Гэгээн хайрын баярын өдөр гудамжаар хөтлөлцөн алхах хосуудыг хараад сэтгэлээр унаад л явна уу? Хэзээ нэгэн цагт өөрт чинь тохирох хэн нэгэн гарч ирж л таарна. Тэр цаг болтол сэтгэлээр уналгүй, яарч тэвдэлгүй, өөрийнхөө хамгийн шилдэг хувилбараа бүтээгээд бэлдэж байгаарай. Эс бөгөөс токсик хэн нэгэнтэй учирч магадгүй шүү. Тиймээс ганц бие гэдэгтээ гуних хэрэггүйг ойлгуулах 10 киног хүргэж байна.
1| MARRIAGE STORY
Уг кино ганц бие байгаадаа баярлаж, өөрөө өөрөөсөө ч салмаар санагдах болно. Гэрлэлтийн түүх танд хосууд нэгнээ хайрлах гэж эсвэл сүйрүүлэх гэж учрах боломжтойг ойлгуулна.
2| BLUE VALENTINE
Үнэхээр токсик зан чанарыг харуулах болно гэлтэй.
3| GONE GIRL
Бүхэл бүтэн 10 жил өнгөрсөн ч энэ киноны гол хорон санаатан хэн бэ гэдгийг мэдэх боломжгүй. Эхнэрийнхээ ардуур сурагчтайгаа харилцаа үүсгэх нөхөр үү? Эсвэл хамгийн төгс өшөө авалтыг төлөвлөж чадсан эхнэр үү? Ямартай ч тэд нэг нэгэндээ таарсан хосууд юм даа л гэж бодогдох болно.
4| 500 DAYS OF SUMMER
Уг кинонд хипстер сайн хүү нэгэн охинтой учирч, хайртай болно. Өөр ертөнцтэй /manic pixie dream girl/ гэх хэллэгт тохирсон гэмээр бүсгүй үнэндээ хүүд сайн болов уу? Энэ киногоор үзэгч олон "хайр сэтгэл" гэх үзэл баримтлалд дурлаж, болчимгүй хандахгүй байхыг ойлгуулна.
5| ETERNAL SUNSHINE OF THE SPOTLESS MIND
Зарим хайр дурлал, үерхэл хэтэрхий хортой үр дагавартай. Гэхдээ энэ нь сэтгэлийн шархаа эдгээх нэг гарц байж болно. Бүхэл бүтэн түүнийгээ, дурсамжтай нь устгах зоригтой алхмыг хийх нь токсик харилцааны үр дагавар. Гэхдээ хүн бүрт сэтгэл зүрхнээсээ устгахыг хүсдэг хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
6| REVOLUTIONARY ROAD
Титаник хөлөг дээрх дурлалт хос цаг үеийн хамгийн токсик хос болж дахин төрнө гэж байх уу? Киноны талаас Жак үхсэн нь дээр санагдаж эхэлнэ.
7| MALCOM & MARIE
Хамтрагч, хостойгоо тулалдах эсвэл танихгүй хэн нэгэнтэй зодолд гэвэл хэнийг нь сонгох вэ? Танихгүй хүн таны сул талыг мэдэхгүй. Харин хос тань таныг устгах бүхий л арга замыг мэднэ.
8| PASSENGERS
Хэн ч төлөвлөгөөт аяллынхаа тал замыг ч туулж амжаагүй байхад шал танихгүй хүн саад болоход таатай хандахгүй. Гэхдээ хос байхын давуу болон сул талыг харуулах болно. Аль өнцгөөс харахыг үзэгч л шийдэх боломжтой.
9| NOTES ON A SCANDAL
Гэрлэлт, насны зөрүү гэдгийг утгаар нь "хог" дээр гаргах кино. Нэг насны ханьдаа өгөх амлалтын талаар дурсаад ч хэрэггүй биз. Гэхдээ эгчмэд бүсгүй сонирхдог залууст тохирсон кино. Эсвэл уран зөгнөлт романтик төрлийн кинонд дуртай хүмүүст таалагдаж магадгүй.
10| THE COLOR PURPLE
Эмэгтэй хүн эр нөхөртөө хэрхэн ад үзэгдэж, хэн ч биш болж болдгийг харуулах болно. Түүнчлэн арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын үеийг харуулах ч кино шүүмжлэгчид хэтэрхий пропаганда үзэл суртал агуулсан гэж үздэг. Гэсэн хэдий сэтгэл өмөлзөж, бодит байсан бол 102/911 дуудчихмаар л санагдах түүхүүдийг өгүүлэх болно.
Нэргүй 2025-02-14 202.126.89.185
Гэр бүлтэй хүмүүс сингл хүмүүстэй явалдаж гэр бүлээ хуурдаг. Тэгэх бсан бол яах гэж гэрлэж 4-5 хүүхэдтэй болдог байнааа хахахахахаха