Афганистан дахь Талибаны түр засгийн газрын өндөр албан тушаалтнуудын төлөөлөл Япон улсыг зорьсон байна. Тодруулбал, Талибаны эдийн засгийн дэд сайд Латиф Назари олон нийтийн цахим сүлжээнд энэ талаар Бямба гаригт нийтэлсэн юм.Мөн тухайн төлөөлөгчид Ням гаригт Японы нисэх онгоцны буудалд газардана гэж тэрбээр мэдэгджээ.
Талибууд 2021 онд засгийн эрхэнд гарч, түр засгийн газар байгуулсан байдаг. Эл цагаас хойш анх удаа Талибаны төлөөлөгчид Японд айлчлах гэж байна. Афганистан дахь дипломат эх сурвалжийн мэдээлснээр, төлөөлөгчдийг Ниппон сангаас урьсан бөгөөд Японы албаны хүмүүстэй санал бодлоо солилцохоор төлөвлөж байгаа бололтой.
Талибууд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчирхэг, идэвхтэй гишүүн болохын тулд дэлхийтэй нэр төртэй хамтран ажиллахыг эрмэлзэж байна гэж Назари олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Талибаны удирдлага эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарладаг гэж олон улсын нийгэмлэгүүд шүүмжилдэг. Тиймээс аль ч улс орон уг түр засгийн газрыг хууль ёсных гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Барууны тавьсан хориг арга хэмжээний улмаас Афганистаны эдийн засаг хүнд байдалд орсоор байна. Түр засгийн газар энэхүү айлчлалынхаа хүрээнд Японоос илүү их тусламж, хөрөнгө оруулалт авна гэж найдаж байгаа бололтой гэж ажиглагчид үзэж байна.
Нэргүй 2025-02-17 139.5.216.128
Одоо улс орнуудын дотоод хэрэгт оролцож хаашаа хөгжиж, хэн удирдахыг заадаг том гүрнүүд болих хэрэгтэйг талибууд харуулсан. НҮБ талибаныг алан хядагч байгууллага гэж зарласнаа цуцлах хэрэгтэй. Барууны номхон дуулгавартай аялдан дагалдагч япон хүртэл НҮБ-ын шийдвэрийг зөрчих зориг гаргаж
Нэргүй 2025-02-17 103.168.34.210
YAG ZOV OO
- cexeetnyyduig yzen yddag gej baigaa. Emrt zailyyl yuch. 2025-02-17 50.147.160.114
– yanxan gyilagchin zantaif, indxuin emch napuug lab sadaatsan, zyirlex yum bish glyu dyrtaigaa blr ertuntsduun darlax sanaatai.
Нэргүй 2025-02-17 202.126.88.96
т*******т гэгддэг Талибан, АлКайда, Исисээ баруун өөрөө зохион байгуулж санхүүжүүлж гаргаж ирсэн. Тэднийг гаргаж нэфтийн баялагтай орон руу явуулж жинхэнэ засгийн газар луу дайруулаад нөгөөдүүл нь эргэж тулалдахаар Usaid-н дэмжлэгтэйгээр төрийн эргэлт хийлгэж тэргүүнүүдийг нь авч хаядаг. Usaid хэвлэл мэдээллээр нь худлаа мэдээ тарааж ард түмнийх нь тархийг угаана. Тэгчээд террористтай тулалдана гэж тэр улс руу цэргээ оруулаад бүх нэфтийн цооногуудыг эзэлж авч зөөж эхэлнэ.Одоо ч нуухаа больж дээ.
Нэргүй 2025-02-17 66.181.161.243
Хэвлэл мэдээлэлээр тархи угаанаа гэж ,цагтаа хамгийн аюулт Т.Е.Р.О.Р.И.С.Т бүлэг гээл маниусыгаа 100% тархи угаасан байгаам шүү.одоо тэгсэн төр бариад л олон улсын айлчлал хийгээл болоол байна шд. ийм болохоор гадны хэвлэл мэдээлэл дандаа үнэн биш ухуулах үзэл суртал тархи угаалт хиыдэг гэдэг нь энэ юм даа.