"Чамин, гоёл чимэглэл давамгайлсан загвар "тренд" болж байна"

"Чамин, гоёл чимэглэл давамгайлсан загвар "тренд" болж байна"

"Чамин, гоёл чимэглэл давамгайлсан загвар "тренд" болж байна"

Энэ жилийн цагаан сарын баяраар ямар дээл тренд болох мөн хувцас загварын чиг хандлагын талаар "Bortua" брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер Б.Бортуатай ярилцлаа


-Монгол дээл бусад улсын үндэсний хувцаснаас юугаараа онцлог вэ?

-Бид эрт дээр үеэс эхлэн монгол үндэсний хувцсандаа хүндэтгэлтэй хандаж ирсэн. Монгол үндэсний хувцас нь нүүдэлчин соёл иргэншлийн явцад хуримтлуулсан туршлага, ур чадварт тулгуурлан байгаль цаг уурын нөхцөл, ахуй амьдралтайгаа уялдуулан түүх соёл, зан заншил, өв уламжлалыг шингээн урласан байдгаараа онцлог юм. Монгол дээлийн товч шилбэ, хийц бүгд өөрсдийн гэсэн онцлог давуу талтай гэж хэлж болно. Тухайлбал, монгол дээлийн энгэр задгай байдаг нь өмсөхөд хялбар, зөрүүлж товчилдог учир салхи орохгүй дулаахан байдаг. Зах нь босоо байдаг нь хоолойн өвчнөөс сэргийлдэг. Өргөн бүс нь бөөр дотор эрхтнийг доргилтоос хамгаалдаг бол урт ханцуй буюу нударга нь гарыг хамгаалж бээлийг орлодог. Харин хормой нь өргөн байдаг нь моринд мордож, бууж суухад хөл тушихгүй зэрэг давуу талыг шингээсэн байдаг.

-Дээлийн загвар цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг. Энэ жилийн хувьд ямар загварын дээл тренд болж байна вэ?

-Өнгөрсөн гурав, дөрвөн жилийн хугацаанд буюу цар тахлын үеэс хойш ерөнхийдөө маш энгийн, минимал, хэрэглээний загвар трэнд болж байсан. Харин энэ жилээс эхлэн илүү загварлаг, чамин, гоёл чимэглэл, хатгамал давамгайлсан хэр нь эртний үеийн загварын үнэ цэнийг хадгалсан загвартай болж байна. Мөн сольдог байхаар хийж байна. Тухайлбал, зах нь салж дахин өөр өнгийн захаар сольж болдог хэв маягтай болж байна. Түүнээс гадна эдэлгээ удаан даах, арчлахад хялбар, олон жил хэрэглэж байх талаас мөн өдөр тутамд хэрэглэхэд тохиромжтой байх үүднээс нь материалын хувьд нэлээд өөрчлөгдөж байгаа.

-Сүүлийн жилүүдэд залуучууд үндэснийхээ хувцсыг эдэлж хэрэглэдэг болоод байгаа? 

-Тийм. Заавал баяр ёслолоор гэлтгүй жирийн үед ч ялангуяа хөдөө гадаа явахдаа үндэснийхээ хувцсыг түлхүү өмсдөг болсон. Ингэхдээ хэрэглээ талаас нь мөн биед эвтэйхэн байх үүднээс бараан, даавуу бөс материалтайг сонгодог. Дээрээс нь ямар ч төрлийн гутал, хувцастай зохицуулаад өмсөж байгаа нь маш их давуу талтай. Учир нь залуучууд бид өв тээгч байж үндэсний хувцсыг зөв эдэлж хэрэглэж дараа үедээ таниулан, өвлүүлэх боломжтой шүү дээ.

-Үндэсний хувцсаа урлахдаа та юуг илүү анхаардаг вэ?

-Миний хувьд гял цал, ганган, чимэглэл ихтэй загварыг урладаг. Монгол дээлийг заавал торго, даавуугаар хийх ёстой биш. Ямар ч төрлийн материалаар дээлийг хийж болно. Дээрээс нь үндэсний хувцас гэхээрээ заавал нэг загварт баригдах шаардлагагүй. Учир нь бид суурин соёл иргэншилтэй болсон. Тиймээс энэ нөхцөл байдалд тохирсон бүтээгдэхүүнийг хийх хэрэгцээ шаардлага үүсч байна. Ингэхдээ үндэсний хэв шинжээ алдагдуулахгүйгээр орчин үед илүү өргөн хэрэглэж болох тал дээр анхаарах хэрэгтэй гэж боддог.

-2025 онд ямар өнгө, загвар голлох бол?

-Энэ онд өргөн мөр, нарийн тайлтай загвар тренд болж байна. Харин өнгөний хувьд хүрэн бор, алтлаг өнгөнүүд түлхүү орж ирж байна. Мөн урт оймс, бээлий зэргийг хослуулан өмсдөг болж байгаа.

-Цаашид үндэсний хувцсаа түгээн дэлгэрүүлэхэд юун дээр анхаарах шаардлагатай гэж та зөвлөх вэ?

-Дээр дурдсанчлан үндэсний шинжээ хадгалсан хэрнээ өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой, хэрэглээнд ойрхон байх тал дээр л анхаарах хэрэгтэй. Угааж, арчлахад хялбар байхаар урлаж хэрэглэх нь зөв. Олон улсад үндэснийхээ дээлийг таниулахын тулд урлаг, соёлоор дамжуулан түгээж болно. Тухайлбал, олимпийн наадамд үндэснийхээ хувцсыг өмсөж оролцсоноор дэлхийд монгол үндэсний хувцсыг таниулахад маш их хувь нэмэр оруулдаг.

-Загварын чиг хандлага их хурдтай өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Үүнд нөлөөлдөг хүчин зүйл гэж байдаг уу?

-Хувцасны загвар тухайн үеийн эдийн засаг, хүмүүсийн сэтгэл зүйн байдалтай уялдаа холбоотой байдаг. Үүнээс гадна тухайн улсын олны танил хүмүүсээс үлгэр, дуурайлал авч тэднийг даган дуурайх байдал ажиглагддаг. Тэр нь илүү трэнд болдог талтай.

-Дээл, дээлийн материалыг сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ. Уншигчдад маань бяцхан зөвлөгөө өгөөч?

-Эрүүл ахуй, гоо зүй болон эдэлгээний шаардлага, өмсөх улирал, зориулалт зэргийг харгалзан дээлийн материалыг сонгох нь зөв. Мөн тухайн дээлийн өнгө, хээ нь тухайн хүнийхээ биеийн галбир, царайны байдал, нас хүйсийн онцлогт тохирч байх хэрэгтэй. Дээрээс нь хавар, зуны улиралд өмсөх дээл цайвардуу өнгөтэй нимгэн даавуу байвал зүгээр. Харин намар, өвлийн улиралд бараан өнгийн зузаандуу төрөл бүрийн ноос, ноолуур хөвөн цаасан даавуу буюу жинхэнэ эсвэл нийлэг холиотой торгоор хийдэг. Мөн дээл үндэстэн ястны онцлогийг илэрхийлсэн эмжээр хийцээрээ өөр өөр байдаг.

Үүнээс гадна хаана ямар арга хэмжээнд өмсөхөө тооцоолон түүндээ тохируулан хийлгэх хэрэгтэй.

Олон улсын уулзалт арга хэмжээ, хурим найрт өмсөх бол илүү хүндэтгэлийн байх нь зөв. Тухайлбал, төрийн тэргүүн, эрх барьж байгаа хүмүүс бол өнгө загвар хийцэд нэлээд анхаардаг. Цэнхэр, хөх өнгийн дээл өмсөх нь тэнгэрийг бэлгэддэг. Шаргал өнгийн дээл нь алтан нарыг бэлгэддэг гэдэг ч юм уу энэ тал дээр түлхүү анхаардаг. Мөн хийлгэж буй дээлээ цаашид өдөр тутамд өмсөхөөр бол илүү энгийн эдэлгээ даах байдлыг анхаарна. Харин үр хүүхдэдээ цаашид өвлүүлнэ ээ гэж тооцвол илүү чамин, торгон, чанартайг сонгох хэрэгтэй гэж хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-19 202.131.234.123

хүний шунал хөдөлгөж бараагаа зарах х***а заль шүү дээ

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.216.208

шаааалдаааа бадмаа

Avatar

малчин 2025-02-19 43.242.242.141

ДЭЭЛ БОЛ НҮҮДЭЛЧ МАЛЧДЫН ХУВЦАС ШҮҮ ДЭЭ. ӨНӨӨ ЦАГТ ХӨЛД ТУШААД ПРАКТИК ТАЛААСАА БОЛ ЗОХИМЖ МУУТАЙ.

Avatar

Нэргүй 2025-02-19 139.5.217.82

SEKSEER VANXANDI80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2025-02-19 103.57.94.97

үхсэн чамин байдын х***а муу торгонд х***а хэдэн хуванцар саа, товч хадчихаад их хуцнаа. Энгийн цэвэр даавуу, монгол ноосоороо дээл хувцас хийцгээ. Бренд үүсгэгч гэнэ Бренд гэж тэр GUCCI эд нар болмой. манайх зүгээр өмдөө хасаад сууцгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж