Долоо хоног бүрийн Бямба гаригт Засгийн газрын сайд нар болон УИХ-ын зарим гишүүд, нийслэлийн холбогдох албан тушаалтнуудыг оролцуулсан Шуурхай штабын хуралдаан зарлагдаж, шинэ он гарснаас хойш таван удаагийн хуралдаан болсон ч энэ долоо хоногт болсонгүй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан гаригт БНХАУ-ын Харбин хотод ажлын айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар багтаж ажилласан. Иймээс өнгөрч буй долоо хоногийн хуралдааныг цуцалсан бололтой.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулагдсанаар Бямба гариг бүрт хуралддаг болоод байсан юм.
Haha valintni marsgh shartaj bku yu 2025-02-16 59.153.115.100
Ugaasaa shuurhai hural n show shde