Тойм: Төслүүдийн эхлэл тавигдаж, шударга ёс тогтоогдох ёстой

Тойм: Төслүүдийн эхлэл тавигдаж, шударга ёс тогтоогдох ёстой

Тойм: Төслүүдийн эхлэл тавигдаж, шударга ёс тогтоогдох ёстой

Харбины өвлийн наадам эхэлж, олон улсын тамирчид авьяас чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ "AI" салбартаа анхаарах ёстойг сайд дарга нар "ухаарав". Мега төслүүдээ арлын Японд танилцуулж, БНХАУ-тай гэрээ үзэглэх хооронд алсын Мьянмарт монгол бүсгүйн зөрчигдсөн эрхийг харь элгийн шүүгч хамгаалах ёстойг санууллаа. "NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


"БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦ"-ЫН III БЛОКИЙН СУУРИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Төв аймгийн Баян сум болон Багахангай дүүрэг хоёрын заагт хоёр блок бүхий 660 МВт цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Тус станцыг барих талбай нь Төв аймгийн Баян сумаас ойролцоогоор 3 км, Багахангай дүүргийн төвөөс 2 км-ийн зайтай байх аж.  Тус цахилгаан станцийн төслийн ТЭЗҮ, урьдчилсан судалгаа, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. Төслийн PPA гэрээг байгуулж, төслийн талбайн хашаа, барилга угсралтын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрджээ. Төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлуулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байгааг албаныхан хэлэв. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийн барилга угсралтын ажил 2023 онд эхэлсэн.

Одоогийн байдлаар зуухны угсралт 40 хувийн гүйцэтгэлтэй, нийт барилга угсралтын гүйцэтгэл 25 хувьтай, зуухны барилга болон үндсэн барилга битүүлэлтийн ажил дуусчээ. Тус блокийг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах юм байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ДОНОРООС ЭЛЭГ ТАЙРАХ ХАГАЛГААГ ДУРАНГААР ХИЙСЭН НЬ АМЖИЛТТАЙ БОЛОВ

Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч нар Сөүлийних сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран өнөөдөр /2025.02.10/ амьд донорын тал элгийг дурангийн хагалгаагаар авах мэс заслыг амжилттай хийжээ. Амьд донороос тал элгийг нь авах мэс заслыг дурангаар гүйцэтгэснээр эрхтэнээ өгсөн донорын хувьд хагалгааны дараах шарх зовиур багатай, мөн эдгэрэлт хурдан байхаараа нээлттэй хагалгаанаас илүү давуу талтай аж.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат “Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн чухал хэсэг бол донор байдаг. Донор нь хүний амь аврахын тулд өөрийн эрхтэнээ бусдад бэлэглэж маш том баатарлаг үйлс бүтээдэг. Элэг шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хийхэд донорт маш том зүслэг үүсдэг. Донор болж байгаа хүнд хагалгааны дараа булчин, эдийн гэмтэл их үүсдэг. Дэлхий дахин донорт өгөөмөр хандаж, эмнэлэгт хэвтэх ор хоногийг бууруулах зоргилгоор дурангийн аргыг нэвтрүүлсэн. Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний дурангийн хагалгааг эхлүүлж байсан бол ХӨСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгааг дурангаар эхлүүллээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"ХИЙМЭЛ ОЮУНД ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ БАЙГУУЛНА"

Хамгийн түрүүнд Монгол Улс 2025 он гэхэд 5G үүрэн холбооны дэвшилтэт сүлжээг орон даяар нэвтрүүлэх ажлын бэлтгэлийг хангасан. Ирэх гуравдугаар сард гэхэд сонгон шалгаруулалтыг эхлүүлнэ. Хувийн хэвшил жолоочгүй тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн салбарт дэвшил гарч бүрэн авто, робот технологийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Дэлхийн 127 улс үүрэн холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлээд байна. Монгол Улс анх 2023 онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан. Энэ ажил хойшилсоор байгаад энэ онд эхэлж байна. Хөдөөнөөс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болно.

Нийт 53 мянган км шилэн кабельтай бөгөөд нутаг дэвсгэрийн 23 хувь интернэттэй холбогдсон. Сумдын интернэтийн хүчин чадлыг 10 дахин нэмнэ. Эд зүйлсийн интернэт буюу цахилгаан, усны тоолуурыг автоматаар шийдэж, хүн бичих шаардлагагүй болно.

Бүх шатанд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг хийж байгаа ч кибер аюулгүй байдлын эрсдэл Монголд байсаар байна. Монгол Улсын кибер аюулгүй байдлыг Оксфордын их сургуультай хамтран эрсдэлийн зэргийг анх удаа тодорхойллоо. Монгол кибер аюулгүй байдлын үзүүлэлтээрээ эрсдэлтэй түвшинд буюу 103 дугаар байранд байна. Өдөр бүр төрийн байгууллагын цахим систем рүү ямар нэг халдлагад өртөж байна. Албан ёсны энэ чиглэлийн мэргэжилтэнтэй байж, албан ёсны лицензтэй вэб сайт ашигламаар байна. 2030 онд дэлхийн хамгийн том эрсдэл кибер дайны эрсдэл юм. Энэ асуудалд анхаарах цаг болсон.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНД FIFA-ААС АУДИТЫН ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

 FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн байгууллагаас Монголын хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт хийж байгаа гэдгийг тус холбоо мэдэгдлээ.
МХБХ-ны мэдэгдэлд "МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд FIFA буюу Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос онлайн аудит хийж байгаатай холбоотойгоор санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийхгүй байна. Онлайн аудитын шалгалт энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд ажлын 7-8 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Энэ талаар FIFA-гаас ирүүлсэн албан бичигт, ‘FIFA нь BDO аудитын компанийг (өмнөх жилийнхтэй ижил) ирэх Төв аудитын шалгалтыг хийхээр томилсон бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн 7-8 ажлын өдрийн хугацаанд уг шалгалтыг явуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл явц нь харилцан ойлголцлын үндсэн дээр явагдах бөгөөд та бүхэнд шаардлагатай тайлбарыг гаргах боломж олгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна" гэжээ.

МОНГОЛ УЛС 2024 ОНД АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 7 БАЙР УРАГШЛАВ

Энэ жилийн авлигын индексийн судалгаанд 180 орныг хамруулсан байна.  Судалгаанд хамрагдсан орнуудын дийлэнх нь 50-иас доош оноо авчээ. Дундаж оноо нь 43 оноо байгаа юм байна. Монгол улс авлигын төсөөллийн индексээр 180 орноос 114 дүгээрт жагссан байна. Энэ нь өмнөх жилийнхээс долоон байраар урагшилсан үзүүлэлт юм. Авлигын төсөөллийн индексийг 13 эх сурвалжаар авч үзэж, манай улс 33 оноо авчээ.

Монгол Улсын авлигын индексээр сүүлийн таван жилд: 

  • 2019 онд 35 оноо авч, 180 улсаас 106 дугаар байрт
  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч, 180 улсаас 121 дүгээр байрт тус тус эрэмбэлэгдэж байжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

МАЛАЙЗ: ТАЛИЙГААЧ Ш.АЛТАНТУЯАД УЧИРСАН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ

Малайзын засгийн газар амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохиролыг яаралтай барагдуулах ёстой гэж тус улсын шүүх шийдвэрлэжээ. Тодруулбал, Малайзын засгийн газарт 30 хоногийн дотор Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа өнөөдөр /2025.02.12/ тушаасан байна. Гэсэн хэдий ч тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурал тавдугаар сарын 19-нд болно.

Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно.

Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгов. Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

"БҮХ БООМТЫН АЖЛЫГ ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА"

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан:

-Монгол Улсад хийх томоохон бүтээн байгуулалтын асуудлуудад харилцан ашигтай хуулийн өөрчлөлтүүд хийнэ. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Б.Дэлгэрсайхан сайд бид хоёрт өгсөн. Д.Энхтүвшин нарын гишүүд бүтээн байгуулалтын гэрээнүүдийг сайжруулах санал дэвшүүлсний дагуу гэрээнд завсар оруулсан. Тухайлбал, нүүрс худалдан авах гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал, төмөр замын бүтээн байгуулалт гэсэн онцлох ажлууд бий. "Гашуунсухайт-Ганцмод"-ын гэрээнд гарын үзэг зурмагц бусад төслүүд шууд зэрэг хэрэгжинэ.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ОСНААУГ-ЫНХАН ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ШААРДЛАГА ТАВЬЖ, ЖАГСАВ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар/ОСНААУГ/-ын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2025.02.13/цалингаа нэмүүлэх шаардлага тавин Сүхбаатарын талбайд жагслаа.

Ажилчдын хэлж байгаагаар шинээр ажилд орж байгаа хүний үндсэн цалин сарынх нь 900 мянган төгрөг бол олон жил ажилласан нь сарын 1.3 сая төгрөг орчим аж. Харин инженерийнх сарын цалин 1.3 саяас 1.6 сая төгрөг. Гар дээр авдаг цалин нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хоол авч идэх нь байтугай авсан цалингаа зээлээ төлөөд л дуусдаг. Үүнээс болж тус газар ажиллах хүчний хомсдолд орж эхэлсэн. Үлдсэн хүмүүс нь байхгүй хүмүүсийнхээ оронд нөхөж ажиллах замаар цаг наргүй ажилладаг.

Тохижилт үйлчилгээний компанийнхны сарын цалин 3.5 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, ТҮК-ийн ажилчдаас хүнд нөхцөлд ажилладаг байтлаа хамгийн бага цалин авч буй. Өдөр бүр бохиртой ноцолддог. Улаанбаатар хотын орон сууцны шугам сүлжээ нэлэнхүйдээ муудсан. Шугам сүлжээг шинэчлэх шаардлагатай байна гэхэд хөрөнгө мөнгө байхгүй гэдэг, эсвэл зун болохоор засварлана гэдэг. Түүнээс нь болж өдөр тутам ноцолддог бохирын шугамууд ч олон бий. Шөнө дөлөөр ч дуудагдаж ажиллах тохиолдол олон. Гэвч илүү цагийн хөлс авдаггүй.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛИ ЧЯНТАЙ УУЛЗЛАА

Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Шанхай хотноо уулзсанаас хойш Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, тодорхой ололт амжилт гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төсөл идэвхтэй урагшилж, энэ удаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

БОДИБИЛДИНГИЙН 4 ТАМИРЧНААС ДОПИНГ ИЛЭРСНИЙГ ЗАРЛАВ

Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос өнөөдөр /2025.02.15/ нэр бүхий дөрвөн тамирчнаас допинг илэрснийг зарлалаа.

Мэдэгдэлд  "2024 оны долоодугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн хяналтын шинжилгээг дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартын дагуу авсан хариуг зарлаж байна.

Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-16 103.212.118.165

АВИЛГА, ХУЛГАЙ, ХУДАЛ ГУРВЫГ ЭЦЭСЛЭН ЗОГСООГҮЙ ЦАГТ ҮЛГЭР Л БАЙХ БОЛНО.

Avatar

yoo 2025-02-16 59.153.113.157

asd

Avatar

Нэргүй 2025-02-16 139.5.218.183

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-16 202.9.41.92

Нам бодлго нэр-р нам төр хулгайлж эзлцн х***а манж хог шаарууд нам төр-рү х***а манж шаарууда чихж аймшгийн бузр зивүүн л******д жинхн намын бодлго улс-д гудмд х***а манж лалар2д аймшгийн л***р-ууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж