Монгол Улс автобус, ачааны машин угсрах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2025.02.14-нд нийтлэгдсэн

Монгол Улс автобус, ачааны машин угсрах үйлдвэртэй болно

Монгол Улс автобус, ачааны машин угсрах үйлдвэртэй болно

Монгол Улс автобус, ачааны машин угсрах үйлдвэртэй болохоор зарим ажлыг эхлүүлжээ. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын тайлбарласнаар 2023 онд энэ ажлын эхлэлийг тавьсан байна. Тодруулбал, Зам тээврийн яам нь “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран машин механизмын үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар ажил эхэлжээ. Одоогоор автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулсан байгаа аж. Уг ТЭЗҮ-ийг Эрдэнэт үйлдвэр болон тус яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл авч хэлэлцжээ. Төмөрлөг, машин механизмын үйлдвэрлэл хөгжсөнөөр эдийн засагт хувь нэмэр оруулна гэж үзэж байна.  Монгол Улсад импортоор ор ирж буй бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 40 орчим хувийг төмөрлөг, машин механизм эзэлдэг статистик гардаг аж. Хэрэв тодорхой хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг болбол валютын урсгал гадагшлах үэгдлийг ч сааруулах боломжтой.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төмөрлөг, машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 230 орчим байгууллага байдаг ажээ.

Сануулахад, өмнө нь Монгол инженерүүд J-800 маркийн автобусыг эх орондоо угсарч, нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлж байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж