Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн болон холбогдох албаны хүмүүс Турк улсын Эскихисар корпорацийн ТУЗ-ийн гишүүн Эмин Хисаржиклиолу, Билкент холдингийн Стратеги, бизнес хөгжлийн захирал Ведат Көсэ нарыг хүлээн авч уулзжээ.
Талууд Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хэрэгжиж мега төслүүдийн талаар хамтын ажиллагааны санал солилцсон байна.
Х.Нямбаатар Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийлж, Монгол Улс, Турктай 1969 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирснийг онцолсон байна.
Мөн үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон хэрэгжих төслүүдийн танилцуулгыг Туркийн төлөөлөгчдөд хүргэв. Тус улсын төлөөлөгчид хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлжээ.
Ирээдүй улам бүрхэг 2025-02-16 14.1.81.146
Нэг зүйл ойлгомжтой Уланбаатар хотын зээлсэн бондын өрийг хэн буцаан төлөх вэ? Татвар нэмж бондын өрөө төлнө
Нэргүй 2025-02-16 202.131.225.242
Нямбаатарын санаачлаад байгаа олон тэрбмум долларын зээлээр хэрэгжих төслүүдээс нэг ч монгол компани монгол хүн хийх ажил байхгүй. Товчихондоо бол бүх ажлууд нь хятад компани хятад ажиллах хүчинд зориулагдсан ажил байна. Уул нүхлэх, туулын хурдны зам, тойрог зам, метро гээд энэ олон ажлыг зэрэг эхлүүлж монгол улсыг өрөнд оруулах бодлого. Ганц дарханы замыг 10 жил бариад дуусгаж чадахгүй байж энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа юм. Эхний ээлжинд метроны төслөө хятадаас өөр улсын компани сонгоод хий.
Нэргүй 2025-02-16 66.181.178.145
За хот барина гэж бас баахан зээл авч кармаалах нь. Ёстой цадахгүй юм аа
Нэргүй 2025-02-16 122.201.31.246
нямбаатар улаанбаатраа нохойгүй болгочивол дэмжье чадахгүй бол малаа маллаа
Нэргүй 2025-02-16 202.9.40.79
Гадаад орныхноос буцалтгүй тусламж дэмжлэг авах нь зүйтэй юм. хэн овсгоотой, сэргэлэн байна тэр хүн хождог жамтай. Нямбаатар аа бусад хүн юу гэж хэлэх нь хамаагүй, нийслэл хотынхоо тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явбал хожим таны зүтгэлийг иргэд үнэлэх болно. Няцахгүй, бас ажрахгүй сайн ажлаарай.
Нэргүй 2025-02-16 66.181.178.145
Нямбаатар өөрийнхөө мөнгөөр 2 минутын хотоо босгоорой. Ард түмнийг дахиэ өрөнд оруулахгүй шүү! Байгаануждаа тордож чадахгүй малнууд дахиж шороо овоолж яахнав.