Европ дахь Америкийн цэргийн оролцоо мөнхөд оршихгүй

Хуучирсан мэдээ: 2025.02.15-нд нийтлэгдсэн

Европ дахь Америкийн цэргийн оролцоо мөнхөд оршихгүй

Европ дахь Америкийн цэргийн оролцоо мөнхөд оршихгүй

Мюнхений Аюулгүй байдлын бага хурал энэ Баасан, Бямба, Ням гаригуудад үргэлжилж байна. Хуралд Украины ерөнхийлөгч Зеленский хүрэлцэн ирсэн бол Оросоос төлөөлөгч оролцохгүй гэдгийг Кремлийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв. Дээд хэмжээний уулзалтын үеэр Украин, Оросын албаныхантай хэлэлцээ хийж магадгүй гэж Трамп хэлж байсан ч энэ нь ийнхүү эргэлзээтэй болжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский бага хуралд ирснээсээ хойш хэдхэн минутын дараа л улс орныхоо ирээдүйн талаар чухал асуудлуудыг шууд хөндөж эхэлжээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчтэй хийсэн өмнөх хэлэлцээ энх тайвны төлөөх төлөвлөгөө гаргахад хангалттай байгаагүйг энэ үеэр онцлов. Гэсэн ч АНУ-ын зүгээс гарч буй аливаа үйлдэл, дохио хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнстэй уулзах төлөвтэй байна.

Мөн тэрбээр "Бид эзлэгдсэн газар нутгаа Орос гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид НАТО-д нэгдэхийг хүсч байна. НАТО-гийн аюулгүй байдлын баталгаанд итгэж байна. Тагнуулын мэдээллээс харвал Орос улс ирэх онд НАТО-гийн эсрэг дайн хийхээр бэлтгэж байгаа" гэжээ.

Аюулгүй байдлын бага хуралтай зэрэгцээд Чернобылийн атомын цахилгаан станцын цөмийн реакторын хамгаалалтын бамбай Оросын дроны цохилтод өртсөн билээ. Зеленский энэ талаар дурдаад, Путин огт энх тайвныг хүсэхгүй байна гэжээ.

Энэ удаагийн бага хурал АНУ-ын Батлан хамгаалахын шинэхэн сайдын хувьд томоохон сорилт болж буй. Пит Хегсэт хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ "Украин дахь тулааныг зогсоох энхийн хэлэлцээрийн нөхцөл надаас биш Трампаас хамаарна. Миний хэлэх гол мессеж бол Европын орнууд батлан ​​хамгаалах салбартаа илүү их мөнгө зарцуулах шаардлагатай байна. Польш бол үлгэр жишээ холбоотон. Варшав сүүлийн жилүүдэд батлан ​​хамгаалах зардлаа асар их хэмжээгээр нэмэгдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тав орчим хувийг цэргийн салбарт зарцуулсан. Европ тив дэх Америкийн цэргийн оролцоо мөнхөд оршихгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ХахаХаха
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж