр хэлэлцэх гэнэ.
Анх энэ хэргээр 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны нэгдүгээр сард 15 хоног үргэлжилж шийдвэрээ гаргасан. Гэвч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёр өдөр /2024.09.12/ хаалттайгаар хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг. Зарим хүний шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх, бусад шүүгдэгчдийн ялыг хэвээр үлдээсэн. Ингэхдээ,
- Т.Аюурсайханы 3 жил хорих ялыг 2.6 жил болгосон.
- Т.Аюурсайханы туслах И.Даваадоржийг 2 жил хорино.
- Б.Ганхуягийн 5.9 жил хорих ялыг 3.9 жил болгосон.
- Данзанравжаагийн хойд дүр гэгдэх ламыг торгох ялаас чөлөөлсөн.
- Т.Аюурсайханы төрсөн дүү Т.Түвшинбаатарыг ялаас чөлөөлсөн.
- Б.Отгонжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон.
- "Лайки Лайф" ХХК-ийн захирлыг 10 сая төгрөгөөр торгов.
- Б.Ганхуягийн эхнэрийг нэг сая төгрөгөөр торгосон.
- Х.Батхишигийн 14 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгов.
- О.Дагвадоржийг 10 саяар торгож, 6 сар зорчих эрхийг хязгаарласан.
- "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаярыг 10 саяар торгож, зорчих эрхийг хязгаарласан.
3,602.33






















































Холбоотой мэдээ