Хятад: Ууланд авиралтыг хөнгөвчлөх робот зохион бүтээв

Хятад: Ууланд авиралтыг хөнгөвчлөх робот зохион бүтээв

Хятад: Ууланд авиралтыг хөнгөвчлөх робот зохион бүтээв

Хятадын Шаньдун муж дахь Тай уул нь 1500 метр өндөртэй, 7000 гаруй гишгүүртэй. Оргилд нь гарахад хөл бараг мэдээгүй болсон байдгаараа алдартай. Хамгийн эрүүл, чийрэг, спортлог аялагчид хүртэл өвдөгөө чичрүүлэн барин дөрвөн хөллөж яваа бичлэгийг та цахим сүлжээнээс харж болно.

Тиймээс Шаньдун мужийн аялал жуулчлалын албаныхан робот хөл гэсэн шинэ санаачлага гаргажээ. Хиймэл оюун ухаанаар ажилладаг 10 ширхэг робот хөлийг нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн ашигласан. Энэ хугацаанд 200 гаруй хэрэглэгч тус бүрдээ 60-80 юань төлж, робот хөлний тусламжтайгаар оргилд гарсан байна.

"Taishan Cultural Tourism Group" болон "Kenqing Technology" технологийн компанийн хамтран бүтээсэн энэхүү төхөөрөмж нь хэрэглэгчийн бэлхүүс, гуяыг ороох зориулалттай бөгөөд ердөө 1.8 кг жинтэй. Хиймэл оюун ухаанаар ажилладаг уг төхөөрөмж зүүсэн хүнийхээ хөдөлгөөнийг мэдэрч, хөлний ачааллыг хөнгөвчлөх үйлчилгээтэй. Мөн энэ нь хоёр ширхэг батерейгаар ойролцоогоор таван цаг ажилладаг.

Оргилд гарахад ерөнхийдөө зургаан цаг зарцуулдаг аж.

Робот хөлийг ашиглаж үзсэн 68 настай Ли Чэндэ ярихдаа "Энэ үнэхээр ажилладаг юм билээ. Хэн нэгэн намайг өгсүүр газар луу татаад байх шиг л санагдсан. Илүү олон хүнд Тай ууланд авирч, байгалийн үзэмжийг нь тольдох боломж олгох төхөөрөмж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sono 8 цагийн өмнө 202.9.46.118

даруй сөнөтүгэй

Avatar

cmg 11 цагийн өмнө 50.147.160.114

– ydaaguin tantan txojml krizs

Avatar

Өвгөн Балдан 11 цагийн өмнө 59.153.113.103

Манай суут ухаантнууд түгжирлийг бууруулахад зориулж иймэрхүү зүйл сэтгэж хийгээсэй. Хүний төлөө шүү дээ. Одоо алийн болгон нүүрс зуухтай ноцолдох юм бэ. Сэтгээч сэтгээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж