Гуравдугаар сард менингококкт халдвараас сэргийлэхийг анхааруулав

Гуравдугаар сард менингококкт халдвараас сэргийлэхийг анхааруулав

Гуравдугаар сард менингококкт халдвараас сэргийлэхийг анхааруулав

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр нь менингококкт халдварын дэгдэлт идэвхжих гуравдугаар сартай давхцаж байгаа тул халдвараас сэргийлэх дэглэм сайтар сахихыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

  • Цагаан сарын баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх. Золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх.
  • Амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх.
  • Ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах.
  • Гэр орондоо агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.
  • Менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.
  • Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй.

Судалгаагаар Монгол Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд эзэлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-17 202.9.41.87

Эрүүл мэндийн яам олон нийтийн хэрэгслийг ашиглан ард түмнийг соёлжуулах тал дээр хүмүүсийн ухамсрыг өөрчлөх хэрэгтэй байна, хот гудамж талбай болон орон гэр, албан газартаа ариун цэврийг байнга сахин, орчиноо байнга цэвэрлэж, хүн бүр гараа тогтмол угааж, ариун цэвэр сахиж байхыг зааж сургамаар байна шүү. Тэгэхгүй бол заваан байгаад байвал янз бүрийн өвчин эмгэгээс салахгүй ээ.

Avatar

Нэргүй 2025-02-17 202.131.234.123

тамхичидаа л гудамжаар уураа гаргаад хорт нянгаа тараагаад явахыг хоригло. тэгж явж байвал дагздаад унагаах эрхийг нь нээж өг. би тэгвэл явж олон хүнийг дагзадаж сэхээхгүй болгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж