"Малайзын ЗГ хохирол барагдуулах нь тодорхойгүй байгаа"

"Малайзын ЗГ хохирол барагдуулах нь тодорхойгүй байгаа"

"Малайзын ЗГ хохирол барагдуулах нь тодорхойгүй байгаа"

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбуутай утсаар холбогдож, түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Малайзын шүүхийн шийдвэр таны талд гарсан. Тодруулбал тус улсын Засгийн газрын эсрэг заргаа та авч чадсан гэж ойлгож болох уу? \

-Малайзын засгийн газраас нөхөн олговор өгнө, өгөхгүй дээрээ тулж, Монгол Улсын ганц иргэнтэй давж заалдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Шүүх хурал нь хуралдаж өгдөггүй. Юу хүлээгээд байдаг юм бүү мэд. Ийм байдалтай байхаар нь би, "Засгийн газар нь нөхөн олговрын тодорхой хувь хэмжээг нэг дансанд байршуулбал яадаг юм" гэдэг асуудлыг тэнд байгаа өмгөөлөгчтэйгөө ярилцаж, хөндсөн хэрэг. Манай өмгөөлөгч энэ асуудлаар тус улсын шүүхэд л хандсан юм.

Тэнд хурал хуй болоогүй ч шүүгч нь "Хохирогч талаас ийм санал тавьж байна. Та бүхэн 30 хоногийн дотор ярилцаад, дансанд тодорхой хэмжээний мөнгө байршуулбал яасан юм бэ” гэсэн юм билээ. Тэрнээс биш тэр улсын засгийн газар нь надад мөнгө төгрөг өгөх эсэх нь тодорхойгүй.

Тус улсын Засгийн газар давж заалдах хүсэлт гаргаж, шүүх хурал 2025 оны тавдугаар сарын 19-нд товлогдсон. Энэ шүүх хурлаар асуудал шийдэгдэнэ гэж найдаж сууна. Тэр хурлыг хүлээж суулгүйгээр өмнө нь шахалт үзүүлэх үүднээс ноднингоос хойш ярилцсан асуудал. Аль 2022 онд хэлж байсан нөхөн олговор. Тэрийг нь олон улсын сэтгүүлчид өнөөдөр өгч, авах гэж байгаа юм шиг бичиж байна.

-Тэгвэл талийгаачийн хохирлыг барагдуулах шийдвэрийг шүүхээс гаргасан гэдэг нь худлаа юм байна, тийм үү?

-Шүүх хурлын өмнө нэг хатгаж үзсэн хэрэг. Шийдэж өгөх ч юм уу. Шүүгчийнхээ үгэнд Засгийн газар нь ордог ч юм уу. Гэхдээ нөхөн олговрын тодорхой хувийг миний дансанд хийхгүй ээ. Хэрвээ тус улсын засгийн газар нь бидний саналыг хүлээн авбал хөндлөнгийн хяналттай данс байх шаардлагатай. Тэгж байж шийднэ.

-Гадаадын хэвлэлүүд талийгаачийн хохиролд 1.4 сая ам.доллар нэхэж байгаа гэж бичих болсон. Нөхөн олговрын хэдэн хувийг дансанд байршуулах вэ?

-Малайзын шүүгч нь “Ядаж та нар өгөх ёстой нөхөн олговрынхоо 50 хувийг нь өмгөөлөгчийн дансанд байршуулчих” гэж хэлсэн юм билээ. Гэхдээ 30 хоногтоо багтаж мөнгө байршуулах эсэх нь ч тодорхойгүй.

-Малайз улсад таныг төлөөлж хэдэн хуульч, өмгөөлөгч ажиллаж байна вэ?

-Ганцхан өмгөөлөгч л ажиллаж байгаа. Энэтхэг өмгөөлөгч  эмэгтэй өнгөрсөн хугацаанд ажиллаж байна. Анх аав нь миний өмгөөлөгчөөр ажиллаж байгаад нас барж, ах дүү хоёр хамт энэ хэрэг дээр ажилласан. Сүүлд ах нь өөр ажилд орж, эмэгтэй дүү нь энэ хэргийн өмгөөлөгчөөр ажиллах болсон юм. Бараг 20 жил болж байна. Хуульч маань энэ хэргийг шийдүүлэхээр уйгагүй хичээл зүтгэл гаргаж байгаа нь гайхамшигтай. Манай улсын хуульчид ямар байдгийг би мэдэхгүй.

Ер нь тангараг өргөсөн хуульч хүн үнэний төлөө болохоос нь болдоггүй хүртэл үздэг юм байна.

Аав нь надтай үнэ хөлсгүй ажиллах гэрээ хийсэн учраас охин нь одоо ч үнэ хөлсгүй ажиллаж байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт үнэн ялах юм бол би тэр хүний хичээл зүтгэл, хөдөлмөрийг үнэлнэ. Тэр хүн надад үнэгүй зарагдах ёстой хүн биш шүү дээ. Миний хүн чанарын асуудал.

-Та ирэх тавдугаар сард Малайз руу явах уу?

-Намайг ир гэвэл л очно. Ир гэхгүй бол тэнд юу хийх вэ. Тэртэй тэргүй давж заалдах шатны шүүх хурал нь болж, надтай надгүй алхаа цохино. Тэнд алх цохихыг нь сонсох гэж очоод яах юм бэ. Надаас 20 жил асуудгаа асуучихсан улс.

-Бүхэл бүтэн улсын Засгийн газартай ганц иргэн шүүхдэлцэж байсан тохиолдол байдаг юм уу?

-Бараг байхгүй байх. Монголын хууль шүүх, төр засгийн түвшинд ийм тохиолдол гарч байсангүй. Тийм учраас ямар ч хүний эрхийн мэдрэмж алга. Гэрээ хэлэлцээр байхгүй. Бид саяхан л капитализмтай уулзсан улс. Тэрнийхээ мөн чанар, хууль дүрэм журмаа мэдэхгүй.

Би ч мэдэхгүй байлаа. Манай төр ч мэдэхгүй юм. Мэдэхийг хүсдэггүй юм уу гэхээр “Эрх зүйн гэрээгүй” гэдэг ганц үг хэлдэг. Энэ тухай зөндөө ярьсан даа.

-Та өнгөрсөн арваннэгдүгээр сард Төрийн ордонд эрүүдэн шүүлтийн эсрэг сонсголд орсон шүү дээ?

-Хүнийг эрүүдэн шүүх гэдэг бол аймшигтай. Бодитоор шоронд суугаа хүнийг эрүүдэхээс гадна зайнаас Малайз улс намайг олон жил эрүүдэн шүүж байна.Би сэтгэл санаа, эрүүл мэнд, ахуй амьдралын хувьд эргэн тойрныхоо бүх юмыг зориуд тарчлааж байна. Намайг зодож нүдэхгүй ч энэ бол маш аюултай зүйл гэдгийг сонсгол дээр хэлсэн.

Ийм улсуудыг насан туршид нь хөөн хэлэлцэх хугацаагүйгээр шийтгэж байх хэрэгтэй гэдэг саналаа хэлсэн.

Тийм хууль батлуулаад хаячихвал олон амьтад айх биз дээ. Монголчууд чинь айх юм алга. Нүгэл өнөөдөр хүчгүй болчиж. Тийм болохоор хүмүүс юмнаас айхаа байж. Их нүгэл хийж байвал сайн явдаг юм биш үү. Тэр л иддэг уудаг, дур зоргоороо байдаг, эрх мэдлээ ашиглаж байна. Нөгөөтэйгүүр цаазын ялгүй учраас айдасгүйгээр улсаа худалдаж, урваж, хөрөнгө мөнгийг нь идэж, хэн дуртайгаа хүчиндэж, алж талж болж байна.

-Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдож, мөнгө авсан гэдэг асуудлыг хөндсөн?

-Тэр талаар ертөнцөөр нэг ярьж байна. Тэндхийн шүүхээр тогтоогдчихсон юм байхгүй юу. Гадаад харилцааны яамныхан маш сайн мэдэж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нь холбогдох бичиг баримт нь ирсэн юм гэнэ лээ. Ядаж Хүний эрхийн үндэсний комисс нь мэдэж байгаа.

Манайх чинь хариуцлага гэж яриад байдаг хариуцлага гэдэг үг нь үлдэж, тооцдог гэдэг нь алга болчихоод байх юм. Чухал үг нь алга болчихдог. Бараг хариуцлагагүй байж болно гээд байгаа юм биш үү.

-Энэ хэрэгт Малайзын улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн Засгийн газрыг буруутгаж байгаа. Одоо энэ хэрэгт холбогдож байгаа гурван хүний нэг нь Австрали улсад, хоёр нь Малайзад хоригдож байгаа юу?

-Нэг нь Австрали улсын чөлөөт иргэн болсон. Австрали улсаас тухайн этгээдийг ирүүлдэггүй. Монголын төр хохирогчийн өмнөөс хохирогч байх ёстой. Төр нь иргэнийхээ төлөө явдаггүй. Ядаж Австрали улсад очоод Сирул гэдэг нөхрийг авч ирээд энд шоронд хийчих л дээ. Тэгээд хэргийг нь энд шүүж, мэдүүлэг аваач дээ. Үгүй бол нутаг руу явуулаач. Таг дуугүй, хуруугаа ч хөдөлгөхгүй. Энэ маш харамсалтай. Шинэ оны өмнө Малайз улсын хууль шүүхэд би өөрчлөлт оруулсан.

-Ямар ял болгон өөрчилсөн юм бол?

-Би Малайзын хуульд нөлөөлсөн, хууль цаазын ялын хэд хэдэн заалтыг 2023 онд өөрчлүүлсэн. Сүүлд хэрэг үйлдэгчдийн ялыг 2024 оны аравдугаар сарын 10-нд өөрчлүүлж чадсан. Цаазын ялыг биеэр эдлэх ял болгосон. Тэгэхгүй бол энэ хэргийн гэрчүүд дуусчихна.Тэр хоёр амьд байж захиалагч нарынхаа тухай ярих ёстой.  Хүнийг цаазална гэдэг нөгөө ертөнцөд амраана гэсэн үг.

Тус улсын хэвлэлээр цаазын ялыг 40 жилийн хорих ял, 12 удаа банзадна гэж солиулсан юм.

Тэр гэрч нь байж байг. 45 настай хүн дахин 40 жил суухаар 85 хүрч дуусах байлгүй. Гэхдээ ах дүү нартайгаа уулзаж, харагдаж байх хэрэгтэй. Хүн ёс гэж нэг юм байх хэрэгтэй. Монгол хүний уужуу ухаан. Бид зэрлэг амьтан биш. Миний л бодсон бодол. Би хүсэлт өргөдөл гаргаж, тэрүүгээр болсон байна лээ. Австралид байгаа нөхөр эх орондоо очоод ялаа эдлэх хэрэгтэй. Нэг нь хоригдож байхад нөгөөх нь зугаалж явах ёсгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-02-17 103.57.92.133

Үрийнхээ төлөө мятрашгүй тэмцэж ялсан аавд хамгаас илүү баярлаж бна та урт насалж удаан жаргаарай таны охин ийм сайхан аавтай амьдарлын үнэн хатужгтуулсанч нугараагүй ноён нуруу ааваараа тэнгэрээс бахархаж бас өмөлзөн харж байгаа бхаа та ялсан та гэр бүлээ бүхнээс аварсан баатар юмаа

Avatar

Irgen 2025-02-17 103.140.10.196

mgliin tur uneher butehgui ulsud shde heje mgl d huniihe tuluu ywdag blh yum be tamine

Avatar

баөхөах 2025-02-17 139.5.219.38

хамгийн сайн аав юм даа. 20 жил ингэж уйгагүй, тууштай, сэтгэлээрээ ялагдаж бууж өгөлгүй л явж байна. манай олон супер дупер ярьдаг хуульч, өмгөөлөгч нар тэр энэтхэг өмгөөлөгч эмэгтэй болон түүний ааваас үлгэр жишээ аваасай даа.

Avatar

Лондон зураач 2025-02-17 90.212.131.42

Шаарийбуу гуайн хүссэн бүхэн бүтэх болтугай.

Avatar

Зочин 2025-02-17 202.55.188.117

Монгол улсын гадаад хэргийн яам ,яамны сайд Батцэцэг гэдэг авгай амьд уу үхсэн үү. Иргэн нь ганцаараа 20 жил үхтэл үр харам гээд явж байхад хэрэв Батцэцэгийн үр хүүхэд байсан бол яаж шийдвэр гаргах нь ойлгомжтой

Avatar

Нэргүй 2025-02-17 139.5.216.128

Цаазаар авахгүй гэснээс болж хүмүүс айхаа больсон түүх бий. Дайны дараа Сталин цаазын ялгүй болгосонд хүн амины хэрэг замаа алдсан тул дахин сэргээхэд хүн а**х нь шууд 50 хувь багассан гэдэг. Хүн найдвараар амьдардаг учраас цаазлуулахгүй бол гараад л ирнэ гэж зоригтой байдаг аж

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.177.252

SADAR SEKSEER VANXANDI80955877BOOBN XOXI ANUSDI

Avatar

ss 2025-02-17 76.220.53.62

охин нь эхнэртэй хөгшин лалын шашинт Багинда гэгч хар юмтай явалдаж бж амиа алдсан, англи хэлний ямр ч сургууль төгсөөгүй бж яаж цэргийн шумбагч онгоцны гэрээнд орчуулагчаар орохов дээ, олон улсын тэр тусмаа цэрэг зэвсгийн гэрээг баргийн хүн орчуулж чадахгүй, дагаж явахдаа тэр наймааг мэдэж аваад тэрүүгээрээ шантаажилж мөнгө нэхэж яваад амиа алдсан

Avatar

Нэргүй 2025-02-17 59.153.86.195

ЧИНИЙ ХҮҮХДЭД ИЙМ ЮМ ТОХИОЛДОХ ВИЙ ДЭЭ!!!!!!!!!!!!! ТОХИОЛДЧООСОЙ ТЭР ҮЕД ЧИ ЯАМАР БАЙХ БОЛ

Avatar

Нэргүй 2025-02-17 66.181.179.94

Миний охин ингэж биеэ үнэлж явдаг хүмүүжилтэй биш

Avatar

Нэргүй 2025-02-17 139.5.216.128

Үхсэн хүнийг эсхүл сайнаар ярих дургүй байсан бол огт юу ч ярихгүй байдаг өвөг дээдсийн сайн уламжлал одооны сэтгэлгүй луйварчин монголчуудад байхгүй болж дээ

Avatar

Нэргүй 2025-02-17 203.98.77.245

хахууль авсан Монголын төрийн ажилтнуудыг зарлах ёстой, дуртай газраа Монголыг худалдаж явдаг балиар гахайнууд

Avatar

gadni Saitaar zasaglyylj OS shyyd nustei bolno gene. Opugljw;? 2025-02-17 50.147.160.114

indx barsygx####+drx

Avatar

- ylcuun oplgoor tdxs +dima prton;? 2025-02-17 50.147.160.114

zsbr

Avatar

zzxylgaichduinu? possiya y 2025-02-17 50.147.160.114

xamtrag

Avatar

zochin 2025-02-17 203.91.115.248

mundag hun shu Ta eruul baij sanasan hereg tani saadgui buteesei bilee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж