Японд цагаан будааны эрэлт ихэсч, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг жигд хуваарилах зорилгоор Японы засгийн газар 210 мянган тонн нөөцийн будаа зах зээлд гаргах гэж байна. Энэ талаар Хөдөө аж ахуйн сайд Такү Это хэлэхдээ "Цагаан будааны үнийн өсөлт нь ер бусын зүйл болж байна. Нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн будаа гаргаснаар зах зээл хэвийн байдалд орно" гэжээ.
Будааг тендер зарласны дараа гуравдугаар сарын дундуур бөөний худалдаачдад хүлээлгэн өгнө. Ингээд гуравдугаар сарын сүүл үеэс дөрөвдүгээр сарын эхэн үеийг хүртэл дэлгүүрүүдийн лангуун дээр гарах төлөвтэй байна. Эхний ээлжинд 150 мянган тонныг худалдаанд гаргах юм.
2023 оны зун хэт халж, ургац муудсан. Мөн гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдсэн нь рестораны будааны хэрэглээг нэмэгдүүлсэн байна.
3,569.17















































