ГХЯ-ны сайд Б.Батцэцэг Энэтхэгийн талтай уулзав

ГХЯ-ны сайд Б.Батцэцэг Энэтхэгийн талтай уулзав

ГХЯ-ны сайд Б.Батцэцэг Энэтхэгийн талтай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ хоёрдугаар сарын 15-ны өдөр Энэтхэг улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзав. Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, бизнес форум, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар сайд нар санал нэгдэв.

Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмуудаар дамжуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, Энэтхэгийн дэвшилтэт технологийг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг Монголд ажиллуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн талд сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлжээ. Төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар сайд нар тохиролцов.

 

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2025-02-16 202.70.44.46

Үр дүн чухал ш дээ, яриад өнгөрөх биш нефтийн төсөл 10 жил болж байна, арай арай, ЗГ-ын царай

Avatar

Zochim 2025-02-16 66.181.161.86

yuch hoihgui derk kmsoodl bariml fhug yavj bh yum yavshgui bj noldoggui yumu,ene deelig bugd omsood ssihnig muuhail bolgood bh yum,helberdej yadag bna,sejig stjug

Avatar

Нэргүй 2025-02-16 202.9.40.79

70 жилийн ойн хүрээнд олон ажлыг амжуулж ашигтай ажиллах хэрэгтэй. манай улсын гадаад харилцаа сайн байгааг тэмдэглье

Avatar

Өвгөн Балдан 2025-02-16 59.153.113.103

Батцэцэг сайд ч гүйгээд л байна даа.

Avatar

Нэргүй 2025-02-16 66.181.161.56

Харин хэний төлөө вэ гэдэг сонин.

Avatar

Нэргүй 2025-02-16 103.57.95.144

uhsen elentsgin sdaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж