Ёкозүна Хошорюүд зориулсан баярын парад болжээ

Ёкозүна Хошорюүд зориулсан баярын парад болжээ

Ёкозүна Хошорюүд зориулсан баярын парад болжээ

Сүмо бөхийн шинэ Ёкозүна 25 настай Хошорюү буюу Суррагчаагийн Бямбасүрэнд зориулсан парад хоёрдугаар сарын 16-ны өдөр Чиба мужийн Кашива хотын Кашива өртөөний орчим болж, өндөрлөжээ. Нийт 25 мянга гаруй хүн цугларч, Хошорюү С.Бямбасүрэнд ёкозуна цол хүртсэнд нь баяр хүргэсэн байна. Тэрбээр 2015 онд Япон улсыг зорьж, Чибагийн Ниппон Спорт Шинжлэх Ухааны Их Сургуулийн Кашива ахлах сургуульд гурван жилийн хугацаанд сурч, төгссөн.

Асашорюү Дагвадоржийн үргэлжлэл болж, Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадсан С.Бямбасүрэн цугларсан олонд талархал илэрхийлж, "Би энэ газрыг үргэлж Япон дахь гэр минь гэж үздэг байсан. Цаашид ч гэр минь гэж бодсоор байх болно. Маш олон хүн хүрэлцэн ирсэн маш их баяртай байна" гэж хэлжээ.

 

Баярын парад нийт 660 метр буюу Кашигава өртөөний баруун захаас зүүн зах хүртэл үргэлжилсэн байжээ. Хошорюү С.Бямбасүрэн цугларсан олонтой мэндчилэхээс гадна ахлах сургуульд сурдаг байхдаа үйлчлүүлдэг байсан рамен болон шарвингийн мухлагаараа зочилсон байна. Эл үеэр "Маш олон дурсамжууд санаанд орж байна" гэж Хошорюү С.Бямбасүрэн  сэтгэл хөдлөлөө нууж ядан хэлсэн гэж Японы хэвлэлүүд онцолжээ.

Осака хотын "Edion Arena"-д гуравдугаар сарын 1-нээс 9-ны хооронд харубашё болно.

Энэ үеэр цорын ганц ёкозүна Хошорюуг гайхалтай барилдаан хийж, ялалт байгуулна хэмээн шүтэн бишрэгчид нь үзэж байна. Тэрбээр ирэх сард болох тэмцээний талаар хэлэхдээ "Надад маш их урам зориг өглөө. Би чадах бүхнээ хийх болно" гэж амлажээ. Хошорюуг анх Японд очиход нь япон хэл зааж байсан багш 54 настай Юмико Окада хэлэхдээ "Энгийн нэгэн тоглоом байсан ч Хошорюү ялахын төлөө тоглодог байсан. Хэрэв хожигдох юм бол сэтгэлээр унадаг байсан. Гэхдээ түүний япон хэл сайжирч, дэггүй хүү биш сайн хүү болжээ" гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-17 202.9.47.10

ХАРУ баше 3-р сарын 9-23 ны хооронд гэж л яригдаж байсан. Одооноос NEWS-ийнхэн мэддэг болж байгаа юм уу. Эсвэл орчуулагч нь байхгүй байгаа юм болов уу.

Avatar

хахаха 2025-02-17 66.181.183.133

хөөш ньюсын жогорхойнуудаа сүмогийн башё долоохон хоног болдог болцон юм уу, юм хумаа сайн уншиж нягтал лдаа

Avatar

Нэргүй 2025-02-17 124.158.109.179

Баямбасүрэн аваргад баяр хүргэе. Даруухан ёкүзуна болж япончуудын сэтгэлийг татах болтугай. Ах чинь нилээн сагсуу гар байж сумогоос хөөгдөж япончуудын урмыг хугалсан шүү.

Avatar

Нэргүй 2025-02-17 202.70.43.34

Hunii SHUNAL -aa gj

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.161.243

атаархаж суусаар хөгширлөө…явж гараа хөдөлгөж ажил хий.

Avatar

Нэргүй 2025-02-17 139.5.216.128

Булган сүүлтэй байж Дараагийн аварга нь Лхагвасүрэн байх болтугай

Avatar

ужуж 2025-02-17 59.153.113.79

Удам гэж айхтар юмаа бөхөд. Баяр хүргэхээс өөр яахав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж