Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Налайх дүүргийн зургадугаар хорооны иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор Х:4 “Тэрэлж-Налайх-Офицеруудын ордон” чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал өнөөдрөөс /2025.02.15/ эхлэн Х:4 “10 Шар-Тэрэлж” чиглэл болгон шинэчилсэн байна.
Тус чиглэлд өдөрт “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ-ын 1 автобус 3 рейс буюу 5 цаг хүлээдэг байсныг Х:4 “10 шар байр-Тэрэлж” гэсэн богино эргэлтэй болгожээ. Зорчигчдын хувьд Налайхаас Офицер орох бол Х:5 “Налайх-Офицерууудын ордон” чиглэлд дамжин суух боломжтой. Х:4 чиглэлээр үйлчлүүлдэг зорчигчдыг төрлөөр нь харьцуулбал хамгийн өндөр хувийг ахмад настан /карт/ эзэлдэг бол хамгийн бага хувийг хүүхэд эзэлж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Бат 7 цагийн өмнө 59.153.115.154
Налайх автобусыг.Багшийн дээд хүртэл явуулмаар бна
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.136
Замнал гэдгийг маршрут гэдэг үгээр нь хэрэглэе. энэ үг Орос үг биш олон улсын нэр томъёо гэж мэддэггүй юм байх даа.