Хил холболтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт 165 сая тоннд хүрнэ

Хил холболтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт 165 сая тоннд хүрнэ

Хил холболтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт 165 сая тоннд хүрнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай өнөөдөр/2025.02.14/ Харбин хотноо уулзлаа.

Уулзалтын дараа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт талууд гарын үсэг зурав.

Хэлэлцээрт талууд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Эрхэм монголчууд аа, эрхэм олон улсын хөрөнгө оруулагчид аа.  Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хөгжлийн 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.  Энэхүү хэлэлцээрийг байгуулахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрслэүх, үндсэн чиглэлийг баталж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын эрхэм гишүүд, парламентад суудалтай улс төрийн намуудын удирдлагууд, Засгийн газрын Ажлын хэсэг, салбарын эрдэмтэн судлаачид та бүхэнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Аливаа гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр Засгийн газар хооронд олон улсын гэрээ байгуулах саналыг хүлээн авч харилцан ойлголцолд хүрсэн БНХАУ-ын Засгийн газар, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Гадаад хэргийн сайд Ван И, хоёр улсын Элчин сайдын яамдад талархал илэрхийлье.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, УИХ-ын зургаа, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байна.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна. Энэ агуулгаараа түүхэн үйл явдал болж байна" хэмээлээ.

Энэ төсөл 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 зөвлөмж, УИХ-ын 6 тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсны эцэст өнөөдөр ийнхүү эцэслэн шийдвэрлэгдэж байгаа аж.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй 2 дахь холболтын төмөр зам болж байна.
Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгаагаас 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэнэ.
Ингэснээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн орлого нэмэгдэж, олон жил яригдсан татварын реформыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ. Энэ хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улс, БНХАУ хооронд Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох нөхцөл бүрдэж байна.
Хоёр улсын Засгийн газар аливаа гуравдагч талыг оролцуулахгүйгээр гэрээ хийх боломж 2004 онд ч байсан. Энэ гэрээ 21 жилийн өмнө хийгдсэн бол Тавантолгойг тойрсон маргаан, царигийн мэтгэлцээн өрнөхгүйгээр Монгол Улс өнөөгийн үнэ цэнээр багадаа 31.5 тэрбум ам.долларын орлого олж, өнөөдрийн тулгамдсан дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байх байлаа.
Хамтарсан Засгийн газар улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хувийн эрх ашигт боомилогдсон хөгжлийн мега төслүүдээ урагшлуулж, хурдтай хөгжлийн төлөө зориг гарган ард иргэдийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн ажиллах болно гэдгээ дахин илэрхийлье" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.132

Өргөн, нарийн хоёр өөр царигтай төмөр замыг залгалаа гэхэд заавал ачаа шилжүүлж ачих терминал хэрэгтэй, бөөн зардал, цаг алдана! Хил холболоо ч гэсэн тэр замаар тээвэрлэсэн нүүрсийг хятадын тал өрөндөө суутгаж тооцно, манайд мөнгө орж ирэхгүй!!! Өр гэдэг нь Женко-ийн 16 жил гацаасан төмөр замын алдагдал 15 тэрбум юань! Өөрөөр хэлбэл, манай улс Женко-ийн учруулсан хохирлыг нүүрсээрээ төлөхөөр сая хэлэлцээрт гарын үсэг зурлаа! Гэтэл О-эрдэнэ төмөр замыг Элбэгдорж гацаасан ухааны юм ярьж байх юм?!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.90.26

Нүүрсийн авахгүй байхад,Монголд ашиггүй төмөр замаар яадаг юм.Баахан хятад оруулж ирэх гэсэг сансс

Avatar

Бат инженер 5 цагийн өмнө 202.9.40.94

Оюун Эрдэнэ ээ Монголын бүх баялагийг чиний үед зөөгөөд дуусгах санаатай юм уу. 100 жилийн дараа 200 жилийн дараа МОнгол улс байх юм байгаа биз дээ. ЭСвэл байхгүй болгох санаатай юм уу. Хятад ах чинь юу гэж байна

Avatar

Зочин 6 цагийн өмнө 164.70.222.14

Оюун-Эрдэнэ маш сайн ажиллаж байна.Төмөр замыг гацаагчид засгаар оролдоод байна шүү.Эхлээд төсөв,дараа нь жагсаал хийгээд бүтэхгүй болохоор нь УИХ-д дотроос нь засгийг унагаах оролдлого хийж байна.Лодой бол зүгээр хүүхэлдэй.Амны алчуур хэрэглээд л хаягдана

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.132

Ийм харанхуй масс манай хүн амын олонх байгаа цагт бид огт хөгжихгүй!!!

Avatar

ө 2 цагийн өмнө 66.181.180.241

харин тиймээ Баялгаа үнэгүй өгөхөөр баярлаад байдаг. 3 жилийн дараа хятадууд нүүрснийхээ үнийг 20 доллар болгоод бүгдийг нь ашиг үгүй зөөнө. Хүний аманд унаж үхдэг Ерөнхий сайдаас хойч үе ял нэхнэ. Хэдэн зуунаар хараалгана.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 164.70.222.4

Жэнко төмөр замыг гацаасан л гээд байх юм.Харин машинаар нүүрс зөөж ашиг олж байсан,олон машин эзэмшдэг нөхдүүдийн л хийсэн балаг биш үү.Тэд л төмөр замын төгсгөлийг зориуд гацаасан байхаа.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.71.101.195

Жонхуугийн баасыг цэвэрлэх Оюунэрдэнийн чармайлт амжилттай боллоо. Асар их алдагдал хүлээж байж сая нэг хэлэлцэж дууслаа. Харбины гэрээ бол дэвшил юм.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 24.43.233.7

Женко-д хариуцлага тооцохгүй орхиж байгаамуу?!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 2.217.73.55

тэр тэнд даанч саваагүй юм даа ! Аливаа бүтээн байгуулалт , байгууламжийг зураг төслийн дагуу хийдэг болохоос хэн нэг даргын энүүгээр явуул тэр цэгт нийл битгий нийлүүл гэсэн заавраар явдаггүй юм даа ! зураг төсвийн байгууллага , гүйцэтгэгч , талбайн инженер захилагч ашиглагчийн хяналт гээд өчнөөн хүмүүс оюун ухаан авьяас чадвараа нийлүүлэн байж бүтээдэг юм даа ! эдгээр хүмүүсээс өөр хэн ч төслийг жонхууруулах боломжгүй билээ

Avatar

И. норовжав 9 цагийн өмнө 76.32.162.139

Нүүрсний химийн үйлдвэрлэлээр олон төрлийн нефьтын бүтээгдэхүүн , шатдаг хий, синтетик бүтээгдэхүүн , зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний түүхий эд гэдгийг бодож нөөцийг нандинган хадгалах хэрэгтэй шүү

Avatar

И. норовжав 9 цагийн өмнө 76.32.162.139

Төмөр замын хил холболтыг багагүй хөрөнгө зарж бйж хийснээр нүүрсний экспортыг 165 сая тонн-д хүргэх хүчин чаадалтай болгосон боловч Худалдан авагч нь байгаа юм уу саяхны нэгэн мэдээлэлээр хил дээр асар их нүүрс нөөцлөгдсөн , Хятадын талын нүүрсний скалад дүүрэн татан авахаа больж байгаа тухай мэдээлж байсан .

Хэрэв ээ ийм их нүүрс авахаар бол удаан хугацааны гэрээ хийж баталгаажуулах хэрэгтэй шүү. Ер нь нүүрсийг үнэгүйжүүлэн борлуулалтгүй гэж болохгүй шүү .

Avatar

ХУУЛЬЧ 9 цагийн өмнө 202.9.46.1

ОЛОН ЖИЛ ГАЦСАН ГАЦААНААС ГАРГАСАН ХАМТАРСАН ЗАСАГТ ТАЛАРХАНА.,,,,

Avatar

Нэргүй 2025-02-14 88.177.148.167

nuurs hulgailsan humuusee oloogui bj ahiad hulgai hiihnee

Avatar

Нэргүй 2025-02-14 202.126.88.169

hytaduud manai malnuudaar daajignaad bhad manai heden manuuhainuud ys gordson nohoishigl bhiin gazar dooroo baahan baylagtaa hernee nuguu baylagaa martaad hytaduudiin shidsen yasand in huurtagdah ymaa vnen tarhinii turaaluud ymaa helehch vg alfa

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.160.69

Байгаа бүх эрдэс баялгаа ихээр зөөж амьдрах нь тийм баярлах, баясах зүйл огт биш, арчаагүй төрийн үйл ажиллагаа шүү. ДУУСНА БИД ЯАХ УУ????

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.180.96

Тэгвэл бүх хилээ хаачихаад сууж л байя да. Хөгжөөд ч яах юм билээ. Морио унаад л махаа идээд явж байхад болох байлгүй.

Avatar

Нэргүй 2025-02-14 122.201.31.24

За энэ ч болжээ. Нүүрсний үнэ л гэхээс ерөнхийдөө болж байгаа юм. Монголын төр бас нэг дэвшил гаргалаа. Харин одоо даруйхан 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэрэв засаг үүнээс татгалзвал огцруулахаас өөр яахав дээ.

Avatar

Бүү долоо Нэргүй долдой 2025-02-14 139.5.216.50

За чи муу битгий худлаа долоогоод бай. Үхсэнийх нь дэвшил байдагын. Та нарын муулаад байдаг Дубайн гэрээнээс чинь доор Харбины гэрээ гэсэн хэрүүлийн тамга үлдлээ.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.180.96

Дэвшил биш тэгээд юу юм бэ? Оросуудад тархиа угаалагчихсан бас нэг нөхөр бн уу чи?

Avatar

Женко хулгайчаар өрийг нь төлүүл 2025-02-14 66.181.176.250

Монголын гай Женко чөтгөрийн тарьсан балгийг улсаараа үүрч, зүв зүгээр байсан Монгол улс Хятадад 14 тэрбум юаны өрөнд орж, өрөө Таван толгойн нүүрсийг 16 жил Хятадад үнэгүй зөөлгөж төлөх гэрээ зурагдаж байгаа юм байна. Оронд нь Женкогийн 10 жил гацааж алдаатай барьсан, дуусгаагүй төмөр замыг хятадын талтай холбох юм байна. Энэ улсад Женкогоос илүү ингэж гай тарьсан хүн байна уу гаргаад ирээч. Энэ хүүрийгээ барьж авч шоронд нь хатаагаач. Алдагдсан боломж, энэ өрийг нь төлүүлээч.

Avatar

Нэргүй 2025-02-14 66.181.182.34

Алдагдсан боломж 31 тэрбум ам доллар гэж тоо гарлаа !
Энэнийг Женкогоор төлүүл !!!

Avatar

Дорж 2025-02-14 139.5.218.209

Данх – ОГЦОР

Avatar

Нэргүй 2025-02-14 178.174.229.45

BAIGAAGAA UHAJ ZARAAD IDEED BAAGAAD DUUSNA . OYUERDENE UHEED UGNU . HOICH YE MAAN YAHIIN BOL?

Avatar

Зочин 2025-02-14 103.212.118.156

Халтмаагийн Баттулгагийн нойр нь хүрэхгүй цус харавч үхэх гэж бна гэнэ.Нүгэл нүдээрээ гарна.

Avatar

Нэргүй 2025-02-14 202.9.40.86

Хэлэлцээрт гарын үсэг зурсанд баяр хүргье. Одоо хурдхан ажил хэрэг болгох шаардлагатай байна. Жилдээ ядаж 85-100 сая тонн нүүрс гаргаад байвал болж л байна. Монгол улсад маш хэрэгтэй хэлэлцээр болсон байна. Одоо хэрүүл тэмцэлгүй ажлаа явуулах хэрэгтэй шүү. Иргэд ээ Засгийн газраа дэмжээрэй

Avatar

Нэргүй 2025-02-14 202.126.88.195

ӨМБҮҮ БАЯРЛАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ӨӨРИЙН ЮМАА ҮНЭГҮЙ, ӨЧҮҮХЭН ҮНЭЭР ӨГӨХ ГЭРЭЭ БАЙГУУЛААД ЮУНДАА БАЯРЛАДАГ БАЙНА АА, ӨМБҮҮ ГУАЙ. ХЯТАДУУД ҮХЭРҮҮДИЙГ БУЛАНД ШАХАЖ ЧАДАЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЖОНХУУГИЙН ТАРЬСАН БАЛГИЙН ҮР ДАГАВАР

Avatar

Нэргүй 2025-02-14 202.126.88.70

чаав-с мөрдцийн 35 жилийн хулгай ялла унж бж эндүрцийн мөрөөдл дээр ганцнда..

Avatar

Нэргүй 2025-02-14 103.212.117.165

ANUSDI80955877VANXANDI XUSLEER XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2025-02-14 202.21.100.164

Өмхий түвдийн э****з Женкогийн гайг улсаараа хэдэн 10 жил ахиад үүрэх нь дээ

Avatar

Нэргүй 2025-02-14 124.158.104.15

Нүүрсний төмөр замаа эхлээд хойш нь Зүүнбаян руу тавьж эхэлсэн нь жинхэнэ тэнэглэл байлаа. Хүрэлсүхийн ЗГ энэ агуу
тэнэглэлээрээ түүхэнд бичигдэн үлдэнэ. Нээрээ бодохоос гол харлам тэнэглэл, гаслам тэнэглэл гэж эдийн засагчид ярьдаг. Одоо энэ холболтоо бас дахиад 3 жил хүлээнэ гэнэ. Хайранч цаг хугацаа……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж