Лулагийн газрын тосны төсөл амбицтай нь зөрчилдөв

Лулагийн газрын тосны төсөл амбицтай нь зөрчилдөв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Лулагийн газрын тосны төсөл амбицтай нь зөрчилдөв

Бразил улс ирэх арваннэгдүгээр сард НҮБ-ын цаг уурын асуудлаарх хэлэлцээг зохион байгуулна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон амбицтай гэгддэг Бразилын ерөнхийлөгч Луис Лула энэ цаг үед газрын тосны томоохон төсөл хэрэгжүүлэхээр хичээж байна. Амазон мөрний аманд хэрэгжих энэхүү төсөл нь түүний байгаль орчны амбицтай зөрчилдөж буй юм.

Ерөнхийлөгч Луис Лула Бразилыг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэлд тэргүүлэгч улс болгохыг зорьдог ч газрын тосны хайгуулыг Латин Америкийн хамгийн том эдийн засгийн өсөлтийн түлхүүр хэмээн хамгаалсаар ирсэн. Тэрбээр "Бид газрын тос хүсч байна, яагаад гэвэл энэ нь урт настай. Хар алтнаас олсон ашгийг эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэхэд зарцуулна" гэжээ.

Газрын тосны хайгуул хийх бүс нь Бразилын хойд хэсэгт 350 мянган хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг бөгөөд Амазон мөрний амнаас 500 км зайд оршдог. Тус сав газрын нөөцийг 10 тэрбум баррель гэж тооцоолжээ.

Гэсэн хэдий ч газрын тос зэрэг чулуужсан түлш нь дэлхийн дулаарлыг бий болгож буй хүлэмжийн хийн ялгаралтын гол шалтгаан тул уг төсөл ихээхэн шүүмжлэлд өртөж байна.

Лула гурав дахь бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон амжилтад хүрсэн. Гэвч удахгүй эхлэх газрын тосны төсөл нь НҮБ-ын чуулганы өмнө түүний амбицыг бүдгэрүүлэв.

Дашрамд дурдахад, Бразил улс 2024 онд өдөрт дунджаар 3.4 сая баррель газрын тос олборлож, Латин Америкийн хамгийн том газрын тос олборлогч болсон. Мөн олборлолтоороо дэлхийд наймдугаарт ордог.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж