Хил холболтын төмөр зам барих ажлыг IV сард эхлүүлэхээр ярилцжээ

Хил холболтын төмөр зам барих ажлыг IV сард эхлүүлэхээр ярилцжээ

Хил холболтын төмөр зам барих ажлыг IV сард эхлүүлэхээр ярилцжээ

Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий сайд нар өчигдөр /2025.02.14/ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Хэлэлцээрийг байгуулснаар 17 жилийн турш маргаан үүсгэж, хөгжлөөс хойш чангааж ирсэн төсөлд цэг тавьж буй бөгөөд нүүрсний экспортын өрсөлдөх чадварыг унагааж ирсэн хил холболтын төмөр зам барих ажил эхлэх боломжтой болж буй.

Тус хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тэмдэглэснээр “УИХ-ын хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд эхлэнгүүт гэрээг соёрхон батлуулснаар хэлэлцээрийг дагасан гэрээнүүд хийгдэнэ.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн уулзалтын үеэр хил дамнасан төмөр замын холболтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх талаар ярилцсан байна.

БНХАУ-ын талаас хил холболтын төмөр замыг барихад 2.5-3 жил шаардана гэдэг асуудлыг тавьж буй аж. Харин Монгол Улсын Засгийн газрын хувьд аль болох энэ хугацаанаас өмнө багтаан ашиглалтад хүлээн авах хүсэлтэйгээ илэрхийлжээ.

УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөхдөө хил холболтын төмөр зам болон гүүрэн байгууламжийг барьж байгуулахад шаардагдах өртгийг бууруулахыг үүрэг болгосон. Урьдчилсан байдлаар энэхүү хил холболтын төмөр замыг барихад 974 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоолол гарсан байдаг.

Засгийн газрын хувьд Хятадын төрийн өмчит хоёр компанитай уулзах үеэрээ “Хамгийн хямд үнэ өгсөн, хил дамнасан төмөр замыг гүүрэн байгууламжтай хамтад нь байгуулах нөхцөл өгсөн компанитай хамтарч ажиллах болно” гэдгээ хэлжээ.

Түүнчлэн Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанид тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгох шаардлагатай тухайгаа ч дуулгасан байна.

Ганцмод- Гашуун сухайтын хил холболтын төмөр замын тухайд цаанаасаа нарийн царигтай төмөр зам 300 метрийн зайд байгаа бол Монгол талын төмөр зам хилээс 10 км зайд байгаа юм. Үндсэндээ 10.3 км замын байгууламжийг барих шаардлагатай болж буй.

Нөгөө талдаа хил холболтын төмөр замыг барьж байгуулснаар нүүрсний тээвэрлэлт шууд төмөр замаар саадгүй явах боломжгүй. Дотооддоо төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах шаардлага тулгарч буй юм. Өөрөөр хэлбэл, нүүрс олборлож буй уурхайн ам хүртэлх төмөр замыг барьж байгуулах шаардлагатай. Ингэснээр нүүрсний экспортыг өсгөх боломжтой болох юм.

Энэ ажлыг хамтарсан Засгийн газар Монголын төмөр зам компани болон Тавантолгой төмөр зам компаниар гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй. Үүний өмнө хоёр төрийн өмчит компанийг нэгтгэн зангидахаар болсон.

Эдгээр ажлууд төлөвлөсөн хугацаандаа хийгдэж, ашиглалтад орсон цагт 2030 оноос Монгол Улс жилдээ 165 сая тонн нүүрс Хятад улс руу экспортлох дэд бүтэц бий болно гэсэн үг. Энэ тохиолдолд нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ гэж тооцож байна.

УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг батлахдаа энэ жил нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилт тавьсан. Гэвч нүүрсний үнэ унасан нь экспортын орлогод сөрөг нөлөө үзүүлж эхлээд буй.

Харин хил холболтын төмөр замын хэлэлцээрийг хоёр тал байгуулснаар нүүрсний үнэ өсөх болов уу гэсэн хүлээлт нэг талд бий болсон бол, мөн нэг хэсэг нь үнэ энэ хэвээр багаар тогтох нөхцөл үүслээ гэж тайлбарлах хэсэг ч байна.

Ямартай ч дээрх хэлэлцээрийн хүрээнд заагдсан хоёр дахь чухал асуудал нь хоёр улсын Засгийн газар хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах явдал юм. Энэ асуудалтай холбоотойгоор урт хугацааны гэрээ хийгдэнэ. 16 жилээр гэрээг байгуулахаар тохиролцсон. "Чайна энержи" компанийн зүгээс 20 жилийн гэрээ байгуулах хүсэлт тавьсныг 4 жилээр бууруулж 16 жилээр тогтсон байдаг. Нүүрс борлуулах дээд хэмжээг эхний жилд буюу 2025 онд 5 сая тонн, 2026, 2027 онд тус бүр 6 сая тонн, үлдэж буй 11 жилийн хугацаанд жил бүр 20 сая тонн нүүрс борлуулна гэж тусгажээ.  Энэхүү нүүрс борлуулах хэмжээ нь хамгийн доод төвшнийхөөр ярьж буй тоо. Өсөх боломжтой.

Монгол Улс нэг хэсэг нүүрсээ сорчилж экспортод гаргасан гэх шүүмжлэлтэй нүүр тулж байсан. Харин энэхүү хэлэлцээрийн хүрээнд нүүрсээ сорчлохгүй бүх л төрлийн нүүрсийг экспортлох хүсэлтээ Хятадын талд тавьсан байдаг.

Ингэхдээ чанараас нь хамаарч хувь заасан. Тодруулбал, коксжих нүүрсэн дээр 55 хувь, гуравны нэгийн коксжих нүүрсэн дээр 35 хувь, эрчим хүчний нүүрсэн дээр 10 хувь гэсэн харьцааг барьж экспортлохоор эхний байдлаар гэрээндээ тусгасан. Үнийн хувьд чанараасаа хамаарч өөр, өөр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын тайлбараар бол Монголын талаас нүүрсний үнийг тодорхойлох боломжгүй.

Одоогийн төвшинд Хятадын таван боомтууд дээр зарагддаг нүүрсний үнэнд үндэслэж “Эрдэнэс Тавантолгой” компани урт хугацаатай байгуулсан гэрээнүүдийхээ нүүрсийг нийлүүлж буй.  Ингэхдээ үнийн тохиргоог улирал тутамд хийдэг. Улирал тутамд үнийн тохиргоо хийж байгаагийн гол зорилго нь аль аль талын харилцан ашигтай байх зарчмыг хангах зорилготой.

Харин одоо ярилцаж байгаа хэлэлцээрийн хүрээнд гуравдагч улсын боомтын үнийг нүүрсний үнийн сагсанд оруулж тооцъё гэдэг санал тавьсан байдаг. Энэ жишгээр буюу өнгөрсөн хугацаанд баримталсан зохицуулалтаа нүүрсний үнэ дээр барихаар хоёр тал тохирчээ.

Мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор Онч хараа, Бор толгой гэсэн хоёр ордод Хятадын компани нүүрс олборлоно. Шинээр хоёр ам нээж, нүүрс олборлоно гэж ойлгож болно. Ингэхдээ олборлолтыг 2029 оноос эхлүүлэхгүй бол "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  нүүрс олборлолтын хүчин чадал дээд цэгтээ тулсан гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн юм. Эдгээр ажлууд хийгдсэнээр нүүрсний экспортыг 160 сая тоннд хүргэх бололцоо бүрдэж байгаа аж. Иймээс ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар Хил холболтын төмөр замтай холбоотой гэрээг соёрхон баталсны дараа хоёр улсын компаниуд хооронд гэрээ байгуулагдсанаар асуудал цэгцрэх нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-15 66.181.177.71

Одоо ашиг өгөхгүй байгаа Оюутолгойн ихэнхи хувьцааг MCS худалдаад авчих хэрэгтэй. Дараа нь төр MCS-с булаагаад авчихна тэгээд л ашигтай ажиллуулах боломж байна.

Avatar

Нэргүй 2025-02-15 60.34.125.198

17жил маргаагүй.Царигийг 2014 онд л маргаж УИХ нарийнаар шийдсэн.2020.05.15-нд Баттулга нарийн царигийг УИХ-аар хүчингүй болгуулсан.2020.04сард эхэлж 2022.09.09-нд 233.4км мухар замаа нээсэн.2014онд Хятадын Си даргыг ирэхэд зурсан хэлэлцээр зөрчөөд,цариг өөрчлөөд өргөнөөр барьсан замаа яаж хил холбох вэ гэх асуудал 2022онд л гарч ирсэн.Өргөн царигтай болохоор Хятад гэдийсэн.2.7тэрбум юаны алданги нэхсэн.ТТ-д олборлолт хийх болзол тавьсан.5толгойн Бортолгой,Онч хараат 2 толгойг Хятадад өгчихлөө

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.182.34

Энэ чинь, ингэхээр ч одоо яах аргагүй л Женкогийн тарь сан гай зовлон мөн бгаа биз дээ !
Одоо ураныг эсэргүүцээд, шүүрэн чавганц, хиншүү миншү үг дагуулчихсан л хөвсрөгдөөд байдаг !
Хэзээ ч юм бэ, Баянхонгорын говиор дамжиж орж ирсэн энэ Төвдийн Гарз нохойн гөлөгт ингэж чадуулж байх хэр эг бна уу, Данх аа ?!

Avatar

Нэргүй 2025-02-15 60.34.125.198

УИХ-ы 2014 оны ТОГТООЛ,ХЯТАДЫН Си ДАРГЫГ 2014 онд ИРЭХЭД ЗУРСАН ЗГ-ын ХЭЛЭЛЦЭЭРИЙН ДАГУУ ТТ-ГС 234км ЗАМЫГ НАРИЙН ЦАРИГААР ТАВЬЖ ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД ХОЛБОСОН БОЛ ЭНЭ ХЭЛЭЛЦЭЭР ХЭРЭГГҮЙ БАЙСАН.БАТТУЛГА НАРИЙН ЦАРИГИЙГ ХҮЧИНГҮҮЙ БОЛГОЖ ХОРЛОН ӨРГӨНӨӨР ТАВЬСНЫ ГАЙГААР ХЭДЭН ИХ НАЯДЫН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ЗАРНА.5ТОЛГОЙН"БОРТОЛГОЙ","ОНЧ ХАРААТ" 2ТОЛГОЙГ ХЯТАДАД ӨГЛӨӨ.ХИЛ ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХ БАЙГУУЛАМЖУУД,БООМТ ХООРОНД НЭМЭЛТ ЗАМ БАРИНА.БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЖ АЧИНА.1000 ВАГОН,ЗҮТГҮҮР АВЛАА.

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.183.91

ХИЛ ХОЛБОЛТЫН 974 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛЫГ "ЦООХОР ДЭЭЛТ"-ЭЭС ГАРГУУЛ ¡!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.180.97

10,3 хан км замыг бусад тохируулагатай үндсэндээ 3-5 жил шаардана гэжээ. Уг нь Аятад улсад бол энэ хэн бүтээн байгуулалтанд 1 жилээс хэиэрэхгүйл дээ харамсалтай нь Монголын ЗГ-т итгэхгүй байгаа бололтой. Мхгхй сайд дарга нарын яриа хүсэл бол худлаа гэдэг нь дэндүү тодорхой. Нүүрсний худалдаа хэцүү болжээ….

Avatar

И 2025-02-15 66.181.161.132

нүүрс тээврийн ихэнхийг Хятал компаниуд гүйцэтгэдэг. Монголын төмөр замд өгөхгүйн тулд 2.5 жил гэж ! 1850 иад онд Америкд гар ажилгаагаар 7 хоногт 4км төмөр зам давьж байсан. Одоо Хятадад 7 хоног 2 мянган км тавьж байна. Тэгэхэд 21р зууны Монгол 10 км замыг 2.5 жилд Хятадуудаар хийлгэх юм гэнэ. 2.6 жилийн дараа БНХАУ манайхаас хүүрс авахгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.182.34

Хувхай хүүрэн Женкогийн ХЯТАД ТАНКНЫ БАЛАГ дуусах яагаачгүй юм бнаа, ахиад 4 жилээс наашгүй юм бна ш дээ
Энэ 4 жилд тэр муу нохой бас шинээр башир аога олж дахиад хойшлуулж мэднэ шүү !
Тэхээр ер нь энэ муу Гарз нохойн гөлөгийг буудан хороох нь л зөв дөө !!!

Avatar

Зочин 2025-02-15 66.181.161.212

Төмөр замын хил холболтод Женко ямар хамаатай юм бэ . МАНГАРТААД байгаарай . Ядарсан сэтгэлгээтэй тэнэг мал вэ .

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.182.34

Чи л харин яг малан сэтгэлтэй сармагчин бна даа. Энэ бүгд чинь Төвд нохойн гөлөгийн хийсэн хорлон сүйтгэх ажиллагааны үр дагавар биш үү, мал аа !!!

Avatar

Нэргүй 2025-02-15 139.5.219.240

өлөн хулгайчууд л попордог цаг үе гэж

Avatar

Нэргүй 2025-02-15 139.5.219.235

өмхий золбин хулгайч Дэлгэрсайханыг зайлуулаач

Avatar

Нэргүй 2025-02-15 103.212.119.102

цагдаа байсан Дэлгэрсайхан урд зүгийн хүн байхаа

Avatar

Хулхи худалч данхыг хятадууд мэдэж байгаа 2025-02-15 66.181.183.201

Төмөр замын холболтын ажлын нарийн ширийн процопурыг гадарладаг хэл устай ахиад тээвчид тийм амархан бүтэхгүйг мэдээд наад захын мэдлэгтэй явахийг мөн чих анхааруулсан да. Хамгийн наад зах нь гэхэд өргөн нарийн 2 өөр царигтай замыг хэрхэн холбох нүүрсээ аль талд нь ачилт буулгалт хий гээд асуудал цааш хөврнө дөө Данх олон жил гацсан амаргүй төслийг хөдөлгөж түүхэн гавьяа байгуулсан мэт сэвүүлж эхэллээв. Худлаа шүүТийм биш шүү. Бодит ажил эхлэх яагаачгүй ээ

Avatar

башир аргын мастер цол хэргэм өгөх үү? 2025-02-15 66.181.183.201

Данх хувь хүнийхээ хувьд хугацаа хожсан, өөрөөдөө чиглэсэн хөдөлмөрчдийн зүггэ чиглэсэн эсэргүүцлийг саармагжуулж цагаан сартай золгуулж чадсанд нь байна оо.

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.183.201

Амаргүй ажлыг би л тулдаа бүтээж түүхэн гавьяа байгуулчихсан бололтой сэвүүлж байна шүү,ккк Үхсээн элэнц нь байхав дээ

Avatar

Нэргүй 2025-02-15 103.57.93.246

Ядуус гадуур явж байхдаа казак, буриад, орос, хятад ба солонгосоор яриад байна. Мөн гэр хорооллынхон хүүхэд барьцаалж олсон мөнгөөр хотын ресторануудаар орж, хоол идэж байна. Ресторанууд тэр чигээрээ ядууст үйлчилж байна.

Avatar

Нэргүй 2025-02-15 59.153.112.91

хэнд хэрэгтэй нь тодорхой хуцаж хуцаж хятдад л ашигтай дэлгнрсайханд унцтай юм хийхнэ дээ

Avatar

Нэргүй 2025-02-15 103.71.101.195

Тэр нарийн царигаар барих байсан төмөр замыг жонхуучид ҮХЦ -ээр оруулж унагажээ. Тэгээд цэцэд өргөдөл гаргасан хулгайч нь хөдөлмөрийн жонхуу баатар болсон байна. Түй чоорт, одоо дахиаад 3 жил холболтоо хүлээх юм гэнэ. Гэтэл төмөр замаар нүүрсээ өдөр шөнөгүй зөөгөөд амьдрал сайжрахгүй байна гэж үхэр монголчууд ойлгоод байдаг нь шоглоом юм.

Avatar

Нэргүй 2025-02-15 202.55.188.108

энэ донгио пиздууг заЛуулах хэрэгтэй урвагч дүлзэн шүүүо

Avatar

yag l unendee 2025-02-15 66.181.183.201

Данхын мөрөөдсөнөөр Хятадад очиод хил дамнасан төмөр зөмын асуудлыг шийдэж ажлаа шууд эхлэнэ гэж байхгүй .Уг ажлынхаа технологийн процетурыг ойлгоогүй хүүхдүүдийн яриа төдий асуудал Үүнийг нь ахмад тээвэрчид мэдээд сануулж бүтэхгүй гэсний учир нь ердөө л энэ. Яахавдаа зүгээр суухаар өргөн бүрэлдэхүүнтэй явж зарим нэгээс нь зах захаас нь ч болов бага сага юм мэдсэн байх гэж найдах,Улс төрийн өнцгөөр харвал өөрсөдөөд нь хурц чиглэсэн олны эсэргүүцлийн хүчийг сулруулж цаг хожсон л хэрэг.

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.183.201

Яг үнэн шүү

Avatar

Нэргүй 2025-02-15 202.9.41.92

Удахгүй далд орноо.

Avatar

Нэргүй 2025-02-15 202.126.89.185

Монгол Улс эхлээд Нийгмийн Асуудлуудаа л Шйидмээр бна дааа…..

Avatar

Зочин 2025-02-15 202.126.88.149

Мөнгөтэй орлоготой болж байж нийгмийн асуудлуудаа шийднэ шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-15 202.179.26.8

Женко зориудаар хоосон газар луу төмөр зам тавьж Монголыг 10 жил хорложээ, Тэрний төлөөсөнд жил бүр 80-100сая тонн нүүрс гаргах боломжоо оросуудад алдлаа. өртөг нь 8-10 тэрбум доллар жил өүр алдлаа, одоо дахиад 3 жил болох нь.

Avatar

Зочин 2025-02-15 66.181.160.30

Агуу хүн шүү

Avatar

Нэргүй 2025-02-15 202.9.41.92

Үхсн ацны чин.

Avatar

Нэргүй 2025-02-15 103.212.119.102

хуйжаа

Avatar

иргэн 2025-02-15 202.9.46.118

ХЯТАДУУД ХЭРЭВ ХҮСВЭЛ ЭНЭ ТӨМӨР ЗАМЫГ ХЭДХЭН САРЫН ДОТОР БАРЬЖ ЧАДНА.

Avatar

Нэргүй 2025-02-15 202.9.41.92

Юун хил хлболт мөрөөдцийн энүдрвэ.

Avatar

zochin 2025-02-15 202.126.91.122

Hulgaichyyd

Avatar

Нэргүй 2025-02-15 185.220.101.23

Хулгар чихтэй хорлогч инээгээд явж байналээ.

Avatar

Нэргүй 2025-02-15 59.153.112.122

ANUSDI80955877

Avatar

Нэргүй 2025-02-15 128.140.74.123

Женко харьд урваж Монголын хөгжлийг гацаасан гэдэг тэгвэл тэр урвагчаа яагаад зүгээр явуулаад байна.

Avatar

Нэргүй 2025-02-15 202.126.91.227

Маргаан үүсгэж хөгжлөөс хойш чангаасан чинь улс төрчид та нар өөрсдөө биз дээ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж