Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооноос өнөөдөр /2025.02.15/ нэр бүхий дөрвөн тамирчнаас допинг илэрснийг зарлалаа.
Мэдэгдэлд "2024 оны долоодугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үеэр допингийн хяналтын шинжилгээг дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартын дагуу авсан хариуг зарлаж байна.
1.Тамирчин Батбуян овогтой Сугарсүрэнгийн А7192493 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стероидууд, Ѕ1.2 бусад анаболик бодисууд болон S5 шээс хөөгчид ба далдлагч бодисууд болох Станозолол, Кленбутерол, Болденон, Торасемид тус тус илэрсэн.
2.Тамирчин Машбат овогтой Алтайбаатарын А7192552 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стеройд Норандростенедиол илэрсэн.
3.Тамирчин Ганбаатар овогтой Ууганчимэгийн А7192475 дугаартай дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын Ѕ1.1 Андрогений анаболик стеройд Станозолол илэрсэн.
4.Тамирчин Энхтүвшин овогтой Эрхэмбилэгийн А7192554 дугаартай дээжээс Ѕ1.1 Андрогений анаболик стероидууд Ѕ1.2 бусад анаболик бодисууд болон S5 шээс хөөгчид ба далдлагч бодисууд болох Станозолол, Кленбутерол, Болденон, Фуросемид. Оксандролон, Канренон, Кломефин тус тус илэрсэн" хэмээжээ.
Нэргүй 1 минутын өмнө 38.42.106.107
Хулгайчдаа ингээд сайхан нэр устай нь зарлачихаж баймаар юм
Зочин 6 цагийн өмнө 139.5.217.198
Бодигийнхон сайн байна оо, үндэсний бөхийн холбоон малнууд эднээс жишээ авмаар, допинг илэрсэн бөхөө ингээд баримт нотолгоотой нь зарлачихаж байвал хэл ам, хэрүүл уруулгүй амар ш дээ
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.1
Ёстой ёооз ёоозоор нь уудаг нөхдүүд байхөө.
Зочин 7 цагийн өмнө 66.181.179.194
үхсэн нил допингчингууд л байдаг юм билүү. худлаа эм тарианы булчинтай