Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сэ Рон Сөүл дэх гэрээсээ нас барсан байдалтай олдсон гэж тус улсын цагдаагийн байгууллага мэдэгдэв. Түүнийг Сонсу-донг дүүрэг дэх гэрээс нь Ням гаригийн 16:55 цагт найз нь олсон байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр, ослын болон хүний оролцоотой гэх шинж тэмдэг илрээгүй тул нас барсан шалтгаан нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.
Гэсэн хэдий ч 24 настай жүжигчин бүсгүй амиа хорлосон байж болзошгүй гэж шүтэн бишрэгчид нь үзэж буй.
Сөүл хотод төрсөн Ким Сэ Рон 2009 онд буюу найман настайдаа "A Brand New Life" кинонд тоглосноор урлагийн замналаа эхэлж, Каннын кино наадамд оролцож байсан авъяаслаг залуу жүжигчин байв. Мөн дараа жил нь Өмнөд Солонгост хамгийн их ашиг олсон гэгддэг "The Man from Nowhere", 2012 онд триллер төрлийн "The Neighbour" зэрэг кинонд тоглож, шилдэг жүжигчин шагналыг хүртэж байжээ. Бусад онцлох дүрүүдийг нь дурдвал 2014 онд гарсан " A Girl at My Door" кино, 2016 онд "Mirror of the Witch" зэрэг олон ангит кинонд тоглож байжээ.
Тэрээр 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх хэргийн улмаас олны шүүмжлэлийг хүртээд байв. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сард 13.8 мянган ам.доллар дүйцэхүйц воноор торгуулж байжээ. Ким Сэ Рон тус онд "Netflix"-ийн олон ангит "Bloodhounds" кинонд тоглосон нь түүний хамгийн сүүлийн оролцсон уран бүтээл юм. "Variety"-ийн мэдээлснээр, түүний ихэнх ажил согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж цуцлагдсан байна. Тухайн үед олон нийтийн шүүмжлэл хэт их байсан тул Ким Сэ Рон хэсэг хугацаанд нам гүм байсан юм.
Түүнтэй хамт 2018 онд "The Villagers" кинонд тоглож байсан Ким Мин Че эмгэнэл илэрхийлж, "Ээжийн чинь дүрд орж, чамтай хамт зураг авалтад оролцож байсандаа үнэхээр их аз жаргалтай байсан шүү. Амар амгалан тайван нойрс доо" гэж цахим хуудаснаа нийтэлсэн байна. Мөн Ким Сэ Рон нас барсан гэдгийг мэдсэн дариудаа жүжигчин Со Е Жи, Со Ха Жун, Ким О Вин нар хонин нүдэн цэцгийн зургийг цахим хуудаснаа нийтэлж эмгэнэл илэрхийлжээ.
Нэргүй 2025-02-17 66.181.177.252
VANXANI SEKSY AJIL XNE80955877
Нэргүй 2025-02-17 66.181.177.252
SEKSYGR UILCHLEED VANCANDI80955877
Нэргүй 2025-02-17 66.181.177.252
BOOBN XXNO80955877
Нэргүй 2025-02-17 139.5.218.183
ANUSDI80955877
Нэргүй 2025-02-17 210.148.94.144
Цагдаа нар энэ нэг балай гарийг барьж хориод дугаар эд нарыг хаагаачээ. Байнга л байж байх юм.