Далай хаана ой модтой нийлдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Далай хаана ой модтой нийлдэг вэ?

Африк, Америк, Австралийн халуун орны бүс нутгийн далайн эргийг үе үе  усанд автаж байдаг газарт ургадаг мангрогийн ой гэх модны ургац хүрээлсэн байдаг. Мангрогийн ойн төрөл зүйлийн бүтэц нь ядмаг ба дөнгөж 20 төрлийн модноос бүрэлдэнэ. Дунд зэргийн өндөртэй бөгөөд хамгийн өндөр мод нь 30 метр л хүрнэ. Мангрогийн ургамал жижиг арьслаг навчтай, тэнд дэгжин цагаан цэцэг ургадаг. Мангро нь ус ба газрын аль ч орчинд ургадаг ер бусын ургамал юм.

Далайд хамгийн их ургадаг моднууд нь ризофорууд (Rhizophora mucronata) ба тэдний нэр нь “үндэс тээгч” хэмээн орчуулагдана. Далайн татлагын үеэр эдгээр модны иш нь тулгуур дээр байгаа мэт харагдах ба бүдүүн мушгиа үндэс нь шаварт гүн суусан мэт. Иш ба салаанаас нь олон тооны агаарын гэмээр үндэс салаалан унжиж уг ургамалд далайн долгионтой тэмцэлдэхэд нь тулгуур болж өгдөг ажээ. Унасан навчис нь гумус гэгчийг бий болгон  алхам алхмаар уснаас хуурай газрыг эзлэн тэлэх аж.

Мангрогийн модны үржил бас л сонирхол татмаар. Модны үр нь салаанаас нь ургах үр жимсэнд боловсроод  нахиа нь хурц үзүүрээрээ шаварт унан зоогдоно. Хэдэн цагийн дараа тэр нь шаварт бат бэх зоогдсон байдаг. Тийм ч учраас мангрогийн модыг амьд үр төрүүлэгч гэж нэрлэдэг гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж