Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгох нөхцөл үүслээ

Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгох нөхцөл үүслээ

Монгол Улсын 2025 оны төсвийг тодотгох нөхцөл үүслээ

Монгол Улсын 2025 оны төсвийн хуульд тодотгол хийхээс аргагүй нөхцөл байдал үүссэнийг УИХ-ын гишүүд сануулах болсон. Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеэс 36.7 хувь буюу 1 их наяд төгрөгөөр буурчээ. Харин тэнцвэрүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 1.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 38.9 хувиар буурсан байна.

Нийт зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2025 оны нэгдүгээр сард 2.2 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 492.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан аж.

Нүүрсний үнэ унасаар байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрс арилжаалдаг үйл явц саараад буй. Учир нь худалдан авагч орж ирэхгүй болсон. Иймээс ойрын үед нүүрсний үнэ сэргэнэ гэж найдахад хүнд байгаа юм.

Монгол Улсын экспортын дийлэнх хувийг нүүрсний экспорт эзэлдэг. Нүүрсний үнэ унаж, экспорт саарснаар валютын орж ирэх урсгал саарахын зэрэгцээ нөөцөд ч асуудал үүсгэж ханшид нөлөөлж эхэлсэн. Нөгөө талдаа нүүрсний орлогоор төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгө зэргийг зохицуулж ирсэн. Иймээс УИХ –ын хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх асуудлын нэг нь Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол болж орж ирэхээр байгааг эдийн засагчид ч сануулж байна.

Одоогоор энэ талаар Засгийн газрын зүгээс байр суурь илэрхийлээгүй байгаа юм. УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх нөхцөлд Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг тодотгох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.181.202

болж болж бүсээ чангалах цаг ирж уул уурхай гээд үзэн ядаад байдаг улс юугаар хоолож байсанаа ойлгох байлгүй идсэн идүүрлүүгээ нулимдаг нохойнууд

Avatar

Нэргүй 60 минутын өмнө 66.181.180.97

ЗГ нь хэтэрхий их оролцсоноос нүүрсний үнэ унаж байна. Оролцоог багасгах…

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.246

Ядуус гадуур явж байхдаа казак, буриад, орос, хятад ба солонгосоор яриад байна. Гэр хорооллынхон хүүхэд барьцаалж олсон мөнгөөр хотын ресторануудаар орж, хоол идээд байна. Ресторанууд тэр чигээрээ ядууст үйлчилж байна.

Avatar

Нэргүй 19 минутын өмнө 66.181.183.65

эхнээсээ элийрээд эхэллээ. шар хад ажиллаж байгаа юу

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.90.126

Мэдсээр байж тодотгох төсөв батлуулсан шүү …!

Avatar

иргэн 8 цагийн өмнө 202.9.47.74

Төр их данхайсан, дээр нь мега нэртэй олон төслүүд ялангуа нийслэлд хэрэгжүүлэх төслүүд байгаа. эдгээр төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин, урсгал зардал бол аймаар та нар сайн бодоорой. явж явж асар их мөнгө зараад юу ч хийгээгүй хэрэгжүүлээгүй байх вий дээ ийм өдөр ирнэ шүү

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 59.153.114.117

МАНАН ХҮНэнцэрүүд зайл аа.

Avatar

Даваа 11 цагийн өмнө 103.57.95.219

Хятадууд цагаан сараа хийгээд баярлаад бүгд цаашаа явсан, одоо л ирж байгаа байх даа, нүүрсний үнэ гэдэг чинь унана, өснө, Ангар мэтийн Баяннуурын хэдэн хятад өвөрмонгол ченжийн аманд багтсан нөхөд Баяннуурын хэдэн хятад өвөрмонгол ченжийн бодлогыг Монгол төрийн бодлого болгох санаатай элдэв зүйл ярьж яваа, дэндүү амин хувиа бодсон өөдгүй нөхөр

Avatar

Ийм балай гишүүдтэй УИХ, төр тусгаар улсыг устгана шүү 12 цагийн өмнө 103.212.162.174

1улс-урдаас 10000 дахин хараат агаад Нүүрсний үнэ унаж, өр ихсэх нь 7-н буудлын Должин чавнгцад илт бхад …. Ийм дампуу төсөл батлдаг УИХ-н гишүүд гэх нойлын ногоонуудыг яалтай? Ийм 0 төр засагтай бхад улс өөдлөх 14 мега төсөл хэрэгжих бол үлгэр ш дээ

Avatar

Нэргүй 2025-02-15 66.181.176.190

18 ТЭРБУМЫН КИНОГО ҮЗИ УИХ ТӨСӨВ ДАМПУРАХ ТОДОРХОИ БАИСАН

Avatar

Нэргүй 2025-02-15 202.9.41.92

Зайлж үз улсын орлого санхүү доройтлаад эхлж чадахгй шаарууд сүйрүүлдг.

Avatar

Гэбэр 2025-02-15 202.126.90.240

наад нүүрсээ биржээр борлуулах чинь буруу юм биш үү. хятадын жижиг дунд худалдан авагчдыг нүүрс авах боломжгүй болгосон шүү дээ

Avatar

Нэргүй 16 минутын өмнө 66.181.183.65

авдгаараа авч л байгаа. манай томчууд харин цулайж байгаа байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж