Хамас хэлэлцээрийг үргэлжлүүлэхээ баталжээ

Хамас хэлэлцээрийг үргэлжлүүлэхээ баталжээ

Хамас хэлэлцээрийг үргэлжлүүлэхээ баталжээ

Израиль болон АНУ-ын зүгээс 15 сар үргэлжилсэн цуст дайны улмаас сүйрсэн Газад зэвсэгт Хамас бүлэглэл оршин тогтнохыг хүлээн зөвшөөрдөггүй билээ. Гэсэн хэдий ч палестинчуудад нэгдсэн газар нутгаа эзэмших эрхийг олгохыг Египет онцолдог. Өнгөрсөн хугацаанд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, Хамас болон Израиль хоригдол солилцоогоо эхлүүлсэн ч хэд хэдэн зөрчилдөөн гарсан юм. Улмаар гал зогсоох хэлэлцээр Трамп, Нетаньяху нарын уулзалтын дараа талаар болж магадгүй гэж олон улсын ажиглагчид эмээж байв.

Тэгвэл Египетийн эх сурвалжийн мэдээлснээр, гал зогсоох хэлэлцээрийн гурван үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх амлалтаа Хамас баталсан байна.

Мөн Египетийн эрх баригчид Газын зурваст тусламж үзүүлэх, сэргээн босгох ажилд хяналт тавих түр хороо байгуулах хүчин чармайлтаа эрчимжүүлэх болсноо мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар нэгдүгээр сарын 19-нөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн гал зогсоох хэлэлцээрийн нэгдүгээр шатны дагуу Израилийн дөрөв дэх палестин хоригдлын бүлэг суллагдсан байна.

Египет нь Хамас болон Израилийн хооронд гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойш гал зогсоох хэлэлцээрийн үйл явцыг хянаж, оролцож байна. Газын зурваст болсон дайнд 48 мянга гаруй палестин амиа алдаж, 110 мянга гаруй хүн шархадсаны ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байв.

ЭХ СУРВАЛЖ: AHRAM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-16 66.181.190.80

Энэ хамас мэтийн ххалтруудыг даврааж болохгүйшүү,,,,оросууд шиг хогын ла лрууд, с

Avatar

Өвгөн Балдан 2025-02-16 59.153.113.103

Дайны ул мөр ямар зүрх шимширмээр юм бэ. Хэдэн сайхан монгол гэр бариад өгчих юмсан.

Avatar

- ###; 2025-02-16 50.147.160.114

un limited pln.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж