Хуулиас давсан журмуудыг цуцаллаа

Хуулиас давсан журмуудыг цуцаллаа

Хуулиас давсан журмуудыг цуцаллаа

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар “Зөвшөөрлийн зөвлөл”-ийн тогтоолыг биелүүлж, хуулиар зохицуулагдах харилцааг зохицуулсан журмуудаа цуцаллаа. Эрүүл мэндийн сайдын 2025 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн "Тушаал хүчингүй болгох тухай" А/40 дүгээр тушаал батлагдсантай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиглэлээр, арга хэмжээг хэрэгжүүлж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн“Цахим программыг туршилтын хугацаанд ашиглах тухай” А/71 дүгээр, 2023 оны есдүгээр дүгээр сарын 27-ны өдрийн “Шалгуур үзүүлэлт батлах тухай” А/206 дугаар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16-ны “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг томилох тухай” А/66 дугаар, 2024 оны аравдугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн орон тооны бус шинжээчийг шилжүүлэн ажиллуулах тухай” А/196 дугаар, 2024 оны аравдугаар сарын 07-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн комиссын ажлын албаны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/197 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Зөвшөөрлийн тухай хууль болон салбарын бусад хуулиудаар шаардаж байгаа баримт бичиг, нөхцөл, шаардлагуудаас гадна нэмж баримт бичиг шаардаж, нөхцөл, шаардлага тогтоосон захиргааны актуудыг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.183.215

Ene neg baliyar niitin ezemshiliin oron suutsnii door ajildag bar savd sovshoorol ogohoo bolichihoochee !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж