Шольц АНУ-ын дэд ерөнхийлөгчийг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2025.02.16-нд нийтлэгдсэн

Шольц АНУ-ын дэд ерөнхийлөгчийг шүүмжлэв

Шольц АНУ-ын дэд ерөнхийлөгчийг шүүмжлэв

Германы канцлер Олаф Шольц улсынхаа дотоод асуудал, сонгуульд гаднын орон нөлөөлөхийг зөвшөөрөхгүй бөгөөд германчууд өөрсдөө ардчиллаа сонгох болно гэж мэдэгдэв. Тодруулбал, канцлер Шольц АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнсд хандаж уг мэдэгдлийг гаргасан байна.

Учир нь Ж.Д.Вэнс Мюнхенд болж буй Аюулгүй байдлын бага хурал дээр Европын холбоотнуудаа үг хэлэх эрхийг нь хааж, цагаачлалын хяналтаа алдаж, барууны үзэл баримтлалтай намуудтай хамтран ажиллахаас татгалзаж байна гэж буруутгасан юм.

Бага хуралд оролцогчид Трампийн шинэ засаг захиргааны төлөөлөгчөөс Украины дайныг дуусгах төлөвлөгөө зэрэг асуудлыг талаар ярина гэж хүлээж байв. Гэсэн хэдий ч Ж.Д.Вэнсээс Европын хамгийн том заналхийлэгч нь дотооддоо байгаа гэх илтгэлтэй нүүр тулсан юм. Тэрбээр индэр дээр Европын холбоотнуудаа буруутгаж дуусаад, Германы хэт барууны үзэлт AfD намын хамтран удирдагч Алис Вейделтэй уулзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тэд 30 гаруй минут Украины дайн болон Германы улс төрийн талаар тусдаа уулзаж, ярилцсан байна.

Дашрамд дурдахад, Германы хэт барууны үзэлт нам бүх нийтийн сонгуулийн ирэх долоо хоногт болгохоор шахалт үзүүлж буй. Тус улс өнгөрсөн хугацаанд Шольцийн удирдлага дор эвслийн засгийн газар байгуулж, засгийн эрхийг удирдаж байсан. Гэсэн хэдий ч Шольц засгийн газраа тарааснаар дахин парламентын сонгуульд явуулж, канцлер өөрийн намын гишүүдээ танхимын олонх болгохоор төлөвлөж байна.

Хэт барууны үзэлт нам AfD нам нь Шольцийн намын сөрөг хүчин билээ. Тиймдээ ч Ж.Д.Вэнс болон Алис Вейдел нарын уулзалтыг канцлер шүүмжилж буй.

Шольц хэлэхдээ, "AfD-г дахин хэзээ ч дэмжинэ гэх амлалтын өгөхгүй" гэж Баварын удирдагч нарын дунд мэдэгдсэн юм. Тэрбээр мөн "Бид хэзээ ч гаднынхныг дотоодын асуудалдаа оролцуулахгүй. Холбоотон байсан ч хамаагүй манай улсын сонгууль, улс төр, ардчилалд дур мэдэн хошуу дүрэх ёсгүй" гэж Ж.Д.Вэнсийг буруутгажээ.

Шольцийн зүүн төвийн Социал Демократ нам, мөн Германы бусад гол намууд "галт хана" гэгдэх болсон AfD-тай хамтран ажиллахаас татгалзаж байна. Түүнчлэн, ирээдүйд Берлин батлан ​​хамгаалах, аюулгүй байдалд илүү их мөнгө зарцуулахын тулд өрийн дарамтыг бууруулах арга хэмжээг авна гэж Шольц онцолжээ. Өнгөрсөн сард Германы засгийн газар ДНБ-ийхээ 2 хувийг батлан ​​хамгаалахад зарцуулах НАТО-гийн зорилтыг биелүүлсэн гэж мэдэгдсэн боловч энэ нь Трампийн засаг захиргааны шинэ шаардлага болох 5 хувиас хамаагүй бага байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж