Сүүлийн үед уналтад ороод буй NBA-ийн бүх оддын тоглолт шинэчлэгдсэн форматтайгаар Сан Франциско хотын "Chase center"-д өнөөдөр \2025.02.17\ боллоо. Энэ удаагийн бүх оддын онцлог нь сонгогдсон 24 тоглогчдыг гурван багт хуваах бөгөөд өмнөх өдрийн залуу оддын тоглолтоос хожсон нэг багтай хамт 40 оноонд уралдаж хасагдах журмаар тоглох юм.
Тоглолтын бүхий л хэсэгт амьд хөгжим эгшиглэж байсан нь үзэгчдэд болоод тоглогчдод таатай мэдрүүлж төрүүлж байгаа нь илхэн. Хамгийн эхний тоглолт залуу бүх одод болон олон улсын тоглогчдын хооронд явагдав. Тоглолтын нээлтийн оноог анх удаа бүх оддод сонгогдоод буй Эван Мобли авсан бол ялагч багаар олон улсын тоглогчид тодров. Харин дараагийн тоглолт ахмад тоглогчид болон өмнөх өдөр нь ялалт байгуулж гарч ирсэн залуучуудын багийн хооронд өрнөж ахмадууд эхнээсээ маш нягт тоглож ялалтыг өөрсдийн болгож чадлаа. Тоглолтын дундуур NBA-тэй хийсэн гэрээ нь дуусч буй TNT телевизэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа боллоо.
Бүх оддын тоглолт завсарлах бүрт урлагийн үзүүлбэр хөгжөөнт тоглоом, зэрэг гайхалтай үзүүлбэрүүдийг үзэгчдэд толилуулж байв. Финалын тоглолтод олон улсын баг болон ахмадуудын баг шалгарч тоглолтын эхнээс ахмадуудын баг илүүрхэж явсаар бүх оддын тоглолтын аваргаар шалгарлаа.
Харин Коби Брайнтын нэрэмжит Бүх-оддын MVP шагналыг Стефен Көрри хүртлээ. “Тэрбээр гэртээ болж буй бүх оддын тоглолтод хамт аварга авсан багийнхандаа баярлалаа. Энэхүү шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Зохион байгуулсан хүмүүс, арын албаныхан болон хөгжөөн дэмжигчдэдээ маш их талархлаа баярлалаа” гэв.
Э.АРИУНТӨГС
- @ @ ; 2025-02-17 50.169.138.78
aino ;
NUrAAN kno ? 2025-02-17 50.169.138.78
yuj baigaad dulP;