“Хөвж буй цөл” хаана байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

“Хөвж буй цөл” хаана байдаг вэ?

Хөвж буй цөл гэж Атлантын далайн хэсэг болох Саргассын тэнгисийг хэлнэ. Энэ “цөл” хойд Атлантын баруун өмнө хэсэгт Бермудын арлууд ба Вест-Индийн хооронд оршино. Усны гадаргын  антициклоны эргэлтийн төвд байдаг болохоор түүний урсгал ба салхи сулхан. Өвлийн цагт ч усны хэм нь Цельсийн +18 градусаас буурдаггүй учир хүрэн өнгө давамгайлан саргассын усны ургамлаар уг тэнгис дүүрэн байдаг. Тоо томшгүй агаарын хөөс тэдгээр ургамлыг  гадарга дээр нь хөвүүлэн  байдаг гэнэ.

Тэнгисийн жижиг амьтад болох сам хорхой, хавч зэрэг үй түмэн амьтдын амьдрах хамгийн таатай орчин нь хөвж буй цөл. Эдгээр амьтад далайн тэр ургамалгүйгээр амьд явахгүй. Сонирхолтой нь, Европын могой загас хүртэл түрсээ шахахаар тийшээ нүүдэг ажээ. Тэр цэнгэг усанд тав, заримдаа 20 жил амьдарч байгаад гэнэтхэн бэлгийн зуршилдаа автан Саргассын тэнгисийг зорин 5,5 мянган км замын аяндаа гардаг. Тэнд л 1220 метрийн гүнд түрсээ шахан үр удмаа үлдээгээд өөрсдөө дулаан тэнгист “ясаа тавих” аж. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ нутгийг зорин тэндээс ирж, цэнгэг уснаа амьдарч байгаад нас бие боловсронгуут “төрсөн нутгаа зорин” хөдөлдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж