Япон: Анх удаа нөөцийн будаа зах зээлд гаргав

Япон: Анх удаа нөөцийн будаа зах зээлд гаргав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Япон: Анх удаа нөөцийн будаа зах зээлд гаргав

Японд цагаан будааны эрэлт ихэсч, үнэ нь нэмэгдсэн. Тиймээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг жигд хуваарилах зорилгоор Японы засгийн газар 210 мянган тонн нөөцийн будаа зах зээлд гаргах гэж байна. Энэ талаар Хөдөө аж ахуйн сайд Такү Это хэлэхдээ "Цагаан будааны үнийн өсөлт нь ер бусын зүйл болж байна. Нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн будаа гаргаснаар зах зээл хэвийн байдалд орно" гэжээ.

Будааг тендер зарласны дараа гуравдугаар сарын дундуур бөөний худалдаачдад хүлээлгэн өгнө. Ингээд гуравдугаар сарын сүүл үеэс дөрөвдүгээр сарын эхэн үеийг хүртэл дэлгүүрүүдийн лангуун дээр гарах төлөвтэй байна. Эхний ээлжинд 150 мянган тонныг худалдаанд гаргах юм.

2023 оны зун хэт халж, ургац муудсан. Мөн гадаадын жуулчдын тоо огцом нэмэгдсэн нь рестораны будааны хэрэглээг нэмэгдүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.163

ailiin hvvhdvvd aitar getel manai hulgaichuud ard irgeded ymar neg ym tohioldhod bvgd amia bodoh bhdaa uls oron hetsvv vedee ingej ard irgedee harj handbag bh in bnashdee ain

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.46.188

Япон улс 1кг будаа ч гадагшаа гаргадаггүй байгаа шүү!

Avatar

зочин 6 цагийн өмнө 133.106.73.55

монголд зарж байгаа Япон будаа гээд бусад будаанаас арай илүү үнэтэй зарж байгаа будаа бол япон биш байх магадлалтай шүү!!!!Эсвэл япондоо зарагдахгүй байгаа Фүкүшимагийн будаа байх магадлалтай.(Фүкүшимагийн будааг АЦС дэлбэрсэнээс хойш япон дотроо ч хүмүүм төдийлөн итгэж авдаггүй)
Японд өнгөрсөн жилээс будааний тариалалт бас нөөц багасан маш өндөр үнэтэй болсон байгаа.Ялангуяа сайн чанартай брэндийн будаа бол өнгөрсөн оны сүүлээс эхлээд огт олдохгүй болж үнэ нь 2дахин өссөн .Жишнь 5кг -7000¥

Avatar

Жапан 7 цагийн өмнө 202.9.46.118

будаатай хярамцагатай шанага хугарам жугадай хийж ид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж