Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг хүлээн авлаа

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг хүлээн авлаа

Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг хүлээн авлаа

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр /2025.02.15/ тохиож байна. Дэлхий нийт энэ өдрийг 2002 оноос эхлэн  хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдад бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилгоор тэмдэглэж иржээ.

Монгол Улсад жилд ойролцоогоор 0-19 насны 100-120 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна.

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага НҮБ-ын Хүүхдийн сан, Сэйнт Жуд Хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах Дэлхийн Платформ”-р дамжуулан хүүхдийн хорт хавдрын нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаас эхний ээлжийн 3 нэрийн эмийг хүлээн авчээ. Энэхүү хамтын санаачилгын дэмжлэгээр чанарын баталгаатай хүүхдийн хорт хавдрын эм таван жилийн хугацаанд тасралтгүй нийлүүлэгдэх юм байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-02-15 103.168.34.151

Агаарын бохирдолоос болж янз бүрийн хорт хавдар нэмэгдэж байна. Ирээдүй болох хүүхдүүд хорт хавдар тусна гэхлээр ахуйн хэрэглээнд нэг муу юм байна гэж үзэж бас болно. Гэхдээ цөөн Монголчуудын хүүхдүүд төрсөн цагаасаа эрүүл байх ёстой .Тэгж байж Монгол улс ын хүн ам өсөх ёстой. Хорт хавдар 100н хувь эдгэнэ гэж байхгүй давтагдах эрсдэл өндөртэй өвчин юм.Иймд цаашид тал бүрдээ анхаарах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж