Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд гол жин дарж ирсэн нүүрсний үнэ хагас жилийн хугацаанд 150 ам.доллараас 104 ам.доллар болтлоо буурсан, мөн нүүрс тээвэрлэлт саарсан нь төсвийн орлого тасрах эрсдэл дагуулаад байна.
Нүүрсний үнэ унаснаас олборлогч компаниуд үйл ажиллагаагаа зогсоож эхэлсэн мэдээлэл бий.
Нүүрс тээвэр саарснаар хилийн наана хэдэн зуугаараа дугаарладаг байсан автомашины цуваа буурчээ. Нүүрсний үнэ өсч, экспорт цойлж байх үед Монгол Улсын хилээр өдөрт нүүрс ачсан 900 гаруй том ачааны машин нэвтэрдэг байсан бол эдүгээ 500 болж эрс цөөрсөн аж.
Нүүрс тээвэрлэлт саарсан үйл явцыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Нүүрс экспортолдог хилийн гол боомтууд дээр өмнөд хөршийн агуулахууд байдаг. Эдгээрээс цааш үйлдвэр лүү нүүрсийг татдаг. Одоогоор нүүрс таталт багассан. Үүнээс болж нүүрсний үнэ унасан. Гэхдээ бид тодорхой хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна” гэж мэдэгдэв.
Нүүрсний үнэ унахын зэрэгцээ биржийн арилжаанд худалдан авагч орж ирэхээ больсон нь том асуудал дагуулж эхлээд байгаа. Сүүлийн хоёр удаа зарласан биржийн арилжаанд худалдан авагч орж ирээгүй юм. Энэ талаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Сүүлийн үед нүүрсний биржийн арилжаатай холбоотой нэлээн төвөгтэй асуудлууд үүссэн. Иймд борлуулалтаа бууруулахгүйн тулд гэрээг яаравчлах шаардлага бий” гэж ярьсан нь өнгөрсөн долоо хоногт Хятадын Харбин хотод зурсан хэлэлцээртэй холбогдож таараад буй.
Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрт зөвхөн төмөр замын асуудал тусаагүй. Нүүрс худалдах, худалдан авах, олборлолтын асуудал давхар туссан. Хятадын талаас цогцоор нь асуудлыг явуулах санал тавьсан бөгөөд одоогоор хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан. УИХ-ын хаврын чуулганаар энэхүү хэлэлцээртэй холбогдох гэрээг баталснаар процесс эцэслэх учиртай. Тодруулж хэлбэл, УИХ хэр хурдан хөдөлж гэрээг баталж өгнө тэр болтол нүүрсний экспорт Хятад талаас хамаарч “царцанги байх уу” гэдэг асуудал хөндөгдөж эхлээд буй юм.
Нөгөө талаас Монгол Улс нүүрсний биржийн арилжаагаа сэргээхийн тулд зарим хатуу нөхцөлүүдээ зөөлрүүлж уян хатан болгох шаардлага ч үүссэнийг худалдан авагч орж ирэхгүй байгаагаас харж болно. Нүүрсний салбарынхан “Дэд бүтцээ шийдээгүй байж нүүрсээ биржээр арилжаалах төрийн шийдвэр гарсан нь эцэстээ бүтэлгүйтэл дагууллаа” гэж тайлбарлаж буй.
Гэхдээ хил холболтын төмөр зам баригдаж, мөн нүүрсний уурхайн амнаасаа төмөр зам татаж, экспортын төмөр замтай нийлүүлэх хүртэл наанадаж 2.5 жил шаардах болж байгаа. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа нэлээд шаардахаар буй. Харин тэр болтол нүүрсний худалдан авалтыг ил тод байлгая гэвэл биржийн арилжаанаасаа буцаж болохгүй. Иймээс нөхцөлүүдээ зөөлрүүлэх зэрэг зохицуулалт хийх шаардлага тулгарч байгаа юм.
Ямартай ч УИХ-аас баталсан хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэ хугацаанд нийт 121 удаагийн арилжаагаар 2.85 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.2 сая тонн нүүрсийг биржээр арилжаалжээ. Үүнээс коксжих нүүрс 8.7 сая тонн, сул коксжих нүүрс 12.1 сая тонн, эрчим хүчний нүүрс 4.4 сая тонн, баяжуулсан нүүрс тус тус биржээр арилжаалсан байдаг. Хувийн хэвшлүүдээс “Энержи ресурс” мөн нүүрсээ биржээр арилжаалдаг.
Монгол Улсын хувьд нүүрсний үнэ унаж болзошгүй гэдэг анхааруулгыг эрт авсан. Тиймдээ ч нүүрсний үнэ хэт өөдрөгөөр төсөөлөх нь эрсдэл дагуулна гэж үзэн, 2025 онд 83 сая тонн нүүрсийг дунджаар 105 ам.доллараар экспортолно гэж тооцон, төсвөө баталсан.
Үнэ дээр хамгийн бага үнийг тооцсон хэдий ч тээвэрлэлт энэ хэвээр саатвал 83 сая тонн нүүрс экспортлох зорилтдоо хүрч чадахгүйд хүрнэ. Иймээс ядаж экспортоо сааруулахгүй байх талаас арга хэмжээ авах шаардлагатай болж буй.
Нүүрсний үнэ унасан бас нэг проблем нь ашгийн хэмжээг бууруулж буй. Учир нь, нүүрсний үнэ төсөвт төсөөлснөөс өндөр байвал ашгийг нэмэгдүүлнэ. Тэр хэрээр улсын экспортын орлогод сайн нөлөө үзүүлж, ногдол ашиг ч нэмэгдэх бололцоо бий.
Харин нүүрсний үнэ унасаар байвал экспортоо 83 сая тоннд хүргэлээ ч орлого буурна, түүнийгээ дагаад ашиг ч буурна. Иймээс аль болох үнийг бууруулахгүй байх шаардлага бий.
Олон улсын шинжээчид "Европ болон АНУ-ын нүүрсний хэрэглээ мэдэгдэхүйц буурч байгаа ч Ази тивд эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд нүүрснээс ойрын хугацаанд татгалзах боломжгүйг харуулж байна" гэж мэдэгдэж буй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглаж байснаар дэлхийн нүүрсний эрэлт 2024 онд 8.77 тэрбум тонн болж дахин дээд амжилт тогтоосон бөгөөд, 2027 он хүртэл уг амжилтаа алдахгүй байх магадлал өндөр байгаа.
Тухайлбал, Хятадын нүүрсний импорт 2024 онд 542.7 сая тоннд хүрсэн нь өмнөх оны 474.42 сая тоннтой харьцуулахад 14.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Тус улсын хувьд нүрсний импорт өссөн нь нар, салхинаас гарган авдаг эрчим хүчтэй нь холбоотой бөгөөд саатал гарахад түүнийгээ нүүрсний эрчим хүчээр хангах стратегитай нь холбогддог байна.
Иймээс Монгол Улс урд хөрштэй хийх гэрээ нүүрсний экспортыг сэргээж магадгүй гэх хүлээлт үүсгээд байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2025-02-17 66.181.161.78
Өнөөдөр 81$ байгаа шүү. 105$ гэдэг бол дундаж үнэ.
Нэргүй 2025-02-17 66.181.189.39
Нүүрсний үнэ унасан нь биржтэй салшгүй холбоотой. Хүрэлбаатар, Ганбаатар нарын будлиан
зочин 2025-02-17 202.55.188.117
Бэлэн ухаж гаргаад зараал мөнгө болгодог хэлбэрийг захын хүүхэд ч хийж чадна. Гэтэл данх с** энийгээ Мега төсөл гэж ш*** юм .Цаагуураа өөрийгөө рекламдах гэж ядсан галчийн бүдүүлэг арга .
Зочин 2025-02-17 202.126.88.142
Нүүрсний үнийг ардын намын цавчаачид унагасан монгол компаниуд дампуурсан
Нэргүй 2025-02-17 86.85.55.114
Нүүрсний үнэ өснө. Битгий сандаад бай. Дэлхийн хандлагыг хар даа. Трамп ёстой хутгаж өгч байгаа. Шинэ эрин эхэлсэн өнгөрсөн Лхагва гарагт. Одоо нүүрс ахиад өснө. Парисийн гэрээ гэж Европийн хүүхэнд толгойгоо мэдүүлсэн гарууд уул уурхайг зогсооно гэж донгосоод Хятадад дарамт хийгээд байсан. Трамп гарч ирээд шууд "өрөмдөнө, хонгор минь, өрөмдөнө" гэсэн. Уул уурхай ахин сэргэнэ. Дэлхийг тандаж сур найзуудаа
иргэн 2025-02-17 62.55.205.86
Бурууг хүнээс биш, өөрсдөөсөө хай. Авна уу байна уу, хятадын дур, бас өнгө үү байна уу, манай дур байх ёстой.
Нэргүй 2025-02-17 66.181.177.252
SHAALGYYLI80955877MASSAJLI80955877ANUSDI
Нэргүй 2025-02-17 103.212.162.138
Magaruud iim baidlaar gadni erkh ashigt niitsuuleh baidlaar mega tusluudiig heregjuuleh gej baigaa bol bolison deer. 30 jil mongoli nuursnii 2 ord deer ezen suuj hyamd uhaj gargah ul uur nuurs avahgui jijig tt bolon ER in tampuurna. ETT ch mun yalgaagui bolsoon. Nyamdorjin zalgamj halaanuud ajlaa sain hiij bna daa. Baatar general mun ch unen helj baij dee.
Нэргүй 2025-02-17 66.181.169.116
нүүрсний үнээ яаралтай өсгөх хэрэгтэй шүү ЕС-аа
LOL 2025-02-17 62.55.205.86
мэддэг, чаддаг бол 1000 болгочихмоор байх юм, даанч энэ нь зах зээлийн жам, хууль юм даа, одоо бүсээ л чангалцгаахаас…..
Хүн 2025-02-17 202.126.89.185
Дубайн Чалко гэрээ цаашаа миигаа төсөл шүү гэсэн чинь бүтэхгүй ээ хорин жил 30 доллараар нүүрсээ зараад байж дээ
Нэргүй 2025-02-17 103.71.100.234
Үнэн.