Даваа гаригаас цас орж шуурна

Даваа гаригаас цас орж шуурна

Даваа гаригаас цас орж шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурах нь ээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд тал, хээрийн нутгаар, 18, 19-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10…-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +3…-2 градус, цас багатай газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-15 202.126.89.94

Анх бид нар гариг л гэж заасан шиг санагдаад бх юм нэг бол би андуураад бга юм болвуу😀

Avatar

Нэргүй 2025-02-15 202.9.41.92

Нам бодлго модлого гэж намын х***а эзлцн бх-р намын бодлго х***а манж бн биз намын бодлг-р дэмжижийн гэж манж хужаагуудыг дэмжигдж. Намын бодлго нэрээр далдлагдж битүү манж хужаагуудыг дэмжцн бөйдгийн айхтар муу атгаг санаатай х***а манжууд юм болгоны санааг хүртл хулгайлчхийн.

Avatar

Нэргүй 2025-02-15 103.212.162.140

Монгол хэл мэддэг хүн ядаж сэтгүүлчээр аваачээ. Гариг биш гараг гэж бичдэг байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.183.65

Гараг гэж хэн чамд зааж өгөө вэ

Avatar

Төрболд 2025-02-15 59.153.86.42

ГАРИГ нь түмэн зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж