Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр /2025.02.17/-өөс эхэлж өөр өөрийн тойрогтоо ажиллах бөгөөд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэд, олон нийтэд танилцуулах юм. Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах уулзалт өнөөдөр Багануур дүүргээс эхэлж байна.
Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэхдээ олон төвт хот болгохоор төлөвлөсөн. Анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан Улаанбаатар нийслэлийг үүнээс хойш 6 удаа төлөвлөсөн байдаг. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь иргэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Нэргүй 2025-02-17 95.161.226.82
иргэдтэйгээ өдөр болгон уулзах ёстой байтал уулзахаар гарлаа гэнэ үү?? Бүр нэг коммунист, юу ч хийж чаддаггүй, харанхуй бүдүүлэг хөгжил яриад ч ойлгохгүй гутамшиг
зочин 2025-02-17 202.179.28.6
Өөрийн гэсэн бодолгүй Эргүү төлөгнүүд ард түмнээ басан доромжлохоор явна уу хийсэн ажлаа хараарай
Нэргүй 2025-02-17 124.158.126.107
татвар нэмчихээд ямар нүүрээрээ уулзах гээд байгаан бол