Мюнхен хотод 28 хүн бэртэж, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 24 настай афган эрэгтэй бага оврын машинаар гудамжинд байсан олныг дайрч, осол гаргасан байна. Албаныхан тус жолоочийг хэт даврагч үзлийн улмаас санаатайгаар халдлага үйлдсэн гэж сэжиглэж байна. Уг хэрэг Пүрэв гаригийн өглөөний 10:30 цагт гарсан бөгөөд хотын төв талбайд болжээ. Цагдаагийн алба хаагчид тухайн жолоодож байсан машин руу нь буудаж зогсоосон бөгөөд жолооч ямар нэгэн хүнд бэртэл гэмтэл аваагүй гэдгийг Мюнхений аюулгүй байдлын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Мөрдөн шалгалтын явцад жолооч өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан тул хотын прокурорын газар болон терроризмтой тэмцэх алба хамтран уг хэргийг шалгах болсон байна.
Хохирогчдын зарим нь хүнд бэртсэн төдийгүй бага насны хүүхэд байсан гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Үүнээс гадна, Мюнхен хотноо олон улсын удирдагчид цугларч, аюулгүй байдлын бага хурал хийх гэж буй. Халдлага үйлдэх гэж завдсан жолооч ямар нэгэн байдлаар уг бага хуралд саад учруулах гэсэн төлөвлөгөөтэй байсан эсэх нь тодорхойгүй байна. Баварын амбан захирагч Маркус Содер уг хэрэгт харамсаж, буруутгаж буйгаа илэрхийлсэн бөгөөд гэм буруутай этгээдэд заавал хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тэрбээр мөн Герман улс аюулгүй байдлаа сайжруулахын тулд өөрчлөлт хийх шаардлагатай гэж уриалсан байна.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.181.14
лалын шашинтнууд бод хүн төөлхтөний хорт хавдар мөн.